Виз хүсэгчдэд цагдаагийн тодорхойлолт олгож эхэллээ

2016 оны 04 сарын 08      3      1189

хууль зүйн сайд 2013 онд тушаал гарган, иргэдэд олгодог байсан ял шийтгэлтэй эсэх лавлагааг нэр бүхий 20 гаруй байгууллагын хүсэлтээр өгдөг болгосон. Энэ нь гадаад явахаар виз хүсэгчдэд хүндрэл бэрхшээлтэй байсан учраас Хууль зүйн сайд 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд А/100 дугаар тушаал гарган “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”-ын Монгол Улсын иргэдээс Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн болон...

ХЯНАЛТААСАА АЛДЧИХГҮЙ Л ЮМ САН ДАА

2016 оны 04 сарын 06      3      1462

Дэлхий нийтийг түгшүүрт автуулаад байгаа “Цагаан үхэл”-д дурлагсдын тоо гуравхан сая хүнтэй манай оронд жилээс жилд нэмэгдсээр байна. Манай улсын хүн амын олонх нь хүүхэд залуус гэсэн статистик байдаг. Ийм байтал хар тамхины хэрэгт холбогдогчид бас л охид, залуус байгаа нь аюулын харанга дэлдэж эхэлснийг илтгэж буй. ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Ж.Болд гуравдугаар сарын 30-нд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийхдээ...

Дүүгийнхээ паспортыг ашиглаж хил зөрчсөн эрийг ОХУ-д саатуулжээ

2016 оны 04 сарын 05      1      668

Дүүгийнхээ гадаад паспортыг ашиглан удаа дараа хил зөрчиж байсан манай улсын иргэн Ө гэгчийг ОХУ-ын хилийн албаныхан илрүүлэн саатуулжээ. Тэрбээр тус улстай харилцан визгүй зорчдог болсноос хойш буюу 2015-2016 оны хооронд дүү Ц-гийнхээ Е серийн гадаад паспортыг ашиглан хойд хөрш рүү 11 удаа орж гарсан нь шалгалтаар тогтоогдсон гэнэ. Зөрчил гаргасан иргэн Ө нь 2015 оны гуравдугаар сард өөрийнхөө паспортаар ОХУ руу ороод хууль хяналтын байгууллагынхан нь гурван жил Орост орж ирэхгүй...

Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч нар суманд өртжээ

2016 оны 04 сарын 04      2      853

Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч цолтой 2-3 алба хаагч суманд өртөж шархдан, БХХСАХНЭ-т хүргүүлэн иржээ. Ангийн байрлалдаа чухам яагаад суманд өртсөн талаар ЗХЖШ-ын хөдөлмөр хамгааллын байцаагч, дэд хурандаа Өлзийтогтохоос утсаар лавлахад “Бид үүнийг шалгаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Шархдаж ирсэн цэргүүдийн биеийн байдлыг дээрх эмнэлгийнхнээс лавлахад “Шаардлагатай эмчилгээг хийж байна. Биеийн байдал нь гайгүй” гэсэн хариулт...

Цэргийн госпиталийнхан бужигнаж байна

2016 оны 04 сарын 04      9      2945

Хуучнаар Цэргийн госпиталь буюу одоогийн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг (БХХСАХНЭ)-ийнхэн өнгөрсөн баасан гаригаас эхлэн бужигнаж байна. Тус эмнэлгийн эмч, ажилчид цалингаа гүйцэд аваагүй гэсэн үндэслэлээр ажил хаяхаар болж, Үйлдвэрчний эвлэлийн салбар хорооноос нь удирдах дээд байгууллага болох БХЯ, ЗХЖШ-ынханд мэдэгдэл хүргүүлсэн аж. Энэ дагуу ЗХЖШ-аас гэнэтийн шалгалт оруулж, тэмцэгчидтэй нь уулзах, тавьсан шаардлагыг нь судлах гэх зэргээр “гал...

УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг хахууль авсан хэрэгт буруутган цагдан хорилоо

2016 оны 04 сарын 01      4      2848

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнг АТГ-ын ажилтнууд саатуулан шалгаж буй тухай мэдээлэл хоёр хоногийн өмнө бидэнд ирсэн юм. Тухайн үед прокурор, АТГ-ынхан “Саатуулсан гэдэг нь худлаа. Барилга, хот байгуулалтын яамныхантай холбоотой хэргийг шалгах нь шалгаж байгаа” гэсэн мэдээлэл өгч байв.  Харин түүнийг өчигдрөөс эхлэн цагдан хорьж шалгаж буй гэнэ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан...

Замын-Үүдийн гаалийнхныг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж болзошгүй

2016 оны 04 сарын 01      2      1011

АТГ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн Замын-Үүд боомтын гаалийн байцаагчдыг уржигдар оройноос шалгаж эхэллээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэнд ажилладаг Гааль, татварын ерөнхий газрын гаалийн улсын ахлах болон байцаагчдын албан өрөөнд 18.00 цаг өнгөрөөд үзлэг хийж эхэлсэн бөгөөд бүгд прокурорын зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан гэнэ. Сэжигтэй мэдээллийн мөрөөр АТГ-ынхан багагүй хугацаанд баримтжуулж, улмаар нэгжлэг хийх саналаа прокурорт танилцуулан зөвшөөрөл авснаар...

Өнгөрсөн онд 10 кг орчим мансууруулах бодис хураажээ

2016 оны 03 сарын 31      0      774

Сүүлийн жилүүдэд манай залуусын дунд хар тамхины хэрэглээ өсөж, аюулын харанга дэлдээд байгаа. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт өнгөрсөн жил 169 хүн холбогдсон бөгөөд тэд 79 хэргийн 201 үйлдэл холбогдолд шалгуулжээ. Харин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 25 хэргийн 81 үйлдэлд 46 хүн холбогдон шалгуулсан байна. 2016 он гарснаас хойш цагдаагийнхны илрүүлсэн хэргийн зургаа нь хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдэлтэй. 2015 онд 9.8 кг каннабис, 24.51 гр гашиш,...

“Шилдэг аж ахуйн нэгжийг шагнана” гэж мэхэлдэг залилагчийг шалгаж байна

2016 оны 03 сарын 29      2      755

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд хувиараа аж ахуй эрхэлдэг Х, Э нарыг Улаанбаатар хотын харьяат С гэх эмэгтэй хуурч, нэг сая гаруй төгрөгийг нь луйварджээ. Амласан урамшууллаа өгөхгүй болохоор нь хохирогч хоёр хүн аймгийнхаа Цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар сэжигтнийг олон, шалгаж эхэлсэн байна. Сэжигтэн С нь хот, хөдөөгийн олон аж ахуйн нэгж, байгууллагыг хуурч мэхлэн, банкны дансаар дамжуулан мөнгө гуйвуулан авч байсан нь тогтоогдсон аж. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас...

Н.Энхбаяр эмнэлэгт үзүүлэхээр БНСУ-ыг зорьжээ

2016 оны 03 сарын 29      3      753

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн бямба гаригт БНСУ-ыг зорьжээ. Гуулин улсыг зорьсон түүний шалтгаан нь эмнэлгийн ээлжит үзлэгт орох гэнэ. Энэ тухай намынх нь нарийн бичгийн даргаар томилогдоод удаагүй байгаа Б.Тулга өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлж “Энэ долоо хоногтоо буцаж ирнэ” гэж ярьсан юм. Намынхан нь өнгөрсөн долоо хоногт шуугиант мэдээлэл хийж, АТГ-ын мөрдөн байцаагч нар Шадар сайдын өрөөнд дайран орж, Н.Энхбаярыг баривчлахыг завдсан. Хилээр гарахыг нь ч хориглосон гэх...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй