“Шинэ Бадрах” компанийн удирдлагыг хууль бусаар мод бэлтгэсэн хэрэгт шалгаж байна

2014 оны 11 сарын 03      2      2673

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд саяхан Сэлэнгэ аймагт ажиллаж, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж яваад иржээ. Энэ үеэр тус аймагт монополь эрхтэй шахам ажилладаг, “Шинэ Бадрах” компанийнхан хууль бусаар их хэмжээний буюу тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний мод бэлтгэснийг тогтоожээ. Бидэнд олдсон мэдээллээр “Шинэ Бадрах” компанийн захирал нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч,...

Тахарын албаныхан ЗХЖШ-ын даргад албадлагын арга хэмжээ авах гэж байжээ

2014 оны 11 сарын 03      2      3450

Тахарын ерөнхий газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шүүх, прокурорт хэргийг хянаж байхад оргосон цөөнгүй хүнийг баривчилсан бол иргэний хэргийн хариуцагчаар татагдаад хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд очихгүй байгаа албан тушаалтан, иргэдийг албадан ирүүлэх арга хэмжээ авч эхэлсэн байна. Тус газрынхан өнгөрсөн есдүгээр сараас хойш иргэний хэргийн хариуцагч 100 гаруй хүнийг шүүхэд  албадан ирүүлсэн бөгөөд өдгөө...

“Татварын” Ч.Гансүх нарын ялыг хөнгөрүүллээ

2014 оны 11 сарын 02      0      2536

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Чимэдийн Гансүх нарын 13 хүнд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын эсэргүүцэл, ялтан болон тэдний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн өнгөрсөн баасан гаригт хэлэлцлээ.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх уг хэргийг 2014 оны хоёрдугаар сард  хэлэлцээд Ч.Гансүхийг албан тушаалаа урвуулан ашиглаж, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ...

“Өндөр буянт” компанийнхан хорих ангитай байгуулсан гэрээгээ зөрчиж байжээ

2014 оны 10 сарын 31      0      2878

Дүүргийн I прокурорын газраас ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ангийн хүмүүжигч нарын хийж буй ажилд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журам хэрхэн хангагдаж байгааг шалгажээ. Шалгалтаар тус хорих ангийнхан болон гэрээ байгуулан хүмүүжигч нарыг ажиллуулж буй компанийнхан ялтнуудад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулдаггүй, хорих ангиас гадуур гэрээгээр ажиллуулж буй хүмүүжигчдэд хөдөлмөр хамгааллын тусгай хувцас хэрэгсэл олгодоггүй байсан нь...

Хил дамнан мал хулгайлдаг зохион байгуулалттай бүлгийг баривчилжээ

2014 оны 10 сарын 29      0      1981

Завхан аймгийн Тэс сум дахь хилийн хэсгээр манай улсын иргэн Т, Н нар хил зөрчин хурдан удмын зургаан адуу хулгайлан орж ирснийг хилчид саатуулан шалгаж байгаа юм. Гэтэл тухайн хэсэгт хил дамнан мал хулгайлж, худалддаг бүлэг этгээдийг манай хилчид өнгөрсөн долоо хоногт саатуулсан байна. ОХУ-ын талаас манай улсын иргэдтэй хуйвалдан хурдан удмын дөрвөн адуу оруулан ирж наймаалцах гэж байсныг хилчид саатуулсан байна. Сүүлийн үед цаг агаар тааламжтай, ихэнх нутгаар цасгүй байгаатай холбогдон хил...

Банк, ломбард тоногчдод 10-11 жил хорих ял оноолоо

2014 оны 10 сарын 29      0      1997

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, “Нууцаа” хочит Н.Наранбаатар, хадам дүү О.Хишигбаатар, Ц.Батмөнх нар бүлэглэн хэд хэдэн аймгийн нутгаар дамжин банк, ломбард, дэлгүүр, үйлчилгээний төвийг ухан тонож байсан хэргийг Булган аймаг дахь Сум дундын IV шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ. Н.Наранбаатар нь өмнө нь мөн л хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан бөгөөд эхнэрийнхээ нэр дээр зээл авахуулан мөрийтэй тоглосон өрөө төлөх гэж хулгай хийсэн гэж мөрдөн байцаалт болон шүүхэд мэдүүлсэн...

Төв цэвэрлэх байгууламжийн аммиакт олон хүн хордлоо

2014 оны 10 сарын 29      0      1979

Сонгинохайрхан дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Төв цэвэрлэх байгууламжид өчигдөр ноцтой осол гарч, хэд хэдэн хүн хорджээ. Хэдийгээр УСУГ-ынхан энэ талаарх мэдээллийг нууцалж буй ч хордсон хүмүүст тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагынхнаас бидэнд товч мэдээлэл өгсөн юм.  Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэхээр өчигдөр нэлээд олон хүн ажиллаж эхэлсэн бөгөөд энэ үеэр 20 гаруй настай нэг залуу худаг руу нь унасан аж. Түүнтэй хамт ажиллахаар орсон өөр нэг ажилчин түүний...

Монгол генерал НҮБ-ын цэргийн хүчнийг командлана

2014 оны 10 сарын 16      0      1850

Олон жилийн турш дайны хөлд нэрвэгдэж, хүн ам нь дүрвэн суурьшиж байгаа Өмнөд Судан улсад НҮБ-аас явуулж буй UNMISS ажиллагааны Хойд бүсийн командлагчаар БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Дашдондогийн Баярсайхан ажиллахаар боллоо. Түүнийг үдэн гаргах ёслол өчигдөр БХЯ-нд болсон юм. Энэ үеэр тэрбээр “Бүсийн командлагч гэдэг бол дор хаяж дөрвөн батальон командлах чадвартай офицер байх ёстой юм билээ. Миний хувьд Монгол, Энэтхэг, Этиоп, Гана, Руанда...

Хуурамч дардас даруулж хил давах гэж байсан хүнийг саатуулав

2014 оны 10 сарын 16      2      1989

Буянт-Ухаа дахь Олон улсын шалган нэвтрүүлэх боомтоор манай улсын иргэн Б өөр хүний гадаад паспортод хуурамч дардас даруулан улсын хилээр нэвтрэх гэж байхад нь хилчид саатуулжээ. Тэрбээр Монгол Улсын хилээр өөрийн гадаад паспортоор нэвтэрч гуравдагч орны хилээр орохдоо хуурамч дардас дарсан паспортаа ашиглах зорилготой байсан нь тогтоогдсон гэнэ. Сүүлийн үед хил нэвтрэх хуурамч дардас ашиглах гэмт хэрэг цөөнгүй гарчээ. Хил хамгаалах байгууллагынхан энэ онд гэхэд иргэдийн хууль эрхзүйн мэдлэг...

“Цэвэр агаар” сангийн Н.Хүрэлсүхийн ялыг хөнгөрүүлж, М.Хуланг хорихоор боллоо

2014 оны 10 сарын 16      2      1882

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар “Цэвэр агаар” сангийн гэх тодотголтой, тус сангийн захирал Н.Хүрэлсүх, нягтлан бодогч М.Хулан нарын 11 хүнд холбогдох хэргийг өчигдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт орууллаа. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн хоёрдугаар сард Н.Хүрэлсүхэд найман жил хорих ял ногдуулсан. Дээд шүүх шүүгдэгч Н.Хүрэлсүх, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй