Хулгайн анчдыг саатуулжээ

2015 оны 03 сарын 30      0      2505

Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутагт ой хөвчид ан хийх, самар түүхээр очиж байгаа иргэд олширч байна. Тэд хууль зөрчин хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус үйл ажиллагаа явуулаад хилчдэд баригдсан тохиолдол сүүлийн үед нэлээд гарчээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт 0243 дугаар ангийн хариуцсан хэсэгт манай улсын хоёр иргэн ан хийх гэж яваад баригдсан гэнэ. Тэднийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгон нутаг буцаажээ.

Сэлэнгийн ИТХ-ын тэргүүлэгчийг хууль бусаар алт олборлосон хэрэгт шалгаж байна

2015 оны 03 сарын 30      0      2771

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, тус аймгийн “Шинэ Бадрах” компанийн захирал Д.Бадрахад ЗБГХТГ-аас хууль бусаар мод бэлтгэж, байгаль орчинд хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүнийг 2014 оны эхний есөн сарын байдлаар Түшиг, Цагааннуур сумын нутгаас ойн арчилгаа, цэвэрлэгээ нэрийн дор хууль бусаар 4470 шоо метр нойтон мод огтолсон хэмээн буруутгаж буй. Газар орон дээр нь очиж ажилласан шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй...

Буруу бүхэн бусдынх уу

2015 оны 03 сарын 30      14      5528

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж явахдаа хутгалуулж хүнд гэмтээд Яаралтай тусламжийн төвд хандахад дуудлагын эмч хугацаа алдан ирсэн гэнэ. Мэдээж Яаралтай тусламжийн төвд нэн яаралтай тусламж хүссэн иргэд л аврал эрэн ханддаг. Шөнө дундаас хойш өгсөн дуудлагад Яаралтай тусламжийн төвийн эмч нар уг нь цаг алдалгүй оччихож болмоор. Өдрийн цагт нийслэлийн замын түгжрэл гэх мэтээс шалтгаалаад цаг алдах тохиолдол бий. Шөнө дунд 04.00-05.00 цагийн үед...

Монгол, Тувагийнхан малын хулгайтай тэмцэх талаар зөвлөлдөв

2015 оны 03 сарын 26      0      2573

Увс аймагт “Хууль бус үйлдэл хил дамнасан малын хулгайтай тэмцэх нь” сэдэвт зөвлөгөөн өчигдөр боллоо.  Зөвлөгөөний зорилго нь Монгол, Оросын хилийн дэглэмийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг хамтран сахиулах, улсын хил дамнасан малын хулгайн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан зөрчлийг хамтран шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршиж байгаа юм.  ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт нээж, ”Энэ зөвлөлгөөнийг...

Т.Уранцэцэгийг Эрүүгийн, Х.Сонинбаярыг Иргэний хэргийн танхимын тэргүүнээр томиллоо

2015 оны 03 сарын 26      0      2546

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн мягмар гаригт 51 дүгээр зарлигаараа Тогтохын Уранцэцэгийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр, Хээмчигийн Сонинбаярыг тус шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр тус тус томиллоо.Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат хуульч С.Нямжав өндөр насны тэтгэвэртээ гарсан бол Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрахын бүрэн эрхийн хугацаа дуусаад байсан юм.Т.Уранцэцэг ОХУ-ын Эрхүү хотын...

“Саусгоби сэндс” 35 тэрбум төгрөг төлөх ёстой гэдгийг баталлаа

2015 оны 03 сарын 26      0      2276

“Саусгоби сэндс” компанийн удирдах албанд ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппиний иргэн Хиларион Кажуком, Кристобал Дэвид нарт холбогдох Монгол Улсад төлөх татвараас зайлсхийсэн хэргийг давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээлээ. Хэдийгээр анхан шатны шүүх дээрх гурван хүний буруутайг тогтоон таван жил зургаан сараас таван жил арван сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн ч тэд...

Зам гарч явсан хүн дайруулж амиа алдав

2015 оны 03 сарын 26      0      1998

Явган зорчигчид гарцтай гэрэл дохиотой газраар улаан гэрэл ассан үед явах, эсвэл гарцгүй газраар зам хөндлөн гарснаас болж автомашинд мөргүүлж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Сүхбаатар дүүргийн нутагт уржигдар ингэж амиа алдсан тохиолдол гарчээ. “Монгол эм импэкс” компанийн урд, Нарны замд “Ниссан Марч” маркийн автомашины жолооч Б нь 35-40 орчим настай явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироожээ. Ослын газрын орчимд явж байсан хүмүүсийн ярьж буйгаар...

Их засаг их сургуулийн оюутан залуучууд юуны учир амиа хорлов

2015 оны 03 сарын 25      11      6392

Их засаг их сургуулийн оюутан 19 настай А, 21 настай Б нар Баянзүрх дүүргийн VII хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл” зочид буудалд энэ сарын 19-нд амиа алдсан байсныг буудлынхан олжээ. Улмаар цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн гэнэ. Өдгөө тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Оюутнуудын орсон “Тэргэл” зочид буудал сургуулиас нь холгүй, 500 гаруй метр зайд байдаг аж. Тус зочид буудлын зочин хүлээн авагч...

Францад Монгол эмэгтэйг нутаг нэгтэн нь хөнөөв үү

2015 оны 03 сарын 25      3      2255

Франц улсын Пираго хотод манай улсын иргэн Б.Мөнхтуул гэх эмэгтэй бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Талийгаачийг учир битүүлгээр амь насаа алдсан гэж мэдээлж байгаа ч уг хэрэгт холбогдуулан манай улсын нэг иргэнийг саатуулсан аж. Сэжигтнээр саатуулагдсан манай улсын иргэний талаарх мэдээлэл хомс байгаа ч нөхөртэй нь дотно харилцаатай хүн гэдэг тодорхой болжээ. Талийгаач бүсгүй гурван хүүхэдтэй бөгөөд манай улсаас Францад суугаа ЭСЯ-ныхан...

ДЦС-4-т үйлдвэрлэлийн ослоор хүний амь үрэгджээ

2015 оны 03 сарын 25      8      2187

ДЦС-4 хувьцаат компанид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс хүний амь нас хохирсон хэрэг уржигдар гарлаа. Осол даваа гаригийн өглөө 09.30 цагт гарч, станцынхан болон аврах албаныхан 09.50 цагт талийгаачийн цогцсыг гарган авчээ. Тус станцад ажиллаж байсан 49 настай иргэн Б тухайн өдөр үнс цэвэрлэж байтал дээрээс нь их хэмжээний үнс унаж дарснаас амиа алдсан гэнэ. Өдгөө уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй