Тувагийн иргэд адуу хулгайлж яваад баригдлаа

2015 оны 05 сарын 04      0      1464

Манай улсын дархан хилийн орчимд дөрөвдүгээр сарын 28-аас энэ сарын 4-ний хооронд 10 удаагийн зөрчил гарсныг хилчид илрүүлэн холбогдох хуулийн дагуу шийдвэрлэжээ. Тухайлбал, Увс аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр дөрөвдүгээр сарын 29-нд ОХУ-ын талаас морьтой хоёр хүн улсын хил зөрчин орж ирээд хилийн бүсэд ойрхон хаваржиж байгаа малчдын дөрвөн адууг хулгайлж байх үйлдэл дээр нь хилчид саатуулсан байна. Хил зөрчигчид нь ОХУ-ын Тува улсын иргэд байсан бөгөөд тэд ч мэдүүлгээрээ мал...

Хар тамхи, хахуулийн хэргийг Нийслэлийн прокурор хянана

2015 оны 05 сарын 04      0      1492

Шүүх байгуулах тухай хуулийн хүрээнд түүнд нийцүүлэн дүүргүүдийн Прокурорын газруудыг нийлүүлэн тойргийн журмаар ажиллуулж эхэлсэн билээ. Үүний хүрээнд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьдаг байсан зарим хэргийг дүүргүүдийн Прокурорын газрын хяналтад шилжүүлсэн байсан юм. Харин Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан саяхан тушаал гаргаж, зарим хэргийг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр Нийслэлийн прокурорын газар (НПГ)-т хянаж, шийдвэрлэж байхаар болсон аж. Тухайлбал, АТГ-ын...

Төв аймгийн Цагдаагийн газарт сэжигтэн амиа хорложээ

2015 оны 05 сарын 04      0      1759

Төв аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байсан сэжигтэн өчигдөр өглөө амиа хорлосон хэрэг гарлаа. Энэ талаар албаны эх сурвалжуудаас лавлахад “Мал хулгайлсан хэргээр шалгуулж байсан сэжигтэн цагдаагийн газрын байранд амиа хорлосон хэрэг гарсан нь үнэн. Манай Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албанаас шалгахаар бүрэлдэхүүн явсан” гэлээ.Тэнд байсан нэгэн иргэн “Цагдаагийн газарт шалгуулж байсан хүн амиа хорлоод энүүгээр бөөн л юм болж байна....

Монгол, Өмнөд, хойд Солонгосыг дамжсан эмийн наймаачдыг баривчилжээ

2015 оны 05 сарын 03      0      1975

БНАСАУ-д үйлдвэрлэсэн өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй гэх “Кымданг-2” гэх тарилгын шингэнийг Өмнөд Солонгост аваачиж худалдаж байсан хэд хэдэн хүнийг Пусаны цагдаагийнхан шалгаж байгаа аж. Шалгуулж байгаа 13 хүний дотор манай улсын таван иргэн бий. Уг эмийг өвчин эдгээх, намдаах чадвартай хэмээн сурталчилж байсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарчээ. Хойд Солонгосоос хэрхэн Монгол Улсад оруулж ирдэг нь тодорхойгүй ч манай улсын харьяат таван хүн...

Хорих ангийн хүмүүжигч хянагчдаа халдсан хэрэг дахин гарав

2015 оны 05 сарын 03      0      1892

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдчихоод хорих ял шийтгүүлсэн этгээдүүд эрхээ эдэлж байгаа нэрээр “даварч” байгаа тохиолдол хэд хэд гарсныг ХЭҮК-ынхон, Өргөдлийн байнгын хорооныхон олж хараагүй нь хачирхалтай. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн даваа гаригт ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангийн хүмүүжигч Б гэгч хянагч нараа хэл амаар доромжилж, гар хүрчээ. Ялтан Б нь тус ангийн тоо бүртгэлийн офицерийг хэл амаар доромжилж, элдэв хараалыг үг хэлж дайрч, давшилж байсан аж. Түүний энэ...

Занданшуулсан шарил зарахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ

2015 оны 05 сарын 03      0      2170

Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг, Баруун Баян-Уулын гудамжны 18-06 тоотод оршин суух Д.Энхтөр нэгэн ламын занданшуулсан шарилыг бусдад худалдахаар хадгалж байсныг энэ оны нэгдүгээр сарын 27-нд цагдаагийнхан илрүүлж, тухайн үедээ дуулиан тарьж байсан. Д.Энхтөр уг шарилыг 300 сая төгрөгөөр худалдах гэж байсан гэх албан бус мэдээлэл байдаг. ШУА, цагдаагийн байгууллага хамтран уг занданшуулсан шарил хэнийх болохыг тогтоохоор ажилласны дүнд Цорж лам Санжжавынх гэдгийг батлаад зогсохгүй...

Хууль зүйн сайд ЦЕГ-ын дэд дарга нарыг солих бололтой

2015 оны 05 сарын 01      0      3135

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ж.Ганбаатар, дэд дарга Д.Эрдэнэбаатар нарыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тушаал удахгүй гарах нь гэсэн “бор шувуу” цагдаагийн бүхий л газар, хэлтсийн алба хаагчдын дунд “нисэх” болов. Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу тус газрын дарга, дэд дарга нарыг Хууль зүйн сайд томилохоор тусгасан. Гэвч Хууль зүйн сайдыг томилогдохоос өмнө ЦЕГын даргыг Ерөнхий сайд томилсон учраас сайд нарын хооронд үл ойлголцол үүссэн...

Герман эрийг нас нөгчсөнөөс долоо хоногийн дараа Ё.Гантуяаг хүүхдүүдтэй нь цагдан хорьжээ

2015 оны 04 сарын 30      5      3984

ХБНГУ-даа 2004 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан Клойбер Максимлиан Лёонхард 11 жилийн дараа Сүхбаатар дүүргийн V хорооны нутаг, “Голомт” хотхоны 32А байрны 11 давхарт Ё.Гантөрийнх гэдэг айлд нас барсан хэрэг дуулиан дэгдээгээд байгаа. Уг айлд гадаадын иргэн нас барсан мэдээллийн дагуу цагдаа, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн очиж үзлэг хийхэд талийгаач удаан хугацаанд хэвтсэн бололтой арьс нь цоорч, зулгарсан байжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр...

Улаан талбайд гурван удаа бэлтгэл хийнэ

2015 оны 04 сарын 29      0      1728

Эх орны дайны  ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргүүд Москвагийн Улаан талбайд, “Тэмүүжин өрлөг” сургуулийн сурагчид Ангарск хотод ялалтын парадад алхахаар ОХУ-ыг зорьсон билээ. Улаан талбайд уухай нэмэх манай дайчид ОХУ-ын болон тус парадад хөл тавих бусад орны цэргүүдтэй хамтарсан бэлтгэлээ базаагаад эхэлсэн аж. Тэд энэ сарын 25-нд Москвад очсон бөгөөд тэднийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе,  бригадын генерал Г.Энхбаатар угтан...

Зам тээврийн ослоор хоёр настай хүүхэд амиа алдав

2015 оны 04 сарын 28      0      1644

Урин дулаан цаг ирж, хүмүүс зуслангаа бараадаж байна. Гэвч зуслангийн замд тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулалгүй, замын бартаа саадыг тооцолгүй явдгаас зам тээврийн осол, хэрэг гарах нь их. Өнгөрсөн даваа гаригт гэхэд Сүхбаатар дүүргийн нутаг, Бэлх, Сэлхийн зуслангийн замд “Ниссан Террано” маркийн автомашин онхолдсон осол гарав. Үүний улмаас уг машинд сууж явсан таван хүн гэмтэж, хоёр настай охин газар дээрээ амиа алджээ. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор жолооч Г-г...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй