Судан дахь манай энхийг сахиулагчид дүрвэгчдийн амийг аварчээ

2015 оны 04 сарын 21      2      2451

Өмнөд Судан улсад энхийг сахиулж буй монгол цэргүүд галын аюулд өртсөн тус улсын иргэдийн амийг аварчээ. Тус улсын Ийда муж дахь дүрвэгсдийн хуаранд гуравдугаар сарын 20-нд гал гарч, 50 гаруй айлын өвсөн гэр овоохой шатсан байна. Мөн энэ үеэр 10 гаруй дүрвэгч түлэгджээ. Тус сууринд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан дэслэгч Н.Амарбаясгалан захирагчтай мотобуудлагын  гуравдугаар ротын  нэгдүгээр салааны дайчид галын голомтод цаг алдалгүй очиж, салааны захирагчийн шийдвэрээр...

Соёмбот уулыг бага насны хүүхдүүд галдсаныг тогтоолоо

2015 оны 04 сарын 21      0      2617

Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсан дахь Соёмбот ууланд энэ сарын 19-нд гал гарсныг тус дүүрэг дэх Аврах, гал унтраах 14 дүгээр ангийнхан шуурхай ажиллан унтраасан юм. Галд ойр орчмынх нь барилга байшин өртөөгүй боловч байгаль экологид тодорхой хэмжээний хохирол учирсан нь шалгалтаар тогтоогдсон аж. Харин уг галыг хэн ямар зорилгоор тавив гэдгийг цагдаагийнхан шалгаснаар Соёмбот ууланд бага насны хүүхдүүд гал алдсаныг тогтоожээ. Тодруулбал, тус хороонд оршин суугчдын хүүхдүүд өдөр...

Хүний наймаачдыг 10-15 жил хорих ялаар шийтгэлээ

2015 оны 04 сарын 21      3      2144

Нэгэн эмэгтэйг дарамтлан бусдад худалдаж, бэлгийн мөлжлөгт оруулж байсан дөрвөн хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэлээ. Э.Мөнхтулга, С.Аюулгүй, Ж.Ганхуяг нар бүлэглэж, 2014 оны долдугаар сараас эхлэн М гэх эмэгтэйг биеэ хамгаалах чадваргүй, амьдралын боломж таарууг нь далимдуулан Сүхбаатар дүүргийн нутагт Циркийн баруун талын байрны зоорийн давхар, Баянгол дүүргийн нутаг дахь “Хаус 25” зочид буудал,...

ЦАГДАА, ТАГНУУЛЫНХНЫ 11 ЖИЛ НУУЦАЛСАН ГЕРМАН ЭР ӨВЧНӨӨР АМИА АЛДАЖ “ОЛДОВ”

2015 оны 04 сарын 21      25      18273

Монгол Улсын хилээр орж ирснээсээ хойш сураггүй алга болсон ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлиан Лёонхард амьдарч байсан байрандаа энэ сарын 17-18-нд шилжих шөнө нас барсан нь олны анхаарлыг татах болов. Гадаадын нэг иргэн Монголд өвчнөөр ясаа тавихад юу нь сонин байна гэх хүн байж болзошгүй. ХБНГУ-ын Амберг хотод төрсөн тэрбээр нутгийнхаа арилжааны банкуудыг залилан мэхэлж, 12 сая евро цүнхлэн 2004 онд Буянт-Ухаад газардсан юм. Тухайн үед хэн ч түүнийг нутагтаа эрэн сурвалжлагдаж буй хүн гэж...

ХААН ХОР ХҮНЦЛЭЭР ДОРНОДЫН ХӨРС БОХИРДСОН ТҮҮХ-2

2015 оны 04 сарын 21      1      2497

ХАЯГДЛЫН ДАЛАНГ ЧАНАРГҮЙ МАТЕРИАЛААР ХИЙСНИЙГ МЭДСЭН Ч ХАЙХАРСАНГҮЙ БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийнхан Дорнод аймгийн Дашбалбар сум дахь Улааны холимог металлын ордыг ашиглан үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд хор хохирол учруулсан тухай бид цувралаар хүргэж буй билээ. Хэдийгээр тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд болон уурхайг хүлээн авах улсын комиссынхонд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч гадаад, дотоодынхны хөрөнгө...

“Хүргэн хүү” Г.Дэнзэнгийн хэргийг Я.Батсуурийнхаас тусгаарлав

2015 оны 04 сарын 21      0      1818

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар Цагдан хорих ангийн эмнэлэгт хэвтэж буй бөгөөд батлан даалтад гарах хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарт хүргүүлсэн. Харин Я.Батсуурьт холбогдох хэрэг хэрхэж буй нь тодорхойгүй, АТГ, прокурорын байгууллагаас тодорхой мэдээлэл...

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2-3 ажилтныг цагдан хорьжээ

2015 оны 04 сарын 21      1      1773

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтулга зэрэг 2-3 хүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьжээ. Тэднийг албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан бусдыг шахаж, дарамталсан байж болзошгүй гэж сэжиглэж буй гэнэ. Албан бус эх сурвалжийн өгүүлснээр дээрх хүмүүс нэлээд олон иргэнээс “Газрыг чинь чөлөөлөхөд шаардлагатай бичиг баримт бүрдүүлж өгнө. Бидэнтэй...

Зам тээврийн осол ердийн өдрүүдээс нэмэгдэв

2015 оны 04 сарын 16      0      2989

Хаврын тэнгэр аашаа харуулж, Монгол орны зарим нутгийг хамран цасан болон шуурга уржигдар оройноос эхлэн шуурлаа. Нийслэлд багагүй хэмжээний цас орж, өчигдөр өглөө гэхэд зам талбайн  мөстөн хоножээ. Үүний улмаас замын хөдөлгөөн хэт удааширч, халтиргаанаас болж замд шүргэлцэж, мөргөлдсөн тохиолдол нэлээд гарсан байв. Уг нь Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийнхэн шөнө ажиллаад ч болтугай зам дээгүүр цас хайлуулах бодисоо цацааагүйгээс өглөө зам мөстсөн бололтой. Өнгөрөгч өвөл...

“Онц цэрэг” дайчдын боловсролыг дээшлүүлнэ

2015 оны 04 сарын 16      1      2937

БХЯ, ЗХЖШ, JCI Монгол олон улсын байгууллага, Сингапурын боловсролын групп хамтран “Онц цэрэг” төсөл Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хэрэгжүүлж эхэллээ. JCI болон Сингапурын боловсролын группийн залуус нэгдэж, өөрсдийн санаачилгаар тус төслийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд Зэвсэгт хүчний 100 цэргийн алба хаагчид гадаад хэл, компьютер, хувь хүний хөгжлийн боловсрол зэрэг хичээл заах аж.  Энэ төслийн нээлтийн үеэр JCI Монгол байгууллагын ерөнхийлөгч Д.Ганхуяг “Улс орны...

Хил хамгаалахад тусалдаг иргэд Баян-Өлгийд зөвлөлдөв

2015 оны 04 сарын 14      0      2490

Баруун таван аймгийн хил хамгаалалт өөрийн гэсэн онцлогтой. Учир нь энэ хэсгээр хилийн зөрчил илүү их гарах магадлалтай төдийгүй газар орны онцлог нь зөрчил гарахад ихээр нөлөөлдөг аж. Тиймээс ХХЕГ-аас бүсчилсэн хил хамгаалалтыг албандаа нэвтрүүлж, туршиж байгаа. Энэ хүрээнд Хууль зүйн яам, Хил хамгаалах байгууллага хамтран уулсын бүсийн хил хамгаалалтад туслах хүчний бүсийн нэгдсэн зөвлөгөөнийг анх удаагаа зохион байгуулав.Баян-Өлгий аймагт энэ сарын 13-нд зохион байгуулагдсан уг зөвлөгөөнд...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй