“Хан ресурс” ХХК-д ялагдсан Засгийн газар ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС 100 САЯ АМ.ДОЛЛАР ГАРГУУЛАХ УУ

2015 оны 03 сарын 04      5      3203

Монгол Улсын Засгийн газар Канадын “Хан ресурс” компанийн хооронд олон жилийн турш үргэлжилсэн маргааныг Парис дахь олон улсын арбитрийн шүүх шийджээ. Шүүх хурал анх 2012 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө “Хан ресурс” компанийн талд шийдвэр гаргасан байна. Ингэснээр манай Засгийн газар 100 сая ам.доллар буюу 200 тэрбум орчим төгрөг харийнханд өгөхөөр болж байгаа аж. Эдийн засаг хүндэрсэн, “Чингис”, “Самурай” бонд зэрэг...

Дуулиан тарьсан хар тамхины хэрэгт ХОЛБОГДОГЧДЫН ХУВЬ ЗАЯА ХЭРХЭВ

2015 оны 03 сарын 03      1      3489

Хар тамхи нэртэй цагаан тахалд чинээлэгт тооцогдох монгол залуус донтон, урхидуулах болсныг цагдаагийнхан хэлдэг. Ядуу айлын хүүхэд нэг удаа хэрэглэх бодист зарцуулах 300-400 мянган төгрөгөө хоногийн хоолондоо л зарцуулахыг хичээдэг бол чинээлэг айлын охид, хөвгүүд сэтгэл санаагаа засахын тулд хэрэглэдэг хэмээн тайлбарладаг. Хууль хяналтын болон төрийн бус байгууллагынхны хийсэн судалгаагаар ч боломжийн амьдралтай айлын хүүхдүүд хар тамхинд донтож, хэрэглэдэг гэсэн дүн гарсан. Тэгэхээр...

“Нүүрс” хөтөлбөрийн хэргээр Н.Алтанхуягт эрүү үүсгэж болзошгүй

2015 оны 03 сарын 02      0      2550

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зарим цахим хуудсанд мэдээлсэн. Харин АТГ-ын эх сурвалж энэ мэдээллийг няцаасан бол Н.Алтанхуягт ойр эх сурвалж бас үгүйсгэсэн юм. Хууль хяналтын байгууллагын өөр эх сурвалж “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг цагдан хорьж шалгах болсноос үүдэж Н.Алтанхуягийн талаар ийм мэдээлэл дэгдсэн. Одоогоор Н.Алтанхуягт эрүүгийн хэрэг үүсгэн...

Н.Энхбаярын хэргийг цагдаагийнхан сэргээн шалгана

2015 оны 03 сарын 02      0      2698

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнгөрсөн наймдугаар сард дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Иргэн Бат-Эрдэнэ болон АНУ-ын иргэн А.Генсбург нар эд хөрөнгөө залилуулсан талаараа тус газарт өргөдөл гаргасан бөгөөд бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр түүнийг шалгаж эхэлсэн талаар бид тухайн үед мэдээлж байв. МАХН байрлаж буй хоёр давхар цагаан байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая ам.доллараар...

Ажлын цагийн өөрчлөлт АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ НЬ

2015 оны 02 сарын 27      0      3829

Нийслэлийн иргэдийг бухимдуулж буй түгжрэлийг бууруулахаар авч байгаа арга хэмжээ байгаа нэг л онохгүй, банзанд тусаад байх шиг. Улсын дугаарын хязгаарлалт гээд иргэдийнхээ эрхийг зөрчсөн шийдвэрээ өдгөө хүртэл хэрэгжүүлсээр. Иргэд удаа дараа гомдол мэдүүлсний эцэст дээрх хязгаарлалтын цагт нь өөрчлөлт оруулж тайвшруулах төдий үйлдэл хийв. Уг нь Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулахын тулд тусгай судалгаа хийж, мэргэжлийн байгууллагынхантай нь зөвлөлдөж байж л бодитой үр дүнд...

“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийн өрөөнд уржигдраас эхлэн нэгжлэг хийжээ

2015 оны 02 сарын 27      2      3094

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг өчигдөр 11.00-12.00 цагийн үед Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа. Түүнтэй холбоотой гомдол өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АТГ-т ирж, нэлээд удаан хугацааны турш шалгасны эцэст уржигдар оройноос эхлэн цагдан хорих арга хэмжээ авахаар мөрдөгчид хөөцөлдсөн юм байна. Түүнийг цагдан хорьсон гэх мэдээлэл цахим...

Бичиг баримтгүй хил зөрчигчдийг Улаанбаатараас баривчилжээ

2015 оны 02 сарын 26      1      2054

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр 2015 оны нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө БНХАУ-ын талаас хоёр хүн улсын хил зөрчсөн ул мөрийг хилчид илрүүлэн эрэн сурвалжилжээ. Ингэснээр Монгол Улсын иргэн 1997-1998 онд төрсөн Н, Э нар улсын хил зөрчсөнийг тогтоож, сэжигтнүүдийг Баянзүрх дүүрэг дэх гэрээс нь баривчилсан байна. Тэд Эрээнд суралцдаг, дунд сургуулийн сурагчид байсан бөгөөд нэг нь оршин суух визийнхээ хугацааг сунгуулаагүй, нөгөө нь бичиг...

БААВГАЙН 10 ГАРУЙ САВАР ХИЛЭЭР ГАРГАХААР ЗАВДСАНЫГ ХИЛЧИД ИЛРҮҮЛЛЭЭ

2015 оны 02 сарын 26      0      2060

Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 17-нд манай улсын иргэн М баавгайн есөн ширхэг савар хил давуулах гэж байгаад баригджээ. Тэрбээр хилээр гаргахыг хориглосон, ховордсон ан амьтны эд эрхтэнээ 41-65 ДГА улсын дугаартай автомашины дугуйнд нуусан байсан гэнэ. Мөн тэр үед манай иргэн О 38-52 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дор баавгайн дөрвөн ширхэг савар нууж хил нэвтрүүлэх үед нь хилчид саатуулж, өдгөө гаалийн байгууллагад шилжүүлэн...

Жастин Капла нарыг удахгүй уучилна

2015 оны 02 сарын 26      1      2137

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өчигдөр дөрвөн хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн ялаас нь бүрэн чөлөөлөх зарлиг гаргалаа. Тэдний нэг нь Э.Халиун гэх эмэгтэй. Тэрбээр хамт архи ууж байсан эмэгтэйгээ хутгалж, хүнд гэмтээсэн хэргээр нь 2012 оны долдугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхээс таван жил зургаан сар хорих ялаар шийтгүүлсэн аж. Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх зарлигт Э.Халиуныг анх удаа хэрэг үйлдсэн, эдлэх ялынхаа талаас илүүг биечлэн...

Улсын ерөнхий прокурор удааширсан хэргүүдтэй танилцаж байна

2015 оны 02 сарын 25      0      2383

Улсын ерөнхий прокуророор томилогдоод удаагүй байгаа М.Энх-Амгалан нийслэл, дүүргийн прокурорын газар, Сургалт судалгааны төвийнхөө үйл ажиллагаатай танилцаж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Харин өчигдөр тэрбээр Нийслэлийн прокурорын газарт ажиллажээ. Энэ үеэр улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тус прокурорын газарт хянаж буй ээдрээ түвэгтэй, удааширсан, онц хүнд, олны анхаарал татсан хэргүүдтэй биечлэн...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй