АТГ-ын Э.Амарбат прокурортоо буцаж ирлээ

2016 оны 03 сарын 25      6      929

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар цолтой ажиллаж байсан Э.Амарбат 14 жилийн дараа прокурорын байгууллагадаа буцаж очжээ. Тэрбээр Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргаар томилогдон, өчигдөр шинэ албан тушаалдаа ирсэн гэнэ. Хуулийн сургууль төгсөөд прокурорын байгууллагад ажиллаж эхэлсэн тэрбээр 2002 оны есдүгээр сард Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэн баталсны дараа Улсын ерөнхий прокурорын...

БООЛУУДААР барилга бариулдаггүй байлтай

2016 оны 03 сарын 24      2      2412

Улаанбаатарт өдрөөс өдөрт өндөр сайхан барилгууд сүндэрлэсээр, дөрвөн уулын дунд нийслэлчүүд дээшээ л “цойлсоор” байна. Барилгын компаниуд ч сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж ашиглан өрнө гэдгийг яралзуулж, хормын зуурт 9-10 давхар барилга барьчихдаг болсон гэхэд хилсдэхгүй. Өндөр сайхан барилгууд сүндэрлэж, улсын нийслэлд өнгө нэмж буй нь сайшаалтай ч, тэнд ажилладаг барилгачдын амь нас, эрүүл мэнд гүйцэтгэгч, захиалагч компанийн удирдлагуудад огт хамаагүй байдаг гээд...

Л.Гансүхийн хорих ялыг багасгалаа

2016 оны 03 сарын 24      1      510

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид өчигдөр “Нүүрс” хөтөлбөрийн гэх тодотголтой Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн өмгөөлөгч нь түүнийг хорих ангиас авчирч, шүүх хуралд оролцуулах хүсэлтийг хурал эхлэх үед гаргасан ч шүүгч нар хүлээж авсангүй. Дээрх гурван шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд,...

ЭНХИЙГ САХИГЧ

2016 оны 03 сарын 18      1      1429

Өнөөдөр монгол цэргийн бахархалт өдөр. Батлан хамгаалахын сайд хүн монгол эрийн бахархал омогшлыг тархи, зүрхэндээ хамгийн ойр мэдэрдэг болов уу гэж боддог юм. Тиймээс бид энэхүү баярын өдөрт зориулсан дугаартаа УИХ-ын болон Засгийн газрын гишүүн Цэрэндашийн Цолмонг онцлон, Батлан хамгаалахын сайдын хувьд нэг өдрийнх нь ажлыг сурвалжиллаа. Хөдөлмөрийн болон Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж, Гадаад харилцааны дэд сайдын алба хашиж байсан туршлагатай улстөрч Ц.Цолмон...

Хуурамч тайлангаар мөнгө завшсан хэрэгт “Үүрэг трейд” компанийнхныг шалгаж эхэллээ

2016 оны 03 сарын 16      0      1034

Буянт-Ухаагийн дэнжид сүүлийн үед бүтээн байгуулалт өрнөөд олон айл орон сууцанд ороод байна. Тэдгээр барилгын суурийг тавиагүй байхад ажлыг нь эхлүүлсэн төрийн мэдлийн байгууллагын оффис өнөөг хүртэл ашиглалтад орсонгүй. Гэтэл төсвөөс тэр барилгад зориулж буй мөнгө урсаад л байдаг. Ийм нэгэн мэдээлэл бидэнд ирсний дагуу ИНЕГ-ын дэргэд барьж буй Нислэгийн удирдлагын төвийн байрны эргэн тойронд болж байгаа үйл явдлыг сурвалжиллаа. Олон улсын иргэний нисэхийн байгууллага буюу...

Дорнодын ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар шүүгчид нөлөөлөхийг оролджээ

2016 оны 03 сарын 16      0      749

Дорнод аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Оюунд нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр 1.9 сая төгрөгөөр торгуулжээ. Р.Зоригтбаатар нь уг шүүхэд “Аймгийн ИТХ-ын даргаас 2015 оны аравдугаар сарын 5-нд намайг үндэслэлгүйгээр огцруулсан нь хууль зөрчсөн” хэмээн гомдол гаргаж, хэргийг Б.Оюун шүүгч хянаж байсан гэнэ. Энэ үед шүүгчийн туслах Ч.Батзоригтой уулзана хэмээн Тахарын албаныханд бүртгүүлэн дотогш...

Цагдаа-зохицуулагч согтуудаа машин жолоодож, хүний амь бүрэлгэжээ

2016 оны 03 сарын 15      1      695

Замын цагдаагийн газрын бүтцэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын болон гадаадын өндөр, дээд хэмжээний зочдын хамгаалалтад явдаг Тусгай хамгаалалтын тасаг гэж бий. Тус тасгийн нэг цагдаа энэ сарын 10-ны шөнө хүний аминд хүрчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Тусгай хамгаалалтын тасгийн цагдаа, зохицуулагч Хан-Уул дүүргийн нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн жижүүрээр ажилладаг 50 гаруй настай эмэгтэйг дайрч амь насанд нь...

“Улаанбаатар төмөр зам”-ын даргад хариуцлага тооцох бичиг М.Зоригтод хүргүүлэв

2016 оны 03 сарын 15      0      571

Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан орлогч даргаар Л.Даваапилийг томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж АТГ-аас тогтоосон байтал одоо хүртэл уг албан тушаалд ажиллуулсаар байгаа гэнэ. Тус газрынхан 2015 оны долдугаар сарын 21-нд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх...

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн найман хүнд арга хэмжээ авахуулжээ

2016 оны 03 сарын 14      0      549

Авлигатай тэмцэх газрынхан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын чиглэлээр 2015 онд 22 байгууллагад төлөвлөгөөт шалгалт хийж, 453 албан тушаалтны мэдүүлгийг нягталж, зөрчилтэй мэдүүлсэн 47 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах арга хэмжээ авахуулжээ. Харин 2016 он гарснаас хойш хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн найман албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг...

Ц.Шаравдоржид АТГ-ынхан хууль сануулсан албан бичиг хүргүүллээ

2016 оны 03 сарын 14      1      548

Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт удаа дараа өөрчлөгдөж, төрийн аливаа байгууллагын удирдлага шинээр томилогдох бүрт тэнд нам, эвслийн харьяаллын хүмүүс ажилд орох нь ихэссэн. Төрийн жинхэнэ албан тушаалтныг томилох, чөлөөлөх, чиг үүргийг нь өөрчлөн шилжүүлэх зэрэг томилгоотой холбоотой шийдвэр байнга гардаг нь сонирхлын зөрчил үүсгэхэд нөлөөлж буй аж. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй