ИДЭР АРСЛАНТАЙ ДЭВЖЭЭ, ИЖИЛ УУХАЙТАЙ ЗУРХАЙ, ДАРХАН ТҮМЭН ЭХТЭЙ НААДАМ

2015 оны 07 сарын 16      1      7701

Монгол наадам өндөрлөж, уухайн дуу, хүүхдийн гийнгоо алсарч байгаа ч наадмын сонин сайхан жилээ даахаар баялаг байлаа. 22 настай шинэ арслан эр бяраа гайхуулж, ирэх жилүүдэд наадамчин олноо цэнгүүлэх нь. Түүний даваа бүр сэтгэл огшоож, баярын дараа ч Монгол Улсын арслан Э.Оюунболдын тухай, түүний бага нас, амжилт ололтын түүхийг мэдэх гэсэн эрэлхийлэл үргэлжилж байна. Идэр залуу арслан манай сонинг онцлон ярилцлага өгснийг баасан гаригийн дугаартаа бид нийтлэх болно. Басхүү 29 жилийн дараа...

Р.Чингис: Энэ мөнгө 2014 байтугай 2015 оны төсөвт ч суугаагүй

2015 оны 07 сарын 08      42      12137

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис хэвлэлд анх удаа ярилцлага өглөө. -Таныг ЦЕГ-ын даргын албанд томилогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Цагдаад бол та шинэ хүн биш. Цагдаагийн албанд ажиллаж ирсэн түүх, эзэмшсэн мэргэжил боловсролын тань тухай яриагаар ярилцлагаа эхэлье. -Миний хувьд цэргийн албанаас цагдаагийн байгууллагад орж, тэр үеийн ЗХУ-ын ДЯЯ-ны академид гүйцэтгэх ажлын чиглэлээр суралцан, хуульч-эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Бид тухайн...

Цэргийн болон Хилийн тагнуулын газрыг ТЕГ-т нэгтгэхээр болжээ

2015 оны 07 сарын 08      1      3972

ЗХЖШ-ын харьяанд байсан Цэргийн тагнуулын газар, ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрыг татан буулгаж, Тагнуулын ерөнхий газарт нэгтгэхээр болж буй гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр УИХ өчигдөр хаалттай хуралдаж, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ үеэр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн бололтой. Үүнээс өмнө ЗХЖШ-ынхан Цэргийн тагнуулын газрынхаа харьяанд байсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Ерөнхий зориулалтын цэргийн командлалын...

Жуулчдын зорчиж явсан автобус онхолдож, гадаадын иргэн нас барлаа

2015 оны 07 сарын 08      1      2548

Аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ үед гадаадаас манай орныг зорих жуулчид нэмэгдсэн. Гэвч манайхан жуулчдыг татах бус үргээх зүйл хийсээр байна. Тухайлбал, өнгөрсөн ням гаригт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Голландын жуулчдад үйлчилж байсан 16-36 УНУ улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашин онхолдсон байна. Ослын улмаас 45 настай жуулчин эмэгтэй газар дээрээ нас барж, түүний нөхөр болон орчуулагч Г гэх эмэгтэй хүнд гэмтсэн гэнэ. Уг машины жолооч Ж-ыг замын...

ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХНИЙ ДӨРВӨН ТЭРБУМ ТӨСӨВТ ГАЙ ТАРИАГҮЙ БАЙЛТАЙ

2015 оны 07 сарын 07      1      2076

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн найруулахаар ажлын хэсэг гарч, өдг өө УИХ төслийг нь хэлэлцэж байгаа билээ. Аль 1996 онд батлагдсан хуулийг өнөөдөр өөрчлөх шаардлагатай болсон уу гэвэл тийм гэх хүн олон бий. Тээврийн хэрэгсэл, жолооч цөөнтэй байх үед батлагдсан энэ хуулийг жолоо барьдаг хүн ч нэмэгдсэн, автомашин ч олшрон, нийслэлдээ багталцаж ядан байгаа өнөө үед зайлшгүй өөрчл өх цаг болсон нь үнэн. Гэтэл хууль шинэчлэн батлах ажил мөнгөтэй хэн нэгний ашиг...

БХЯ, ЗХЖШ-ЫНХАНТАЙ ХОЛБООТОЙ ГУРВАН ХЭРГИЙГ АТГ-Т ШАЛГАЖ БАЙНА

2015 оны 07 сарын 07      1      4042

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдах, эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэл ам өнгөрсөн жилүүдэд нэлээд олон гарч байв. Тэр болгонд БХЯ, ЗХЖШ-аас ямар нэг тайлбар хийхгүй, хэргийг шалгаж байгаа мөрд өн шалгах чиг үүрэг бүхий байгууллага, хяналт тавьж буй прокурорынхон таг дуугүй байсаар өдий хүрсэн. Үүний шалтгаан нь уг хэрэгт прокурор, мөрдөн байцаах албаныхан “Маш нууц” гэсэн тамга дарсантай холбоотой бололтой. Бидэнд олдсон мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах албанд...

Ж.АППЕРСОН: Өмгөөлөгч нар нь шүүхээ шүүмжлэх бус, хамтран ажилладаг

2015 оны 07 сарын 03      0      4427

АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн дэд ерөнхийлөгч Жеффри Апперсон манай улсын шүүх, шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцаад өчигдөр буцсан юм. Дэлхийн олон орны шүүхийн захиргааны байгууллагад зөвлөгөө мэдээлэл өгч байсан туршлагатай түүний үг манай хууль тогтоогчдод ч, шүүгч, өмгөөлөгч, шүүхийн захиргааны ажилтнуудад ч нэгийг бодогдуулах биз ээ. Түүнтэй шүүхийн шинэтгэл, шүүхийн захиргааны байгууллагын талаар ярилцсанаа хүргэе.   -Ноён Апперсон та...

Ж.БАТСАЙХАН: Н.Алтанхуягийн хөрөнгө орлогын мэдүүлэг, түүнтэй шууд холбогдох хэрэг АТГ-т шалгагдаагүй

2015 оны 07 сарын 01      2      3881

АТГ-аас өчигдөр энэ оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа хэвлэлийнхэнд мэдээллээ. Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхийлөгч асан П.Очирбат хөрөнгө орлого, Ерөнхий сайд асан С.Баярын АНУ дахь олон сууц, Н.Алтанхуягийн хөрөнгө орлогын мэдүүлэг болон түүний хүргэн дүү Г.Дэнзэнд холбогдох хэрэг зэргийг түлхүү сонирхож байсан юм. Олны анхаарал татсан зарим хэрэгт АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг дараах хариултыг өгсөн юм. -Ерөнхийлөгч асан П.Очирбатын...

АРЬСНЫ ЧЕНЖҮҮД ТҮМНИЙГ ХУУРДАГ ШИГЭЭ ТӨРӨӨ ЗАЛИЛАХЫГ САНААРХАВ УУ

2015 оны 06 сарын 30      2      3132

-Адууны 30 мянган арьс хил давуулах гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгов- Монгол оронд өрнөсөн нийгмийн шилжилт, зах зээлийн шуурганд олон үйлдвэр аж ахуй өртөж, хаалгаа барихад хүрсэн. Тэдний нэг бол арьс ширний салбар. Хятадууд их мөнгө цүнхлэн ирээд, малын гаралтай түүхий эд, арьс шир авахын зэрэгцээ ховордсон ан амьтдын эд эрхтэнийг ч бараан дундаа оруулаад, хил давуулдаг нь нэгэнт тодорхой болсон. Өмнөд хөрш рүү жилд буюу идэшний цагаар 200-300 мянган адууны боловсруулаагүй арьс...

УИХ-ын гишүүн асан Д.Дондог тэргүүтэй хүмүүсийг шүүхэд дахин шилжүүлэв

2015 оны 06 сарын 30      0      2655

УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох бусдыг залилан мэхэлсэн, эд зүйлийг нь далайлган сүрдүүлж авсан гэх хэргийг Дүүргийн I прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд дахин шилжүүллээ. Өмнө нь уг хэргийг тус шүүх 2014 оны наймдугаар сарын 14-нд хэлэлцэж, 10 жил нэг сараас 13 жил хорих ялаар шийтгэсэн юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн оны аравдугаар сард уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш өдийг хүрчээ....

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй