Хоёр бүсгүйг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шалгаж дуусчээ

2015 оны 02 сарын 25      0      2470

Баянзүрх дүүргийн IX хорооны нутагт өнгөрсөн оны тавдугаар сард хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, овоон дор нуусан байсныг малаа хариулж явсан хүн харж цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр ноцтой хэргийн мөрөөр цагдаагийнхан орж ажилласан билээ.Хов, Өвөрхангай аймгийн харьяат хоёр бүсгүйтэй бааранд танилцсан Б.Идэрзаяа гэх залуу хохирогч Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдан амийг нь бүрэлгээд уг хэргээ нуун далдлах зорилгоор дараа нь найз Х-ыг нь егүүтгэснийг цагдаагийнхан тогтоосон юм. Уг...

Хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгээд ХЭЛМЭГДСЭН ТАВИЛАН

2015 оны 02 сарын 24      0      3702

Монгол орныг хар дарсан зүүд мэт болгож байсан тэртээ 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр олон жилийн турш үргэлжилсэн. 1922 онд Бодоо, 1923 онд Данзанг хилс хэрэгт тулган цаазаар авснаас хойш улс төрийн хэлмэгдүүлэлт эрчээ авсан гэхэд болно. Хэлмэгдүүлэлт нэг ёсондоо Монголын нийгмийн элит хэсгийг устган үгүй хийх гэсэн зохион байгуулалттай аллага байсан гэж түүхч, судлаачид үздэг. Монгол Улсын тухайн үеийн удирдагчид, сэхээтнүүд, лам, ноёдоос эхлээд харц ардыг нь энэ хар сүүдэр...

В.Нямханд төрөөс 200 сая төгрөг нэхэмжилжээ

2015 оны 02 сарын 24      3      2596

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа В.Нямханд төрөөс гэм хорын хохиролд 200 сая төгрөг нэхэмжилж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны II шүүхэд ханджээ. Түүнийг Хятадын тусгай албанд мэдээлэл дамжуулсан, тагнуулын байгууллагын хууль, журам зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн хоёр жил шахам хугацаанд хорьж шалгасан юм. Шүүхээс түүний гэм буруугүйг тогтоож, цагаатгасан бөгөөд тэрбээр цагдан хоригдсон хоног, сэтгэл санааны хохиролд...

Судалгааны ажилтныг хөнөөсөн хэргийг дахин шалгуулахаар болов

2015 оны 02 сарын 24      0      2180

Орхон аймгийн Баян-Өндөр суманд өнгөрсөн оны есдүгээр сарын 22-нд судалгаа хийж явсан О-г тус сумын Цагаанчулуут багийн оршин суугч Ц.Батхүү олон удаа хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Уг хэргийг Орхон аймаг дахь Сум дундын 14 дүгээр шүүх энэ сарын 9-нд хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Тус аймаг дахь Цагдаагийн газар, прокурорын байгууллагаас шүүгдэгч Ц.Батхүүгийн сэтгэцийг удаа дараа шалгуулж, хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоолгон яллах дүгнэлт үйлдэн шүүхэд...

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөөр улсад учруулсан хохирлыг төлүүлнэ

2015 оны 02 сарын 24      1      2186

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар энэ сарын 18-нд ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарт холбогдох хэргийг хэлэлцсэн юм.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх С.Батмөнх, М.Батболд, Д.Эрдэнэбат, Г.Наранцэцэг нарт холбогдох хэргийг 2014 оны наймдугаар сарын 19-нд хэлэлцээд С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгө завшин онц их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, төрийн албанд ажиллах эрхийг хоёр...

СЭЛЭНГИЙН ОЙГ СҮЙТГЭГЧИД ЯЛ ШИЙТГҮҮЛЭВ

2015 оны 02 сарын 24      1      2722

Монгол орныхоо газрын хэвлий болон газар дээрх баялгийг сувдаг сэтгэлтнүүд амар хялбар аргаар мөнгө олох хэрэгсэл болгож харснаас үүдэн байгаль эх экологийн доройтолд орж буй. Хүн бүрийн нүдэн дээр доройтож буй байгалийг хайрлаж хамгаалахын оронд хүрз зээтүү, хөрөө сүх барин дайрч үгүй хийж байгаа харамсалтай явдал гарч, хууль хяналтын байгууллагынхан чадлынхаа хэрээр тэмцэж ирсэн. Гэвч шүүх, прокурорын шатанд очихоороо таг чиг болох, эсвэл хохирлоо төлөхгүй хөнгөн ял шийтгүүлэх, танил...

“Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзориг тод манлай уяач цолны болзол хангалаа

2015 оны 02 сарын 16      1      5621

Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо өчигдөр хуралдаж, нэр бүхий уяачдад цол олгох асуудлыг хэлэлцэн, Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлэхээр болжээ. Тод манлай уяач цолны болзлыг Төв аймгийн Лүн сумын уугуул, “Итгэлт орших” компанийн захирал Б.Билэгдэмбэрэл, Ховд аймгийн Дарви сумын харьяат Б.Мөнхтөр, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нар хангажээ.Манлай уяач цолны болзлыг Хэнтий...

Дахин төлөвлөлтөд анхааралтай хандахыг С.Эрдэнэ сонгогчдодоо сануулав

2015 оны 02 сарын 16      0      4329

Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, тус дүүргийн удирдлага өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа иргэддээ тайлагнах уулзалтыг өнгөрсөн сарын 29-нөөс хороо бүрт зохион байгуулснаар өнгөрсөн бямба гаригт дууслаа. Тэд дүүргийнхээ 23 хорооны иргэдтэй уулзаж, 2013-2014 онд хийсэн ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулсан аж. Баянгол дүүрэгт багагүй бүтээн байгуулалт хийгджээ. Иргэд ч үр шимийг нь хүртэж байгаа тухайгаа...

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮС УДИРДАХААР БОЛЛОО

2015 оны 02 сарын 16      5      4449

УИХ өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаас Улсын ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилсноор тэрбээр тэр өдрөө ажлаа авсан билээ. Улмаар прокурорын тангараг өргөн, батламжид гарын үсэг зурах ёслолд нийслэл, дүүргийн прокурорууд оролцож баяр хүргэсэн юм. М.Энх-Амгаланг Улсын ерөнхий прокуророор томилогдсонд прокурорын төдийгүй бусад хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагынхан ам сайтай байна. Баахан цаас л уншихаас биш хэргийнхээ нарийн учрыг мэдэхгүй прокурорууд олширсноос,...

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн албыг БАНТАГНУУЛСНЫ УРШИГ

2015 оны 02 сарын 13      2      3605

Автомашины азын дугаар, төр засгийн үйлчилгээнд явдаг тээврийн хэрэгсэлд олгодог УБЗ дугаар нэг хэсэг замбараагаа алдаж, загвар өөр зарим машин ижил сери дугаар зүүж гангарч байсан. Тухайн үед Зам тээврийн сайд 00-20 УБЗ дугаартай жийптэй байсан бол, хотын дарга мөн тийм дугаартай суудлын автомашин хөлөглөдөг байсан юм. Ийм давхардал гаргахад тухайн үеийн жийп, суудлын автомашины дугаар ижил байж болно гэх утгатай ЗЦГ-ын даргын шийдвэр нөлөөлсөн гэдэг. Түүнээс хойш ЗЦГаас дугаарын...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй