МИАТ-ЫНХНААС БОЛЖ ГАДААД ПАСПОРТ ХЭВЛЭХ АЖИЛ ГАЦААНД ОРОВ

2015 оны 05 сарын 14      1      2447

Улсын бүртгэлийн ерөнхий газрын I байрны гадаа ч, дотор ч уурлаж бухимдсан, танил тал хайсан хүмүүс дүүрэн байх болж. Ингэх болсон шалтгаан нь гадаад паспортын үйлчилгээнд саатал гарсантай холбоотой. Гадаадад яаралтай эмчилгээнд, уралдаан тэмцээнд явах гэсэн хүмүүс Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын даргын өрөөний үүдийг сахиж байв. Биднийг очиход тус хэлтсийн дарга Л.Энхбаяр өрөөндөө байсангүй, үүдэнд нь байсан хүмүүс “Цайны цаг болоогүй байхад алга байна. Хажуугийн өрөөний...

Циркийн барилгын гаднах талбай бие засах газар боллоо

2015 оны 05 сарын 14      0      2314

Дэлхийд Монголоо сурталчилдаг урлагийн авьяастнуудын тэргүүн эгнээнд циркчид багтана. Эх орондоо уран бүтээлээ үзэгчдэд толилуулах өөрийн гэсэн тайз, манежгүй шахам болчихоод байгаа тэд гадаадын циркт гэрээгээр тоглож, дэлхийн шилдгүүдийн шагналыг “хамдаг”. Харин эх оронд нь хотын төвд орших цэнхэр дээвэртэй барилга нь өнгө зүсээ өөрчилж, баар, банк, автомашины дугуй засварын, PC тоглоомын газар болж, хэсэг хэсгээр нь түрээслүүлчихээд байгаа. Тэр түрээсийнх нь байранд жорлон нь...

Эхнэрийнхээ компанийн дансанд татварын орлого шилжүүлж байжээ

2015 оны 05 сарын 14      0      2101

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Мэдээлэл, боловсруулалт, статистикийн тасгийн даргаар ажиллаж байсан Буянжаргалд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Тэрбээр дээрх албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан эхнэр Х-ынхаа нэр дээр байгуулсан компанийн данс руу Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас их хэмжээний мөнгө шилжүүлдэг байж. Мөрдөн байцаалтын шатанд тогтоосноор 2010 оны хоёрдугаар сард...

Москвагийн парадыг чимсэн монгол цэргүүдээс БУСАД ОРНЫХОН ТУРШЛАГА СУДАЛЖЭЭ

2015 оны 05 сарын 14      3      2264

Эх орны дайны ялалтын 70 жилийн баярт оролцож, Москвагийн Улаан талбайд монгол цэргийн ур чадвар, цэрэгжилтийг олон улсад гайхуулж чадсан Зэвсэгт хүчин, хилийн цэргийн 76 алба хаагчид өчигдөр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон тус штабын даргын зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлж батламж гардууллаа. Цэргийн сүрт жагсаалд оролцсон манай цэргийн алба хаагчдын алхаа, жигдрэлт ямар байсан талаар уншигч, үзэгчид зурагтаараа үзэж өөр өөрсдийн үнэлэлт, дүгнэлтээ өгсөн нь лавтай....

Занданшуулсан шарил тоногч эрийг зургаан сар баривчлахаар боллоо

2015 оны 05 сарын 12      1      2055

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч П.Туяат даргалан явуулсан хурлаас Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Энхтөрийг булш сүйтгэн, эд зүйлийг нь тоносон гэм буруутайд тооцож, зургаан сар баривчлах ял шийтгэлээ. Тэрбээр тус дүүргийн IX хорооны нутаг, Баруун Баян-Уулын 18-06 тоотод байх өөрийнхөө хашаанд 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан цорж лам Санжжавын занданшуулсан шарилыг худалдахаар хадгалж байсныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн юм. Хэдийгээр мөрдөн байцаах...

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хууль зөрчин өөрийгөө шагнаж байжээ

2015 оны 05 сарын 12      0      2678

Улсын хэмээх тодотголтой эмнэлгийн дарга, захирлаар томилогдохын тулд зарим хүн үхэн хатан тэмцдэг нь эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, төсвийн хөрөнгөөс зувчуулах боломж байдагтай холбоотой бололтой. Үүний тод жишээ нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүгийн гаргасан хууль бус үйлдэл. Түүнийг бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэмээн нэг хэсэг шуугиж, хохирогчид нь суулт өлсгөлөн зарлан тэмцэж байв. Энэ хэл ам нь арай гэж намжиж байтал тэрбээр албан тушаалаа урвуулан...

Тендерт шалгарсан компанийнхнаас төрийн албан хаагч хандив нэрээр мөнгө авчээ

2015 оны 05 сарын 12      0      2444

Авлигатай тэмцэх газарт нэгэн иргэнээс Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан Н бусдаас хахууль авсан байж болзошгүй тухай мэдээлэл ирснийг тус газрынхан шалгажээ. Н нь тус аймагт зарласан тендерийн сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гишүүнээр томилогдож ажилласан гэнэ. Улмаар тендерт шалгарч, ажил гүйцэтгэж буй компаниудад хяналт тавих үүрэг гүйцэтгэж буй аж. Ингэхдээ тэрбээр тухайн компаниудын эрх бүхий албан тушаалтнуудаас зээл нэрээр багагүй хэмжээний...

Цэцэрлэгийн эрхлэгч нар хандив нэрээр мөнгө авч байгааг АТГ-ынхан тогтоолоо

2015 оны 05 сарын 12      1      2284

АТГ-ын мэдээлэл хүлээн авах утсанд иргэдээс цэцэрлэгийн багш нар хандив нэрээр их хэмжээний мөнгө авч байгаа тухай гомдол нэлээд ирсний дагуу тус газрынхан шалгажээ. Хэдийгээр цэцэрлэгийн багш, удирдлагын хандив авч байгаа байдал нь албан тушаалын гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй боловч холбогдох хууль тогтоомж зөрчсөнийг шалгалтаар тогтоосон байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 156 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Сарантуяа нь Нийслэлийн Боловсролын газрын 2013-2014 оны хичээлийн жилд гаргасан...

Ш.Баавар дахиад ял шийтгүүлэхэд хүрэв

2015 оны 05 сарын 12      11      3122

Хип хоп холбооны ерөнхийлөгч, “Дижитал” хамтлагийн Баавар буюу Ш.Батбаяр дахиад ял шийтгүүлэхэд хүрчээ. Түүнд холбогдох хэрэгт Дүүргийн I прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шилжүүлснийг энэ сарын 14-нд хэлэлцэхээр товложээ. Баавар өмнө нь хар тамхины болон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид гал тавьсан хэрэгт холбогдож байсан юм. Харин энэ удаа тэрбээр цагдаагийн ажилтны биед халдсан хэргээр шүүхийн хаалга татаж...

Я.БАТГЭРЭЛ: Ж.Мэндбаяраас гаргуулахаар шийдвэрлэсэн 11.8 тэрбумын хохирлын 2.1-ийг л төлүүлсэн

2015 оны 05 сарын 11      2      2517

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-ны захирлаар ажиллаж байгаад эрүүгийн хэрэгт ял шийтгүүлж суллагдсан Жудагийн Мэндбаяр өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тэрбээр энэ үеэр “Манай хоршооны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа хэд дахин багаар үнэлсэн. Дөрвөн давхар барилгыг ганцхан өрөөнийх нь хэмжээгээр үнэлэхээс эхлээд олон асуудал бий. Тиймээс сураггүй болсон хөрөнгөө одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлж, төлүүлэх хүсэлтэй...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй