Улсын хил зөрчиж ан хийхийг завдсан хүмүүсийг саатуулжээ

2015 оны 01 сарын 20      0      3037

Ан амьтан агнаж зугаагаа гаргадаг хүмүүс, эд эрхтэнээр нь  бизнес хийгчид байсхийгээд хилийн дэглэм зөрчдөг.  Ийм тохиолдол өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсэгт гарчээ. Улсын хилийн шугамаас ердөө 1.5 км-ийн зайд энэ сарын 16-нд нэгэн автомашин явж байсныг хилчид саатуулан шалгахад дөрвөн хүн ан хийх гэж явна хэмээн тайлбарласан гэнэ. Тэд хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй байсан тул хилчид Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгох...

ХУЛАНГААР ЗУГААЦСАН ХУЛГАЙН АНЧИД

2015 оны 01 сарын 20      2      3278

  Монголчууд бид өнөөдөр байгальдаа хэт хатуурхаж, уул усаа хөндөж, ургамал амьтнаа устгасаар байна. Хэдийгээр ан амьтан байгаль дэлхий рүүгээ дайрч ашиг хонжоо олж байгаа гэсэн охорхон бодол анчид, эд эрхтэний наймаачдад байгаа ч хожмын нэг өдөр байгаль эх хариугаа авдаг гэдэг. Хэдий ийм домог яриа байдаг ч монголчууд бид түүнийг үл ойшоон ан амьтан, мод ургамал, газрын хэвлий рүүгээ дайрсаар л байна. Говь нутагт хулан хэмээх тэнгэрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй омголон...

“БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН” КОМПАНИЙН УДИРДЛАГУУД ХИЛЭЭР ГАРАХ ГЭЭД БАРИГДЛАА

2015 оны 01 сарын 20      3      3292

Завхан аймаг уул уурхайн компаниудад “идэгдээгүй” үлдсэн ганц аймаг гэж бахархдаг. Тус аймгийн эмзэг экосистемтэй Дөрвөлжин суманд “Баян-Айраг эксплорэйшн” гэх ганцхан компани л алт олборлож байгаа. Канад, австрали гүйцэтгэх захирлуудтай, манай Монголын талын хөрөнгө оруулагч компани ч өөрийнхөө хүнийг ерөнхий захирлаар нь ажиллуулдаг. Байгаль орчинд хор хохирол учруулсан үйл ажиллагаа явуулсны улмаас тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн...

Хахууль авсан байцаагчийг нэг жил зургаан сар хорихоор болов

2015 оны 01 сарын 20      0      2486

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ж.Пунцагт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүнд холбогдох хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнийг албан тушаалаа ашиглан 2014 оны аравдугаар сарын 2-нд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай CRCG компанийн дэд захирал Жан Юү Шингээс таван сая...

Он гарснаас хойш дөрвөн хүн зам тээврийн ослоор нас барав

2015 оны 01 сарын 16      0      2851

Энэ сарын 1-14-ний хоорондох дуудлага мэдээллээс харахад нийслэлийн ЗЦГ-ын Шуурхай, удирдлага мэдээллийн төвийнхөн  3808 мэдээлэл хүлээн авснаас 3155 нь зам тээврийн ослынх байжээ. Ослын улмаас дөрвөн хүн нас барж, 155 хүн гэмтсэн гэнэ. Амиа алдсан хүмүүсийн хоёр нь насанд хүрсэн хүн, хоёр нь хүүхэд байжээ.  Хамгийн сүүлд гэхэд уржигдар Яармагийн замд  явган зорчигч Б зам хөндлөн гарч яваад машинд дайруулж нас барсан аж. Яармаг, Нисэхийн замд жолооч нар хурд хэтрүүлдэг, дүрэм...

Автобусны жолоочийг есөн жил хорихоор болов

2015 оны 01 сарын 16      0      2865

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адагт орон нутагт нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Дайчин сүх” компанийн эзэмшлийн 05-22 СҮА улсын дугаартай “Хьюндай Аэробус” маркийн автобус өнгөрсөн оны зургадугаар сарын 21-нд онхолдсон. Автобусанд 40 гаруй хүн зорчиж явсан бөгөөд ослын улмаас долоон хүн амь насаа алдаж, есөн иргэн хүнд, 13 хүн хүндэвтэр, 15 хүн хөнгөн гэмтсэн юм. Мөн “Дайчин сүх” компанийн автобус дахиж ашиглах  боломжгүй болтлоо...

17 буга, 13 согоо, хоёр баавгайн эд эрхтэн хилээр гаргахыг завдлаа

2015 оны 01 сарын 16      0      5622

Улсын хилээр 17 буга, 13 согоо, хоёр баавгай, нэг хүдрийн эд эрхтэн гаргахыг завдсан Хөвсгөл аймгийн харьяат гурван залууд Төмөр замын цагдаагийн хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэд энэ сарын 9-нд Замын-Үүд чиглэлийн 276 дугаар галт тэрэгний 25 дугаар вагонд бугын цусан эвэр, чив, сүүл, баавгайн доньд, хүдрийн заар авч явсан аж. Өдгөө амьтдын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцуулахаар шинжээчдэд хандаад байгаа гэнэ. Нэг эр бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 6.6 сая...

Залуусыг мессежээр дарамтлагч бүсгүйг баривчиллаа

2015 оны 01 сарын 13      8      5576

Цахим технологи, мэдээллийн хэрэгсэл, гар утас хөгжихийн хэрээр түүнийг дагасан хууль бус үйлдэл Монголд өсөх хандлагатай байна. Цахим гэмт хэрэг, секс сүрдүүлгийн золиос болсон тухай мэдээллийг цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн онд 64-ийг бүртгэж шалгажээ. Өдгөө цагдаагийн байгууллага Багануур дүүрэгт амьдардаг, Хэнтий аймгийн харьяат Б гэх 25 настай эмэгтэйг бусдыг секс сүрдүүлгээр дарамталсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Тэрбээр 9911…, 8811…-ээр эхэлсэн...

Хятад иргэд самар авахаар их хэмжээний мөнгө гэртээ авчирсан байжээ

2015 оны 01 сарын 13      1      2349

Баянгол дүүргийн II хорооны нутаг, 71Б байрны 84 тоотод БНХАУ-ын хоёр иргэний амь насыг хохироож, 210 сая төгрөгийг нь дээрэмдэн зугтсан хэргийн талаар бид өмнөх дугаартаа дэлгэрэнгүй мэдээлсэн.Уг хэргийн мөрөөр ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга, хурандаа Ж.Эрдэнэболдоор удирдуулсан бүрэлдэхүүн шуурхай ажилласны дүнд таван цагийн дотор гэмт хэрэгтнүүдийг тогтоон баривчилж, Г, Ч, Ч тэргүүтэй таван залуугийн дөрвийг нь уржигдар 19.00...

Цагдаагийн байгууллагын хамгаалалттай байранд хулгайч орж, 22 хавтаст хэрэг шатаалаа

2015 оны 01 сарын 13      0      2852

Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан үед тус байгууллагын байранд хулгайч орсон гэвэл та итгэх үү. Тэгвэл Монголын цагдаагийн байранд хэрэгт шалгуулж буй хулгайч нь ийм үед нэвтэрчээ. ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар гэх байгууллага өдгөө баруун дөрвөн замын дэргэдэх хуучнаар Хэрэг бүртгэх газрын байранд байрлаж буй. Уг газар нь хүн амины болон хулгайн гэмт хэрэг харьяалан шалгадаг. Тус газрын байранд арванхоёрдугаар сарын...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй