Г.Уянга ТТЭНН-ын дарга болох уу

2016 оны 04 сарын 18      0      2019

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид өнгөрсөн баасан гаригт улс төрийн хоёр ч намын гаргасан хүсэлтийг хэлэлцлээ. Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ынхан даргаа өөрчилснийг бүртгүүлэх хүсэлтээ дахин ирүүлсэн. Энэ удаад УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг даргаар сонгохоо больж, “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын нэрийг бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан юм. Т.Ганболдыг намын даргаар сонгох хуралд нь Б.Найдалаагийн талынхан оролцоогүй гэнэ. Тиймээс өмнө нь...

Бусдыг дарамталсан хэрэгт “Мунзуй” Г.Нямдоржийг шалгаж байна

2016 оны 04 сарын 15      8      1381

Хэнтий аймагт жоншны уурхай ажиллуулдаг иргэн А-гийн гомдолд үндэслэн, ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд “Мунзуй” хочтой Г.Нямдоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Иргэн А-гийн хятадуудтай хамтарч байгуулсан уурхайн орчуулагч өвөрмонгол эр Баатар болон хэсэг залуутай Г.Нямдорж хамтран, тэндхийн хятад, монголчуудыг дарамтлан “Тоног төхөөрөмжөө өг, эндээс зайл” хэмээн дөрвөн удаа дарамталсан гэх гомдол цагдаагийнханд ирсэн аж....

Цэргийн госпиталийн даргыг ажлаас нь чөлөөлжээ

2016 оны 04 сарын 14      2      745

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу Цэргийн госпиталийнхан энэ сарын эхээр ажил хаяхаар болж, ЗХЖШ-т удирдлагаа эсэргүүцсэн шаардлага хүргүүлсэн билээ. Үүний дагуу тус штабаас ажлын хэсэг гарч, удирдлагыг нь шалгасан юм. Шалгалтын дүнг өнгөрсөн даваа гаригт ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд тус ангийн захирагч, хурандаа С.Элбэгжаргалыг ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний оронд уг эмнэлгийн буюу Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн штабын дарга,...

АТГ-ын дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлт хүчээр өгсөн гэв үү

2016 оны 04 сарын 13      4      977

- Ерөнхийлөгч хүсэлтийг нь хүлээн авна – Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд энэ сарын 11-нээр огноолон албан тушаалаа өгөх хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан гаргалаа. Тэрбээр гараараа бичиж, гарын үсгээ зурсан өргөдөлдөө “Миний бие 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны 52 дугаар тогтоолоор АТГ-ын даргаар томилогдсон бөгөөд одоо өөрийн хүсэлтээр Авлигын эсрэг хуулийн 22.1.1-д заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна. Иймд...

Улаан-Үд-Алтанбулагийн хооронд бараа зөөдөг микроавтобус шатжээ

2016 оны 04 сарын 13      0      881

Сэлэнгэ аймгийн дугаартай “Истана” маркийн микроавтобус ОХУ-ын хилээр гарсныхаа дараахан Хиагтын нутагт шатжээ. Сэлэнгийн Алтанбулаг, Буриад улсын Улаан-Үдийн хооронд наймаачид зөөдөг автобус шатсан хэргийг Улаан-Үдийн хууль сахиулах байгууллагынхан шалгаж байгаа гэнэ. Түүнд сууж явсан иргэд “Бичиг баримттай цүнхээ л авч гарч чадсан, Улаан-Үд рүү зөөж байсан бараагаа галд алдсан. Моторныхоо хэсгээс яах ийхийн зуургүй дүрэлзэн ассан” гэсэн мэдээлэл бидэнд өгсөн юм....

АТГ-ын Мөрдөн шалгах албаны даргыг хоёр хоноод сольсны учир юу байв

2016 оны 04 сарын 11      6      3557

АТГ-ын Мөрдөн шалгах албаны даргаар өнгөрсөн баасан гаригт ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, дэд хурандаа Н.Дамдинсүрэнг томилжээ. Дээрх албан тушаалд ажиллаж байсан Э.Амарбат 14 жилийн дараа прокурортоо буцаж очин, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргаар томилогдсонтой холбоотойгоор АТГ-т уг орон тоо суларсан юм. Н.Дамдинсүрэн нь ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаярын бусдыг залилан мэхэлсэн...

Нэг шөнө баригдсан 13 хүний цуснаас хар тамхи илэрчээ

2016 оны 04 сарын 11      0      1253

Хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулж борлуулдаг, өөрсдөө хэрэглэдэг бүлэг хүнийг ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн энэ сарын 5-6-нд баривчлан шалгаж эхэллээ. Энэ хоёр өдөр дээрх хэлтсийнхэн ЦЕГ-ын Сургалт дадлагын төвийн Эрэлч нохойн албаныхан, Тусгай ажиллагааны газрын алба хаагчидтай хамтран гэнэтийн шалгалт хийсэн бөгөөд гэр, автомашинд нь үзлэг хийхдээ үнэрч нохой ашигласан юм байна. Энэ үеэр сэжигтэн 14 хүнээс метамфетамины агууламжтай ice (мөс) хэмээх хар тамхи,...

Т.Дамдинсүрэн: Импортын сүү, сүүн бүтээгдэхүүн зургаан хувийг л эзэлдэг

2016 оны 04 сарын 08      8      2996

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх инженер Т.Дамдинсүрэнтэй манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Сүүний үйлдвэр, “Сүү” ХК-нд ерөнхий механик, ерөнхий инженер, дарга, ерөнхий захирал, зөвлөх зэрэг албыг 36 жил хашсан түүний яриа энэ салбарынханд хэрэг болох биз ээ. -Манай улсад одоо жилд хэдий хэмжээний сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бол. Ихэнх үйлдвэрлэгч хуурай сүүг усаар шингэлээд савлан зарж байна гэх. Энэ хэр...

Давхар татварын гэрээ Монгол Улсыг хохироож байна

2016 оны 04 сарын 08      1      2309

Манай улс Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай буюу олны дунд нэрлэж буйгаар Давхар татварын гэрээ гээчийг 35 улстай байгуулжээ. Үүнээс эдүгээ 26 гэрээ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Давхар татварын 26 гэрээг 1991-1998 онд, наймыг нь 1999-2009 онд соёрхон баталсан байдаг юм билээ. Тэгэхээр энэхүү гэрээний 74 хувийг 1999 оноос өмнө буюу 18-25 жилийн урьд байгуулжээ. Энэ үед манай улс нь зах зээлийн...

Н.Энхбаярын хамгаалагчаар ажиллаж байсан М.Мөнхөөг хорьж, П.Цогтбаатарыг суллав

2016 оны 04 сарын 08      2      971

МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн батлан даалтад гаргажээ. Түүнийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын ил захидалтай холбоотойгоор өнгөрсөн хоёрдугаар сарын 20-доор цагдан хорьж, улмаар яллагдагчаар тооцсон юм. Тухайн үед Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба захидал бичиж “Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 мянган ам.долларыг 2015 оны...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй