Г.Сэрээнэндорж хуучин зүтгүүрийн хэрэгт холбогджээ

2015 оны 06 сарын 09      4      3504

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржид хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Шинэ зүтгүүр худалдаж авах гэрээ байгуулж 800 гаруй сая ам.доллар шилжүүлсэн ч авсан зүтгүүр нь 400 гаруй сая ам.долларын үнэтэй, хуучин зүтгүүр байсан хэмээн түүнийг буруутгаж буй гэнэ. Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн...

ХАР ТАМХИ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ ОРОС ЭР МОНГОЛД НУТАГШААД УДЖЭЭ

2015 оны 06 сарын 05      4      4113

ХАР ТАМХИ БОРЛУУЛАГЧ БҮЛГИЙН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДЭНЭ Дэлхий нийтийг айдаст автуулсан цагаан тахлын хор хөнөөлийн талаар улсын маань тэргүүн санаачилга гаргаж, тэр үедээ л овоо зэгсэн ажил хийж эхэлсэн. Одоо энэ талаар ярьдаг хэлдэг байгууллага бараг үгүй болж, зөвхөн цагдаагийн байгууллага л хэрэглэгч, борлуулагчидтай чадлынхаа хэрээр тэмцэж байна. Цагдаагийнхан өнгөрсөн жилүүдэд ихэвчлэн хэрэглэгч, түүж бэлтгэсэн “нөхдийг” барьж, шүүхэд шилжүүлж байсан. Өдгөө тэд арга...

ХИЛЭЭР ТҮҮХ, СОЁЛЫН ҮНЭТ ӨВ гаргахаар завдсаныг хилчид илрүүллээ

2015 оны 06 сарын 05      0      2264

Түүх, соёлын хосгүй үнэт өв, дурсгалт зүйлс хилээр гарган, харийнханд худалдаж ашиг олох гэсэн ухвар мөчид хүмүүсийн үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан таслан зогсоодог ч эртний эдлэлээр хонжоо хайгчид байсаар байна. Буянт-Ухаа боомтоор манай улсын иргэн Г тавдугаар сарын 8-нд арслан зааны соёо, эмэгтэй хүний үсний шүр, сувд, номин шигтгээтэй мөнгөн даруулга хоёр, сам нэг ширхэг, “Богд далай ламын цадиг” хэмээх уйгаржин монголоор муутуу цаасан дээр бичсэн 27 хуудас...

Г.Дэнзэнг дахин хоёр сар хорихоор боллоо

2015 оны 06 сарын 05      0      2480

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх уржигдар Г.Дэнзэнг дахин хоёр сар цагдан хорих шийдвэр гаргалаа . Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ ашиглан, эхнэр Г.Уянгынхаа нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөг шилжүүлсэн хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж буй. АТГ энэ хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газарт Г.Дэнзэнг яллагдагчаар тооцож, үргэлжлүүлэн хорьж шалгах...

Ялтнуудтай ХАМТ ХОРИГДСОН хянагч нарыг хэзээ анхаарах вэ

2015 оны 06 сарын 04      90      8631

Орчлонгийн эрээн бараан амьдралд хүн алдаж эндэх явдал өдөр бүр л гарч байна. Харин алдсан хүмүүсийг нийгмээс тусгаарлаж, бас нийгэмшүүлэх ажил хийдэг хүмүүс бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангийн алба хаагчид. Хэрэг хийгээгүй атлаа хэрэгтнүүдтэй адил өргөст торны цаана өдөржин амьдрах тэдэнд төр засаг маань анхаарч чадаж байгаа билүү. Тус байгууллагынхан дотоод нөөц бололцоогоороо л алба хаагчдаа орон сууцтай болгож байгаагаас биш, ахуй хангамжийг нь сайжруулах...

Картын залилан хийдэг хятад иргэдийн хоёр бүлгийг илрүүллээ

2015 оны 06 сарын 03      0      1639

Манай арилжааны банкнуудын картаар үйлчилдэг пос терминал машин ашиглан гадаадын иргэд луйвар хийж байсан үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн мөрдөн байцаах байгууллагад шилжүүлээд байна. 2014 онд ийм машин ашиглан 1.2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют гадаадын иргэдийн данснаас луйвардахыг завдсан үйлдлийг цагдаагийнхан илрүүлэн, карт эзэмшигч, тэдний харилцагч банкуудыг хохиролгүй болгож байжээ. Энэ он гарсаар хятадууд...

АМЬТНЫ ЭД ЭРХТНИЙ ЧЕНЖ ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ ХОЁР ДАХЬ УДААГАА БАРИГДЛАА

2015 оны 05 сарын 28      3      2325

Ан амьтнаа ашиг хонжоо олох хэрэгсэл болгон харсан хүмүүс экологийн доройтолд оруулсаар байгаа. Цагдаагийн Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр эрчимтэй ажил хийдэг ч прокурорын шатанд очоод зарим нь хэрэгсэхгүй болдог. Шунал нь ихэдсэн зарим хүн энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлсэн ч хашрахгүй дахин гэмт үйлдэлд холбогдох явдал гарсаар. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн, Замын-Үүдийн...

Өс хонзонгийн төлөөсийг УЛСЫН ТӨСӨВ ДААХ УУ

2015 оны 05 сарын 26      3      1851

Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрдөг гэсэн үг бий. Энэ үг одоо хууль сахиулах буюу цагдаа, шүүхийн шийдвэр, тахарын албаныханд биелэлээ олж байх шиг. 2012 оны сонгуулийн үр дүнд АН Засгийн эрхийг авч, улмаар Х.Тэмүүжин Хууль зүйн сайдын сэнтийд суухдаа цагдаагийн байгууллага хэмээх эр хар чулууг байрнаас нь хөдөлгөчихсөн. Цагдаа, хуулийн байгууллагад шинэчлэл хийх ёстой байсан уу гэвэл ард түмэн ч, тус салбарт ажиллаж буй жирийн цагдаагаас эхлээд офицер, дарга нар бүгд л...

Нийтийн тээврийн компаниуд нөхөн олговрын мөнгө ЗАВШИЖ БАЙСАН НЬ ИЛЭРЛЭЭ

2015 оны 05 сарын 26      1      3500

НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН АЛБАН ТУШААЛТАН, АВТОБУС КОМПАНИЙН ГУРВАН ЗАХИРЛЫГ ХОРИЛОО Нийслэлчүүдэд хөл залгуулдаг нийтийн тээврийн аж ахуйн нэгж өчигдөр ажил хаян, иргэдийг бухимдуулав. Үүнтэй зэрэгцээд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч гурван компани, нийслэлийн Тээврийн газрын нэг албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээр энэ салбар олны анхаарлыг бүр ч татлаа. Эдгээр компанийн...

Хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөлгүй явсан иргэдийг саатуулав

2015 оны 05 сарын 25      0      2091

Замын-Үүдийн хилийн отрядын хариуцсан хэсэгт зөвшөөрөлгүй явсан иргэн Б, Г нарыг, мөн хилийн зурваст зөвшөөрөлгүй явсан иргэн У, Э нарыг телекамарын хяналтын тусламжтайгаах хилчид илрүүлэн саатуулж, тус сум дахь Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгөөд байна. Мөн Баян-Өлгий аймгийн Цагааннуурын хилийн хэсэгт вольфрам орд бүхий Усай нэртэй газарт хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явсан гурван автомашинтай 10 хүнийг хилчид илрүүлэн саатуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу мөнгөн...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй