Манай прокурорын байгууллага Тайландтай хамтарна

2015 оны 04 сарын 28      0      1676

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн урилгаар Тайландын вант улсын ерөнхий прокурор Тракул Винитнайяапак тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн даваа гаригаас эхлэн гурав хоногийн турш Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.Айлчлан ирэгсдийг өчигдөр Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан УЕПГ-т  хүлээн авч уулзан Монгол Улс, Тайландын вант улсын ерөнхий прокурорын газруудын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан батламжилж, гарын үсэг зурлаа.Айлчлалын...

ОЛОН УЛСЫН ХИЛ ДАМНАСАН КОНТРБАНДЫН ХЭРГИЙН СЭЖҮҮРИЙГ ПРОКУРОР АЛДУУЛАВ

2015 оны 04 сарын 28      4      2734

Хүмүүн бид байгаль дэлхий, ан амьтандаа хэрцгийгээр хандсанаар өнөөдөр бид зарим ан, амьтнаа устаж, мөхсөн, үгүй болсон хэмээн “Улаан ном”-д бүртгэсээр сууж байна. Монголчууд бидний байгаль дэлхий рүүгээ дайрч, ан амьтнаа хэрцгийгээр устгасаны харгайгаар олон зуун жилийн өмнөөс амьтад дайжиж зугтсан түүх бий. Үүний тод жишээ нь соргог бөхөн. Манай улс эртнээс ан амьтнаа хайрлаж хууль журамдаа оруулж байсан түүх бий. Үүний тод жишээ бол соргог бөхөн агнахыг хориглосон шийдвэр...

Л.Гансүхийн хэрэг сунжрах уу

2015 оны 04 сарын 27      0      2045

“Нүүрс” хөтөлбөрийн гэх тодотголтой, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Л.Гансүх нарт холбогдох хэргийг энэ сарын эхээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэгт хяналт тавьж буй прокурор нь хавтаст хэрэгтэй нэг бүрчлэн танилцсаны дараа хэд хэдэн даалгавар бичээд, АТГ-т хүргүүлжээ. Энэ талаар АТГ-ынхнаас тодруулахад Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон Л.Гансүх нарт...

Цэргийн тагнуулын газрын орлогч даргыг хятад шүхэр шахсан хэрэгт буруутгажээ

2015 оны 04 сарын 27      1      4991

ЗХЖШ-ын дэргэдэх G-2 буюу Цэргийн тагнуулын газрын орлогч даргын албан тушаал хашдаг хурандаа Ц.Ганбатад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, тендерийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй гэнэ. БХЯ, ЗХЖШ-ын эх сурвалжийн мэдээлж буйгаар хурандаа Ц.Ганбатыг Шүхэр десантын буюу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн албан хэрэгцээнд ашиглах, мэргэжлийн өндөр зэрэглэлийн шүхэр авах нийлүүлэх тендерт...

“Амгалан” дулааны станцын газар авлигын эх үүсвэр нь болжээ

2015 оны 04 сарын 27      0      1948

Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтулга нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэд албан тушаал, эрх мэдлээ ашиглан, ажил мэргэжлээ ашиг хонжоо олох хэрэгсэл болгосны улмаас иргэд болон төрийн дансанд онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар прокурорын байгууллагын эх сурвалж хэлэв. Албан бус эх...

ШШГЕГ-т Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга ажиллана

2015 оны 04 сарын 27      1      2851

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Билэгт саяхан тушаал гаргаж, зарим газрын даргаа өөрчилжээ. Тухайлбал, тус газрын Тогтоол гүйцэтгэх газрын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ш.Булганыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хорих 409 дүгээр ангийн даргаар томилов. Тус ангийн дарга асан, хурандаа М.Алтан-Очирыг хорих 421 дүгээр ангийн захирагч болгосон бол уг ангийн захирагч Г.Тэрбишийг тэтгэвэрт нь гаргажээ.  Харин хурандаа Ш.Булганы оронд Тогтоол гүйцэтгэх...

Хүүгийнхээ эхийн цогцсыг уурхайн цооногт нуусан эрийг 25 жил хорино

2015 оны 04 сарын 27      0      2002

Налайх дүүргийн харьяат Б.Бат-Өлзий гэх залуу өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд шилжих шөнө өмнө нь хамтран амьдарч байгаад хоёр тийш болсон Г-ыг хөнөөсөн хэрэгт холбогдсон юм. Тэрбээр “Талийгаачийг автобусны буудал дээр тосож уулзаад, эвлэрэн суух тухайгаа ярилцаж, улмаар эр эмийн ажил хийснийхээ дараа маргалдсан. Гар утсанд нь нэг залуутай тэврэлдсэн зураг байхыг хараад уурлаж түүнийг 1-2 удаа цохиод дараа нь цүнхнийх нь оосроор хоолойг нь боомилсон. Хайртай...

Б.ПҮРЭВ: ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД АЛБАН АЖИЛ ЯРИХААС БИШ ЦАГДААГИЙН ДОТООД АЖИЛД ОГТ ОРОЛЦДОГГҮЙ БАЙЛАА

2015 оны 04 сарын 24      34      11669

ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан, цагдаагийн үе үеийн алба хаагчдаа “эцэг” хэмээн алдаршсан хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа. Тэрбээр тус албаны хуулийг шинэчилж, цагдаагийн байгууллагыг хүнд хэцүү цагт удирдаж байсан нэгэн билээ. Монголд генерал цол олгож эхэлсний түүхт 71 жилийн ойг тохиолдуулан түүнтэй хөөрөлдсөн юм. -Таныг санхүүч мэргэжилтэй гэж сонссон юм байна. Яагаад цагдаагийн байгууллагатай амьдралаа холбов гэдгээс ярилцлагаа эхлэх үү? -Би төрж өссөнөө...

Ч.АМАРБОЛД: ЦАГДААГИЙН АЛБАНЫ ХУУЛЬ МОНГОЛЫН ХӨРСӨНД УРГАСАНГҮЙ БОЛОЛТОЙ

2015 оны 04 сарын 23      43      12412

Монгол Улсад алтан мөрдэстнүүд бий болж, генерал цол олгож эхэлсний 71 жилийн ой энэ амралтын өдрүүдэд тохиож буй юм. Үүнийг угтан Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, хошууч генерал Ч.Амарболдтой ярилцлаа. Нэг хэсэг хэвлэлийнхнээс дөлж, чимээгүй нам гүм амьдарч байсан түүний амнаас үг унагана гэдэг амаргүй байв. -Сайхан хаваржиж байна уу, генерал аа. -Сайхаан, сайхан хаваржиж байна уу. Ажил нь сайн биз дээ? -Сайхан хаваржиж...

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг гурван жил хорихоор болов

2015 оны 04 сарын 21      0      3543

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-т багагүй хугацаанд шалгагдсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх хоёр өдөр хэлэлцэж шийдвэрлэлээ. Н.Түмэндэмбэрэл дээрх албан тушаалыг хашиж байхдаа тус яамнаас зарласан тендерт хувийнхаа “Лабтех” компанийг ялуулан төсвийн хөрөнгийг завшсан гэж буруутгагдсан бөгөөд үүнд нь тус яамныхан ч...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй