Хууль зүйн дэд сайд НҮБ-ын индрээс цагдаагийн байгууллагын шинэчлэлийг танилцуулжээ

2015 оны 04 сарын 14      0      2562

Хууль зүйн дэд сайд Ц. Уугангэрэл тэргүүтэй төлөөлөгчид Катарын Доха хотноо энэ сарын 12-19-нд болж буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шүүхийн асуудлаарх НҮБ-ын XIII дугаар их хуралд оролцож байна.Энэ их хуралд 70 гаруй орны төрийн сайд, дэд сайд нар оролцож, Олон улсын болон үндэсний хэмжээнд хууль дээдлэх ёсыг бий болгох, тогтвортой хөгжлийг дэмжихэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шинэчлэлийн иж бүрэн бодлого стратегийг хэрэгжүүлэх, Олон улсын хамтын ажиллагааг...

БХЯ-ны хурандаа нарын хэргийг “МАШ НУУЦ”-д ХАМААРУУЛАХ ЯМАР УЧИР БАЙВ

2015 оны 04 сарын 14      2      2459

Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн, татвар төлөгчдийн мөнгийг завшдаг албан тушаалтнуудыг АТГ-ынхан байгуулагдсан цагаасаа шалгасаар ирсэн. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан нэгнээс эхлээд аймгийн Засаг дарга нар,төрийн жирийн албан хаагч хэн ч байсан хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн зарчим дагуу тэднийг шалгаж, гэм буруутай үйлдэл байвал түүнийг нь тогтоон шүүхээр шийдвэрлүүлсээр байгаа. Гэвч тэдний сүр дуулиантайгаар шалгаж эхэлсэн хэрэг сураг алдрах тохиолдол бас бий. Түүний...

Нийслэлийн прокуророор цагдаагийн хурандааг томиллоо

2015 оны 04 сарын 10      0      5204

Улсын ерөнхий прокурорын тушаалаар Нийслэлийн прокуророор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, хурандаа Б.Амгаланбаатарыг томилохоор шийдвэрлэжээ. Түүнийг уржигдар орой тус хэлтсийн даргын албан тушаалаас ЦЕГ-ын даргын тушаалаар чөлөөлсөн байна. Хурандаа Б.Амгаланбаатарын хувьд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, УМБГ-ын хэлтсийн болон тус газрын дарга, ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Чингэлтэйн Цагдаагийн II...

Манай иргэд Буриадаас 11 адуу хулгайлжээ

2015 оны 04 сарын 09      0      3635

Хэнтий аймгийн Дадал сумын иргэн А, О нарыг хил давуулан мал хулгайлж ирсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна. Тэд гуравдугаар сарын 24-нд Хэнтий аймаг дахь хилийн 0287 дугаар ангийн хариуцсан хэсгээр 11 адуу тууж авчирсныг хилчид илрүүлжээ. Өдгөө тэднийг тус аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж байгаа бөгөөд тэд авчирсан адуугаа нутаг дамжуулан худалдах, нутгийнхаа адууны цусыг сэлбэх зорилготой байсан гэж мэдүүлсэн гэнэ.Тэдний хулгайсан 11 адууг хилчид гуравдугаар...

Н.Энхбаярын залилангийн хэргийг АТГ-т шилжүүлэв

2015 оны 04 сарын 09      0      3674

Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийнэ гэсний дагуу өчигдөр бараг бүх л хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл тус газарт цуглажээ. Гэхдээ энэ удаа АТГ-ын удирдлага өмнөх зарчмаа өөрчлөхөөр шийдэж, зөвхөн хэвлэлийн ажилтан нь 2015 оны нэгдүгээр улиралд хийсэн ажлынхаа тайланг хэвлэлийнхэнд танилцуулав. Уг нь өмнө нь бүх газар, хэлтсийн дарга нар нь суугаад хийсэн ажлаа ярьж, дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулдаг байв. Тухайн үед Мөрдөн шалгах хэлтэс, албаны даргыг сэтгүүлчид...

“Хүрээ тулга” дунд сургуулийн 47 хүүхэд үдийн хоолондоо хордов

2015 оны 04 сарын 08      0      5240

Баянгол дүүргийн XI хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хүрээ” дээд сургуулийн харьяа “Хүрээ тулга” бүрэн дунд сургуулийн 47 сурагч үдийн хоолондоо хорджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар БНСУ-ын хөрөнгө оруулалттай тус сургуультай гэрээ байгуулан “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлдэг аж ахуйн нэгжийнхнийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд ХӨСҮТ-өөс шинжээч эмч нар ирж, хоолны дээж, ажилтнуудын болон хордсон хүүхдүүдээс шинжилгээ авсан...

Гурван настай хүүхдээ хэрцгийгээ хөнөөсөн хэрэг гарлаа

2015 оны 04 сарын 08      3      4119

Сонгинохайрхан дүүргийн иргэн 45 настай Б өөрийн төрсөн хүүхдийг хэрцгийгээр зодож амь насыг нь бүрэлгэсэн хэрэг уржигдар орой гарлаа. Зарим эх сурвалж хохирогчийг гурван настай хүү гэж хэлж буй бол өөр нэг нь мөн насны охин. Толгой болон биеийнхээ бусад хэсэг маш хүнд гэмтэл авч амиа алдсан. Хүүхдээ хөнөөсөн сэжигтэн Б-г цагдан хориод байгаа. Өмнө нь ч хүүхэддээ гар хүрдэг байсан гэх мэдээлэл бий хэмээж байсан юм. Сэжигтэн эр хүүхдээ модон сандлаар удаа дараа цохисоор амийг нь бүрэлгэсэн нь...

ХААН ХОР ХҮНЦЛЭЭР Дорнодын хөрс бохирдсон түүх

2015 оны 04 сарын 08      0      2829

МОНГОЛЫН ЭКОЛОГИД ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” КОМПАНИ 100 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТОГТОХГҮЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ Монгол орны газрын хөрсөн дорх баялагт харийнхны нүд унаж, түүгээр дөрөөлөн баяжих гэсэн зорилготой “нөхөд” манай улсыг хараачилсаар, зарим нь эзэн сууж эхэлсэн. Ялангуяа өмнөд хөршийнхөн хөрөнгө оруулж байгаа нэрийн дор баялагт маань эзэн суухын зэрэгцээ, газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж, хордуулж орхисоор. Үүний тод жишээ бол БНХАУ-ын хөрөнгө...

ХОЙД СОЛОНГОСЫН ГЭРЭЭТ АЖИЛЧДЫГ ХУУЛЬ БУСААР ХОРЬСОН ЭМЭГТЭЙ ЯЛ ШИЙТГҮҮЛЭВ

2015 оны 04 сарын 07      3      3310

Монгол залуус Өмнөд Солонгост гэрээгээр болон хараар хүнд хүчир ажил хийж ар гэр, ахуй амьдралаа залгуулахаар зүтгэж байгаа. Манай залуус ингэж Гуулин улсыг зорих болсноор ажиллах хүчний орон зай ихэсч, түүнийг нь хятад, хойд солонгосын иргэдээр нөхөж буй. Ялангуяа барилгын ажилд хятад, хойд солонгосчууд олноороо ажиллаж буй билээ. Дэлхийд цөөн үлдсэн социалист, коммунист дэглэмтэй орнуудын нэг БНАСАУ-ын ажилчид ар гэрээ, хайрт удирдагчаа тэжээхийн тулд бүхий л хүчээрээ ажилладаг гэж...

Орчин цагийн “шилийн сайн эрс” болохыг хүсэгчдийг яллав

2015 оны 04 сарын 02      0      6078

Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан сум дамжин 2011 оны дөрөвдүгээр сараас 2013 оны долдугаар сар хүртэлх хугацаанд хулгай хийж явсан бүлэг этгээдэд холбогдох хэргийг Дорноговь аймаг дахь Сум дундын VIII шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. В.Гантөгс, В.Жавхлантөгс, В.Баяржавхлан, Э.Баярцогт, Э.Билэгмаа нар дээрх газруудаар автомашинтай явж, 10 удаагийн давтан үйлдлээр айлын гэрээс эд зүйлийг нь болон бэлчээрт явсан олон тооны мал...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй