М.Оюунчимэг: ЦАГДАА БОЛОХ ХҮСЭЛТЭЙ ОХИНЫ МИНЬ АМИЙГ ЦАГДААГИЙНХАН ХОХИРООЧИХООД БАЙНА

2015 оны 01 сарын 09      1      4250

 Сүхбаатар дүүргийн нутаг, Таван буудлын ойролцоо 2014 оны есдүгээр сарын 10-ны 07.45 цагийн орчимд хичээлдээ явж байсан 12 настай С охиныг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэсгийн 0023 СЭҮ улсын дугаартай автомашин дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Тухайн үед зам түгжрэлтэй байсан учраас Цагдаагийн хэсгийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар жолооч Ц.Ууганбаатарт урсгал сөрж явах хууль бус тушаал өгсөн байдаг. Гэтэл жолоочоо ийм хэрэг хийхэд хүргэсэн...

“Саусгоби сэндс”-ийн Жастин Капла нарыг шүүхэд дахин шилжүүллээ

2015 оны 01 сарын 07      0      2441

  “Саусгоби сэндс” компанийн захирлаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, санхүүгийн менежер Филиппиний иргэн Кристобал Дэвид, Хиларион Кажуком нарт холбогдох, татвараас зайлсхийсэн гэх хэрэгт өнгөрсөн оны сүүлчийн өдөр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд дахин шилжүүлжээ. Уг нь энэ хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн зургадугаар...

ХИЛЧИД 81 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРЛООС ХАМГААЛЛАА

2015 оны 01 сарын 06      0      1813

Шинэ оны зааг дээр хил орчмын дэглэмийн зөрчил хэд хэдэн удаа гарчээ. Тухайлбал, Увс аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр хилийн ... дугаар тэмдгийн чиглэлд согтуугаар явган хүн хилийн тор даган явж байсныг хилчид саатуулсан байна. Уг этгээдийг орон нутгийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Мөн 2014 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2015 оны нэгдүгээр сарын 04-ний өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлд 75 адуу, 135 бог мал...

ОХУ-ын талаас хил давж ирсэн малыг буцаав

2015 оны 01 сарын 06      0      1921

Увс аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр энэ сарын 1-нд ОХУ-ын талаас эзэн хариулгагүй 104 сарлаг улсын хил даван орж ирснийг хилчид илрүүлжээ. Сарлагийг тухайн чиглэлээр нь буцаан гаргаж, Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар ОХУ-ын талд мэдэгдсэн байна. Мөн тэр өдөр Дорнод аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас бэлчээрээр найман толгой үхэр улсын хил даван орж ирснийг тухайн чиглэлээр нь буцаан гаргасан байна. 

Газар нутгийг минь хууль бусаар эзэмшсэн ХАРИЙНХАН БУЦААЖ ӨГӨХГҮЙ НЬ

2015 оны 01 сарын 06      2      2534

  Монгол Улсын минь газар нутгийг харийнхан өөрсдийн өмч мэт эзэмшин, унаган иргэдийг нь оруулахгүй хашсан талбай манай орны өнцөг булан бүрт бий. Уг нь Үндсэн хуулийн зургадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн тов тодорхой...

“ХАР ТАМХИ ХЭМЭЭХ АЙМШИГТ БОДИСЫН ХОР НӨЛӨӨГ ТЭНД ӨЧНӨӨН ХАРЛАА”

2015 оны 01 сарын 06      4      2958

  Монгол Улс, Казахстаны хооронд байгуулсан “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилж үүлэн өгөх тухай гэрээ”-ний дагуу тус улсад ял эдэлж байсан манай улсын хоёр иргэнийг Тахарын ерөнхий газрын ажилтнууд өнгөрсөн сарын 18-нд эх оронд нь авчирсан билээ. Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, УЕПГ-ынхан нэлээд эртнээс хөөцөлдсөний эцэст ажил болж буй нь энэ. Тодруулбал, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Улсын ерөнхий...

Найз бүсгүйгээ хөнөөсөн гэх Г.Алтанхүүг гурван жил хорино

2015 оны 01 сарын 05      3      2364

Найз бүсгүйгээ олон хоногийн турш зодож, гэмтээсэн гэх хэрэгт холбогдсон Г.Алтанхүүгийн хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I  шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан бусдын амийг санаатай бүрэлгэсэн, 98 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан гэмтэл санаатай учруулсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Шүүх уг...

Ж.Баярцэцэг Давосын уулзалтад дахин уригдав

2015 оны 01 сарын 05      1      2329

ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад хоёр дахь жилдээ урилгаар оролцохоор болжээ. Тэрбээр 2013 онд Дэлхийн хэмжээний залуу удирдагчаар шалгарч 2014 онд урилгаар дээрх уулзалтад эх орноо төлөөлөн оролцож байсан юм. 2015 оны Форум энэ сарын 19-24-нд болох аж.

Төрийн албан хаагч хар тамхины хэрэгт шалгуулж байна

2015 оны 01 сарын 05      0      1844

  ЗБГХТГ-ынхан өнгөрсөн сарын эхээр “Айс топ” хамтлагийнхан болон “Дижитал”-ын Баавар тэргүүтэй хүмүүсийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Говьсүмбэр аймгаас саатуулсан талаар бид мэдээлж байсан. Уг хэрэгт холбогдсон Баавар зэрэг хүмүүс шалгалтын явцад гэм буруугүй болох нь тогтоогдож буй гэнэ. Харин энэ хэрэгт Баянгол дүүргийн ИТХ-ын эрх бүхий албан тушаал хашдаг төрийн албан хаагч Б гэх залууг холбогдуулан шалгаж буй талаар эх...

Цагдаагийнхан төрийн одон, медалиар шагнууллаа

2014 оны 12 сарын 30      1      3544

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүйн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг төрийн дээд одон медалиар шагналаа. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, Тэргүүнд дэд комиссар Ж.Ганбаатар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн III хэлтсийн дарга,  хурандаа...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй