ИХШХЕГ-ын улсын ахлах байцаагч авлигын хэрэгт холбогдлоо

2014 оны 11 сарын 26      0      3163

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт 51 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр ирүүлсэн хэрэг нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын албан тушаалтантай холбоотой гэдгийг прокурорын байгууллагын эх сурвалж хэллээ. Хуучнаар Гадаадын иргэн харьяатын газар, одоогийн ИХШХЕГ-ын улсын байцаагч нарыг визийн хугацаа дууссан болон өөр...

Агентлагийн дарга нарыг томиллоо

2014 оны 11 сарын 26      0      3252

Засгийн газрын тэргүүнээр томилогдсон Ч.Сайханбилэг өчигдөр ээлжит бус хурал зарлаж, харьяа агентлагуудынхаа дарга нарыг томилж, чөлөөллөө. ЦЕГ-ын даргын албан тушаалаас  үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн нь анхан шатны шүүхээр тогтоогдсон бригадын генерал Б.Билэгтийг хуучин ажилдаа эргэн очих нь гэсэн мэдээлэл гарч байсан. Гэвч түүнийг өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилж, хурандаа С.Буяндалайг ажлаас нь чөлөөлөв.АТГ-ын дэд дарга Б.Хурцыг ТЕГ-ын даргаар...

Анчид хил зөрчихийг завдав

2014 оны 11 сарын 25      0      2053

Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн иргэн Б, М болон мөн тус аймгийн Мөрөн сумын тавдугаар багийн иргэн Г нар нь өнгөрсөн долоо хоногт хилийн дэглэм зөрчих яваад хилчдэд саатуулагджээ.  Тэд ан хийх гэж яваад улсын хил зөрчихийг завдсаныг тогтоон, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ аваад явуулжээ. Түүнээс гадна Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн орчимд нэг хүн явганаар улсын хилийн бүсэд явж байсныг хилчид саатуулсан байна. Уг этгээд нь сэтгэцийн өвчтэй,...

Ялтны эрх хангагдаж байгаа гэж ХЭҮК үзэв

2014 оны 11 сарын 25      0      2040

Хүний эрхийн үндэсний  комисс (ХЭҮК)-оос хүний эрхийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  зөрчлийг арилгах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай санамж бичиг байгуулан хамтран ажилласаар ирсэн. Тус комиссоос дээрх чиглэлээр байгууллагуудтай хамтран ажиллах хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ЗХЖШ, ЦЕГ, Тахарын ерөнхий газартай өчигдөр хамтран ажиллах санамж бичиг...

Оросын хилчнийг хутгалж, гэмтээсэн эрийг Увс аймагт шалгаж байна

2014 оны 11 сарын 25      0      1734

ОХУ-ын Тувагийн хилийн албаны офицер М.Аяасыг манай улсын иргэн хутгалж гэмтээн Монгол руу зугтан ирсэн хэрэг энэ сарын 5-нд гарсныг хилийн цэргийнхэн ихэд нууцалж байжээ.  Бидний авсан мэдээллээр энэ сарын 5-нд Увс аймгийн Тэс сумын иргэн Б, Ө нар улсын хил зөрчин ОХУ-ын хил рүү нэлээд гүн нэвтэрсэн байсан гэнэ. Дээрх хүмүүс адуу худалдахаар Тувагийн иргэдтэй тохиролцон явж байгаад ОХУ-ын хилчидтэй тулгарсан юм байна. Б, Ө нар буцаж зугтан, улсын хил рүү ойртож явахад нь хойд хөршийн...

Хүн дайрсан эрүүгийн төлөөлөгчийг гурван жил хорино

2014 оны 11 сарын 25      0      1869

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Ууганжаргал энэ оны нэгдүгээр сард 74-70 СЭА улсын дугаартай “Тоёота Креста” маркийн машин согтуугаар жолоодож яваад замын хажуугаар явж байсан иргэн М-ыг дайрч, амь насыг нь хохироон хэргийн газраас зугтсан юм. Уг хэргийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүх хэлэлцэж, түүнд гурван жил нэг сар хорих ял оноожээ. Тэрбээр уг ялыг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд өчигдөр Давж заалдах шатны...

Мөрийтэй тоглож байсан хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн байжээ

2014 оны 11 сарын 23      0      2391

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн баасан гаригт Баянгол дүүргийн нутаг дахь “Вояаж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан хүмүүсийг саатуулжээ. Тэдний дунд УИХ-ын гишүүн Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар нар байсан гэнэ. Энэ талаар тус газрынхнаас тодруулах гэсэн боловч “Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа”...

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг амралтын газартаа осолд оржээ

2014 оны 11 сарын 23      2      3982

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гаригийн өглөө өөрийнхөө эзэмшлийн амралтын газарт зам тээврийн осолд орж, хүнд гэмтжээ. Уг ослыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Н.Алтанхуяг гишүүн “Хаан жимс” амралтын газартаа амралтын өдөр бүр очдог аж. Тэрбээр өнгөрсөн  бямба гаригт очоод дөрвөн дугуйтай мотоцикль хөлөглөж байгаад осолд орсон юм байна.Түүний биеийн байдлыг ГССҮТ-ийн эмч нараас лавлахад...

Хураасан тарвагаа завшсан хэргийг хэрэгсэхгүй болгов

2014 оны 11 сарын 23      0      1934

Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн болон Хэв журмын тасгийн ажилтнууд, мэргэжлийн хяналтын байцаагч нар хамтран их хэмжээний тарваганы боодог хураан авснаа хувьдаа завшсан байсныг цагдаагийнхан дотоод хяналт шалгалтаараа илрүүлж, ажлаас нь халсан. Улмаар дээрх хүмүүсийг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр дээрх алба хаагчид хураасан боодогныхоо нэлээд олныг нь өөрсдөө хуваан авч, цөөнгүй хэсгийг нь Завханы иргэдэд өөрсдөд нь өгсөн гэнэ. Баримт нь хангалттай...

“Нийслэл өргөө”-гийн захирал Б.Ганзоригт зургаан жил хорих ял оноолоо

2014 оны 11 сарын 23      0      2010

“Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзориг нарын 11 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хоёр өдрийн турш хэлэлцлээ. Уг хэргийн холбогдогчдыг албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, бусдын эд хөрөнгө завшсан гэж яллах дүгнэлт үйлдсэн юм. Б.Ганзоригийн удирддаг “Нийслэл өргөө” компани нь улсын чанартай хэд хэдэн томоохон объектыг барьж байгуулах тендерт...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй