Хөтөлийн Цагдаагийн хэсгийн даргыг ажлаас нь халжээ

2014 оны 11 сарын 11      1      2261

  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон дахь Цагдаагийн хэсгийн дарга, хошууч Саранбаатарыг цагдаагийн байгууллагаас халжээ. Учир нь түүнийг захирагдагчдаа хууль бус тушаал өгч, үүний улмаас хүний амь хохирсон гэж буруутгасан сурагтай. Энэ оны есдүгээр сарын 11-нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн сурагч Ц гэх охин Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн “Hyundai Elentra” маркийн 00-23 СЭҮ улсын дугаартай автомашинд мөргүүлж амиа алдсан юм. Уг машины...

Албадан саатуулах төвд хүн амиа алдав

2014 оны 11 сарын 11      1      3613

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн байранд байрлах Албадан саатуулах төвд өнгөрсөн баасан гаригийн өглөө 46 настай Л гэдэг хүн амиа алджээ. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр түүний биед ямар нэгэн гэмтэл шарх илрээгүй гэнэ. Энэ явдлыг харсан хүний хэлснээр “Гэртээ агсам тавьсан эрийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсээс Албадан саатуулах байранд өнгөрсөн пүрэв гаригийн шөнө хүргэж ирсэн юм билээ. Баасан гаригийн өглөө хэрэг бүртгэлт явуулахаар тэндээс гаргах...

Гадаадын хууль сахиулагчид манайханд дэмжлэг үзүүлнэ

2014 оны 11 сарын 11      0      1972

Хууль сахиулахын их сургууль (ХСИХ)-аас санаачлан гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр, Бээжин хотод суугаа гадаадын 10 гаруй орны хууль сахиулах байгууллагын атташе болон Монгол Улсын хууль саxиулах байгууллагын төлөөллийг оролцуулсан ажил хэргийн уулзалт өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Уулзалтад ИБУИНВУ, Канад, Австрали, Финланд, Дани, Франц, Индонези, Малайз, Нидерландын хууль сахиулах байгууллагын атташе болон манай хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид  оролцож...

“Эрдэнэс Тавантолгой”-н захирлыг албадан саатуулсан уу

2014 оны 11 сарын 11      0      2383

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон гэх мэдээлэл өчигдөр зарим цахим мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа www.24tsag.mn сайтад гарлаа. Тус сайтад мэдээлснээр Ерөнхий сайдын хүргэн гэх Г.Дэнзэнгийн “Говь повер” компанитай эвлэрлийн гэрээ байгуулж, 4.5 тэрбум төгрөгийг тус компанид “Эрдэнэс Тавантолгой”-гоос шилжүүлсэн хэрэгт түүнийг буруутгаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид...

Монголын хүүхдийн ордны зогсоол газрын дээрэмд өртлөө

2014 оны 11 сарын 10      8      2985

Нийслэлийн гудамж талбайн аль зай завсартай болгонд эрх мэдэлтэн, мөнгөтэй хүмүүс байшин барилга барихаар газрыг нь дээрэмдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Өдгөө хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн орчин, автомашины зогсоолыг дээрэмдэн, хот төлөвлөлтийн ямар ч зөвшөөрөл, шийдэлгүй барилга хаа сайгүй барьсан.  Ялангуяа автомашины зогсоолгүй атлаа цөөхөн үлдсэн зогсоолын зориулалттай талбайг эрх мэдэлтнүүд авч барилга барихаар хашаа хатгаж байна. Тухайлбал, Монголын хүүхдийн ордны...

Цагдаагийн зарим газар, хэлтсийн даргыг чөлөөлжээ

2014 оны 11 сарын 06      0      2537

ЦЕГ-ын даргын зөвлөл өнгөрсөн мягмар гаригт хуралдаж, зарим хүнийг ажлаас нь халах, чөлөөлөх, шилжүүлэн томилох шийдвэр гаргасан байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Б.Цэргийнхүүг цагдаагийн байгууллагаас халжээ. Халах үндэслэлээ ЦЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд Авлигын эсрэг долоо, 33 дугаар зүйлийг зөрчсөн нь тогтоогдсон.  Тэрбээр албан тушаалаа ашиглан албан үүргийн хүрээнд үл хамаарах асуудлаар бусад байгууллагад нөлөөлөхийг оролдсоноос гадна...

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийн ялыг хэвээр үлдээв

2014 оны 11 сарын 06      0      2152

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Батмөнх нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Давж заалдах шатны 10 дугаар шүүх өчигдөр хэлэлцлээ. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх наймдугаар сарын 18-19-нд уг хэргийг хэлэлцсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хэргийн холбогдогч нар, тэдний өмгөөлөгчид давж заалдах гомдол гаргасан гэнэ. ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан...

Ховд аймгийн хоёр сумын Засаг даргад эрүүгийн хэрэг үүсгэлээ

2014 оны 11 сарын 05      0      2343

Монгол орны байгалийн цогцолбор газрыг тусгай хамгаалалтад авч, тэнд ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Гэвч орон нутгийн удирдлагууд эрх мэдлээ хэтрүүлэн, улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгодог явдал байгаа аж. Тухайлбал, Ховд аймгийн нутагт байдаг Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газарт гар аргаар гянтболд их хэмжээгээр олборлож байжээ. Тэднийг орон нутгийн хууль хяналтын байгууллагынхан шалгахад бүгд...

Монгол Улсад харшилсан үйлдэл гаргасан өмнөд хөршийн иргэдийг нутаг буцаав

2014 оны 11 сарын 05      0      1958

Монгол Улсад түр болон удаан хугацаагаар оршин сууж байсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Д.Далайбаатар, В.Түвшинзаяа, Н.Тулгуур гэх хүмүүсийг Тагнуулын болон Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынхан албадан гаргажээ. Тэд Монгол Улсын нутаг дэвсгэрт үндэсний эрх ашигт үл нийцэх, улс төрийн үйл ажиллагаа явуулсан нь баримтаар тогтоогдсон  аж. Хууль хяналтын байгууллагынхан  хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг удаа дараа анхааруулсны эцэст зохих хууль, журмын дагуу...

Галын улмаас хоёр хүний амь нас хохирч, 15 айл орон гэргүй боллоо

2014 оны 11 сарын 03      1      2546

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд аравдугаар сарын 30-ны үдэш Баамын ногоон гэх хуучны орон сууцны барилга шатсаны улмаас хоёр хүний амь нас хохирч,15 айл орон гэргүй болж, ачааны том оврын нэг машин өртжээ. Амиа алдсан хоёр хүний нэг нь өндөр настан, нөгөө нь түүний ач хүү бөгөөд уг барилгын эзэнтэй ах дүүсийн холбоотой байсан аж. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ууганбаяраас тодруулахад “Галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээчид ажиллаж...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй