Нийслэлийн прокурор хэн болох вэ

2015 оны 04 сарын 02      0      4296

Нийслэлийн прокуророор ажиллаж байсан Б.Бат-Оршихыг УЕПГ-т Улсын ерөнхий прокурорын туслах, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилогдмогц түүний оронд хэн болох вэ гэсэн хүлээлт прокурорууд төдийгүй, НПГ-т хэрэг нь харьяалагддаг мөрдөн байцаах байгууллагуудын дунд үүсээд байна. Харин УЕПГ-аас хэн нэгнийг шууд томилолгүй, прокуроруудын дунд сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан хүнийг ажиллуулахаар болжээ. Нийслэлийн прокурорт нэрээ дэвшүүлэх хүн нь 10-аас...

Улсын ерөнхий прокурор бүтцийн өөрчлөлт, томилгоо хийлээ

2015 оны 04 сарын 01      0      3000

Улсын ерөнхий прокуророор томилогдоод удаагүй байгаа М.Энх-Амгалан өнгөрсөн сард газар, нэгжийнхээ үйл ажиллагаатай танилцсан бол өчигдөр шинэ бүтцээр ажиллах шийдвэрт гарын үсэг зурлаа. УЕПГ нь Улсын ерөнхий прокурорын хоёр орлогч, Дотоод аюулгүй байдлын, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны, Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих, Шүүхэд төрийг төлөөлөх, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтэс, Сургалтын төв, Эрүүгийн хэргийн...

Багануурынхныг сүлжээгээр залилагч эмэгтэй нийслэлд салбараа нээсэн байв

2015 оны 04 сарын 01      0      3259

Монголд нэг хэсэг хүчээ авч байсан сүлжээний залилангийн хэрэг Улаанбаатарт харьцангуй намжиж, хүмүүс хулхидуулахаа больж байсан. Гэвч монголчуудын гэнэн итгэмтгий занг ашиглаж баяжихыг хүсдэг хүмүүс орон нутгийг иргэдийг хуурч байгаад баригдлаа. Багануур дүүрэгт иргэн О гэх эмэгтэй “Гүн галуутын Оюун-Эрдэнэ” хэмээх төрийн бус байгууллага 2012 онд байгуулж, мөн оны тав, долдугаар сард “Анхны алхам”, “Хамтдаа хөгжье” гэдэг төсөл хэрэгжүүлсэн аж. Эдгээр...

Гурван хүн хөнөөсөн хэрэгтэнд цаазаар авах ял оноолоо

2015 оны 04 сарын 01      1      2619

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг халах тухай санал 2010 онд гаргаснаас хойш Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх хоёр дахь удаагаа ялын дээд хэмжээ оноох тогтоол гаргалаа. Эхнийх нь бага насны охиныг хүчирхийлж, амь насыг нь хэрцгийгээр хохироосон Н.Мөнх-Оргил. Түүнд анхан шатны шүүхээс цаазаар авах ял оноосон бөгөөд гурван шатны шүүх ялыг нь хэвээр баталсны дараа тэрбээр Ерөнхийлөгчид хандаж амь хэлтрүүлэхийг гуйж, өдгөө гянданд хорих ял эдэлдэг. Хөвсгөл аймаг...

Автомашины тольны хулгайч нар фэйсбүүк групп ашигладаг байжээ

2015 оны 04 сарын 01      1      4078

Байр, орцныхоо гадаа хонуулсан автомашины цонхыг хагалж дотроос нь эд зүйл хулгайлах, эсвэл толь бусад эд ангийг нь тоносон тохиолдол нийслэлд өдөр алгасалгүй шахам гардаг. Ялангуяа “Тоёота Приус” маркийн автомашины толь, дугуйг хулгайч нар хамгийн ихээр онилдог болох нь судалгаа, шалгалтын явцад тогтоогдоод буй юм. Тиймээс Улаанбаатар хотын Цагдаагийн газраас дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийнхэнтэй хамтран энэ төрлийн гэмт хэрэг, хулгайн эд зүйлсийг худалдан авагч ченжүүдийг...

Тусгай хамгаалалттай газарт гянтболд олборлуулж байсан Засаг дарга нарын хэргийг шүүхэд шилжүүлэв

2015 оны 03 сарын 31      1      3651

Монгол орны байгалийн цогцолбор газрыг улс, орон нутгийн тусгай хамгаалалтад авч, тэнд ашигт малтмал олборлохыг хориглодог. Гэвч орон нутгийн удирдлагууд эрх мэдлээ хэтрүүлэн, улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгох явдал гарсан. Тухайлбал, Ховд аймгийн нутагт байдаг Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газарт хэсэг хүн гар аргаар гянтболд их хэмжээгээр олборлож байжээ. Тэднийг орон нутгийн хууль хяналтын байгууллагынхан шалгахад бүгд ашигт малтмал...

Ц.Мөнхбаяр уучлал хүссэн өргөдлөө Ерөнхийлөгчид гурав дахь удаагаа хүргүүлэв

2015 оны 03 сарын 31      1      2990

Төрийн ордны хамгаалалтын бүс болон бусад яам агентлаг, хувийн компанийн орчимд галт зэвсэгтэй нэвтэрч, тэсрэх бодисоор иргэдийг айлган цочирдуулж, хууль бусаар байлдааны галт хэрэгсэл олж авсныхаа төлөө шүүхээс долоон жилийн ял сонсоод байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нартай холбоотой асуудлаар тус холбооны төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ.Ц.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүссэн өргөдөл Ц.Мөнхбаяр өмнө нь...

Я.Батсуурь Цагдан хорих төвийн эмнэлэгт эмчлүүлж байна

2015 оны 03 сарын 31      1      2393

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Эрүүгийн хуульд заасан албан тушаал эрх мэдлээ урвуулан мөнгө завшсан, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар тооцон хоёр сарын хугацаагаар цагдан хориод байгаа. Оргон зайлж болзошгүй, мөрдөн байцаалтад саад учруулах магадлалтай гэж үзэн түүнийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ийнхүү хорьсон бөгөөд хоригдож байх хугацаанд бие нь муудаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461...

Н.АЛТАНХУЯГ “НҮҮРС” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ

2015 оны 03 сарын 31      7      3085

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт эрүүгийн гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр, нэг хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргүүдийн нэг нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох хэрэг байлаа. 10-ААС ГУРАВ ҮЛДЭВ Л.Гансүхийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа “Нүүрс”...

Монголд амьдрахыг хүссэн хятад эр хил зөрчив

2015 оны 03 сарын 30      2      2719

Манай улсын хилийг гадаадын иргэд зөрчиж орж ирсэн хоёр ч тохиолдол өнгөрсөн долоо хоногт гарсныг хилчид илрүүлэн саатуулжээ. Тухайлбал, хилийн 0168 дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 27-нд БНХАУ-ын талаас нэг явган хүн орж ирсэн гэнэ. Түүнийг саатуулан улсын хил зөрчих болсон шалтгааныг нь тодруулахад “Монгол Улсад амьдрах хүсэлтэй” хэмээн ярьжээ. Мөн ОХУ-аас хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр нэг хүн хил зөрчин орж ирснийг шалгахад тарвагачлах зорилготой...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй