Хилийн хэсэгт түймэр ассаар байна

2015 оны 05 сарын 25      0      1766

Өнгөрч байгаа долоо хоног болон шинэ долоо хоногийн эхний өдрийн байдлаар манай улсын хилийн хэсэгт түймэр ассан хэвээр байна. Дорнод аймгийн Баян-Уул сум дахь хилийн хэсэгт ОХУ-ын талаас тавдугаар сарын 23-нд хил даван орж ирсэн түймрийг хилчид, орон нутгийн онцгой байдлын алба хаагчид болон ард иргэдийн хамт унтраахаар гурав дахь өдрөө ажиллаж, өчигдөр 17.00 цагийн үед цурманд оруулсан гэнэ. Энэ түймрийг унтраахаар Баян-Уулын хилийн отрядоос 30-аад хүний бүрэлдэхүүнтэй бүлэг морин...

Г.ДЭНЗЭНТЭЙ ХАМААРАЛТАЙ хүмүүсийн объектод нэгжлэг хийлээ

2015 оны 05 сарын 25      1      2203

ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан Г.Дэнзэн хэмээх 27-хон настай залууд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн пүрэв гаригт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь олны анхаарал татаж, дуулиан тарьж байна. СОГТУУ ӨМГӨӨЛӨГЧИД САХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭ АВНА Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хүргэн дүү гэдгээрээ олны анхааралд өртсөн...

Г.Дэнзэнг АТГ-аас саатуулж, гэрт нь нэгжлэг хийжээ

2015 оны 05 сарын 21      2      2971

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хүргэн дүү, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өчигдөр саатуулсан тухай мэдээлэл өчигдөр бидэнд ирлээ. Тэрбээр өчигдрийн сонинд “Би бохир улс төрийн золиос болсноо нотлох болно” хэмээн ярилцлага өгөхдөө өөрийг нь “АТГ-аас нэг ч удаа дуудаж асуугаагүй, шалгаж байгаа гэж мэдээлэл цацсанд гайхаж байна” гэсэн байсан. Харин түүнийг өчигдрөөс сэжигтнээр албан...

Тагнуулын Д.Цогтбаатарт хүн гүтгэсэн хэмээн ял шийтгэжээ

2015 оны 05 сарын 21      0      2923

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Донровын Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүх өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд таван жил хорих ял шийтгэсэн билээ. Тэрбээр өдгөө уг ялыг ШШГЕГ-ын харьяа хорих ангид эдэлж буй. Тэгвэл түүний эдлэх ёстой хорих ял дээр нэмж бусдыг гүтгэсэн гэм буруутайд тооцож, гурван сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ял Дүүргийн...

Хаан хор хүнцлээр Дорнодын ХӨРС БОХИРДСОН ТҮҮХ (Цуврал №3)

2015 оны 05 сарын 21      1      2302

- Мардай орчмын бүс дэх хүнцлийн хор орос ах нараас эхтэй юү- Монгол орон зах зээлд шилжин, эдийн засгаа өөд нь татахын тулд газрын хэвлий дэх үүцээ дэлгэсэнтэй зэрэгцээд химийн хортой, аюултай янз бүрийн бодисыг манай улсын хилээр олон мянган тонноор нь оруулж ирэх болсон. Уул уурхайн компаниуд натрийн цианид, мөнгөн ус, хүнцэл гээд жирийн иргэд нэрийг нь мэдэх, мэдэхгүй олон бодис оруулж ирэн, эрдэс баялаг ухахдаа ашиглаж байгаа. Монгол Улсын хэмжээнд 4326 тн химийн бодисын хог...

Төрийн ордонд гал гарахаас өмнө хулгайч нэвтэрчээ

2015 оны 05 сарын 19      0      3725

Төрийн тусгай хамгаалалттай, онц чухал объект болох Төрийн ордон уржигдар барцад ихтэй байсан бололтой. Засгийн газрын хуралдааны танхимд 14.00 цагийн үед гал гарч, УИХ, Засгийн газрын гишүүд, ордонд ажилладаг хүмүүсийг “түргэн авахуулсныг” бүх л хэвлэлээр шуугицгааж, шалтгаан нөхцөл нь юу байна вэ хэмээн дор бүртээ таамаг дэвшүүлж байгаа. Харин Төрийн ордны хамгаалалтын албаныхан, үйлчлэгч нар “Цахилгааны богино холболтоос болж гал гарсан” гэж хэлсэн билээ. Гал...

“Саусгоби сэндс”-ийнхэн 35.2 тэрбум төгрөг улсад тушаах ёстойг бататгалаа

2015 оны 05 сарын 19      1      2494

“Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нарын гомдолд Улсын дээд шүүх  өчигдөр хариу өгчээ. Анхан шатны шүүхээс “Саусгоби сэндс” компанийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс 35.2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийснийг тогтоож, тус компаниас гаргуулан төлүүлэх, шүүгдэгч Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нараас тус бүрээс нь нэг сая төгрөгийн эд хөрөнгө, хурааж чанга дэглэмтэй хорих ангид таван жил...

ЭРХЭМ ГИШҮҮД ДАХИАД Л ЦАГДААГ ТАСЧИН ИДЭХЭЭР ШУНАЛЫН НҮД ГҮЙЛГЭЛЭЭ

2015 оны 05 сарын 19      12      3081

Монгол төрийн нүд чих болсон тусгай албадаар, тэр дундаа цагдаагийн байгууллагаар үе үеийн УИХ-ын гишүүд тоглож, хүчийг нь тарамдуулсаар өдийг хүрлээ. “Зөвхөн цагдаагийн байгууллага төдийгүй төрийн тусгай албадын үйл ажиллагаанд улстөрчдийн гар гүнзгий хутгалдах болсон” гэж хуулийн байгууллагын учир мэдэх ажилтнууд халаглан ярих болсон нь оргүй зүйл биш. Гэмт хэрэгтэй тэмцдэг, түүнээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээдэг цагдаагийн байгууллагаа бэхжүүлж, хүчирхэгжүүлэхийн оронд...

Ш.Ганболд ЦЕГ-ын дарга болох уу

2015 оны 05 сарын 19      0      2229

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай бор шувуу цагдаагийнхны дунд ниссээр удаж байна. Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг томилогдохоос өмнө Р.Чингисийг Ерөнхий сайд ЦЕГ-ын даргаар томилсон нь эрх бүхий хоёр албан тушаалтны дунд маргаан дэгдээж, зөрчил үүсгэсэн гэх мэдээлэл бий. Хууль зүйн сайд Д.Дорлигжав өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ЦЕГ-ын даргыг томилох эрхтэй байхаар хуульд заасан бөгөөд түүний саналыг авалгүйгээр тус газрын даргыг...

Танкнуудад засвар үйлчилгээ хийхээр галт тэргээр тээвэрлэжээ

2015 оны 05 сарын 18      0      2310

Өнгөрсөн бямба гаригийн 12.00 цагийн үед танк, хуягт тээвэрлэгч ачсан галт тэрэгний цуваа нийслэлд орж ирсэн зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, зарим нь энэ одоо юу болж байна хэмээн хардаж, сэрдэж эхэлсэн. Магадгүй хоёр их хөрш маань Газар дундын тэнгист цэргийн хамтарсан сургууль хийж эхэлсэн өдрүүдэд цэргийн хүнд техник ачсан галт тэрэг нийслэлд орж ирсэн нь Монголын нутагт гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль зөрчигдөж буй юм биш биз гэсэн хардлага...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй