ПРОКУРОР, ТАГНУУЛЫН АЖИЛТНУУД “МӨС”-ӨӨ АВЧ БАЙГААД БАРИГДЖЭЭ

2015 оны 07 сарын 23      42      19908

Хар тамхи хэмээх цагаан тахал Монгол Улсад хүрээгээ улам л тэлж, рок поп, хип хоп хамтлагийн зарим дуучин, өсвөр насныхан “каннабис” хэрэглэсэн хэмээн шүүхээр шийтгүүлж байсан цаг саяхан. Гэтэл өдгөө хууль сахиулах байгууллагынхан мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон нь дуулиан тарьж эхэллээ. Монгол Улс дахь хар тамхины хэрэглээ ардын хувьсгалаас өмнө байсан гэдэг. Хүрээний панзчин хятадууд хашаандаа тарьж ургуулан нэг нь нөгөөдөө зарж борлуулдаг байсан түүх...

ЗХЖШ-ын даргад өмнөх дарга нь зөвлөнө

2015 оны 07 сарын 23      5      3715

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч эрх мэдлийнхээ хүрээнд тус штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Д.Давааг оронд нь томилж, хошууч генерал цол олгосон билээ. ЗХЖШ-ын шинэ даргын өмнөх суудалд хэнийг томилох вэ гэх таамаг БХЯ, ЗХЖШ-аар нэлээд эргэлдсэний эцэст хурандаа М.Эрдэнэдалайг томилжээ. Тэрбээр Цэргийн хангалт,...

Оросын хилчнийг хутгалсан залуусыг хоёр жил хорино

2015 оны 07 сарын 22      0      2341

ОХУ-ын Тувагийн хилийн албаны офицер М.Аяасыг манай улсын иргэн хутгалж гэмтээн бууг нь булаасан хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд Увс, Тувагийн хилийн бүсэд гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Увс аймгийн Тэс сумын иргэн Г.Өвгөнхүү, Б.Балжинням нар Тувагийн нутаг руу орж мал хулгайлах гэж яваад буцахдаа Оросын хилчидтэй тааралдан зугтсан юм. Б.Балжинням нь морины сайнаар хил давж нутагтаа ирсэн бол Г.Өвгөнхүүгийн морийг оросууд буудаж унаган явгалсан юм....

16 ДУГААР БАЙРНЫ ХЭРЭГТ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ

2015 оны 07 сарын 22      3      2331

-Баянгол дүүргийн удирдлага, нийслэлийн Онцгой комиссын эрх бүхий албан тушаалтнууд төсвийн хөрөнгийг зориулалт бусаар завшсан байж болзошгүй гэсэн гомдол АТГ-т иржээ- Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутагт оршдог 16 дугаар байр нурах аюултай, хазайсан хэмээн өнгөрсөн хаваржин л бөөн дуулиан шуугиан болж байгаад намжсан. 16 дугаар байрны хажууд 10 метр гүн нүх ухсан нь хөрс гулгаж, байрыг нурж болзошгүй эрсдэлд хүргэсэн юм. Бараг л нурах гэж байна хэмээн Баянгол дүүргийн...

Авлигын хэрэгт холбогдсон газрын албаныхныг шүүнэ

2015 оны 07 сарын 22      0      2459

  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтулга, Түмэнжаргал нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр товложээ. Албан тушаал, эрх мэдлээ ашиглан, ажил мэргэжлээ ашиг хонжоо олох хэрэгсэл болгосны улмаас иргэд болон төрийн дансанд онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр тэдэнд...

ЦАГДААГИЙНХАНТАЙ АРСАЛДСАН П.БАТСҮХИЙН ӨЧИЛ

2015 оны 07 сарын 21      9      3217

Цагдаагийн байгууллагын хуулийг өөрчилж, “самарсан”-аас болж алба хаагчид нь дээр доргүй суудал, гүйдлээ олохгүй үймэлдэж байсан цаг. Сайд асан Х.Тэмүүжингийн зурснаар толгой нь багасах ёстой атал улам томорч, нэг ажлыг маш олон хүн хийдэг, зарим ажил нь хийх хүнгүй, хоосон хоцордог байдал тэр үед их байв. Энэ эмх замбараагүй байдлын үеэр Баруун дөрвөн зам дахь ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын байранд хулгайч нэвтэрч 20 гаруй хавтаст...

Хөрөнгө орлогынхоо эх үүсвэрийг худал мэдүүлсэн хүмүүст сануулаад өнгөрөөжээ

2015 оны 07 сарын 21      0      2005

Авлигатай тэмцэх газраас Булган аймгийн ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг шалгаад хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ орлогынхоо эх үүсвэрийг тайлбарлаагүй, худал мэдүүлсэн зэрэг зөрчил гаргаж байсныг илрүүлсэн юм. Тиймээс АТГ-аас хариуцлага тооцох тухай албан мэдэгдэл тус аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад хүргүүлэхэд зөрчил гаргасан нэр бүхий 35 албан...

Е.САГСАЙ: АТГ-ынхан цөөн тооны сэжигтэн, яллагдагчийг хорьж мөрддөг

2015 оны 07 сарын 20      1      2500

Улсын ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газарт шалгалт хийж байгаа талаар мэдээлэл цацагдсаны дараа хэвлэлүүд янз бүрээр бичиж байв. Энэ шалгалтад АТГ-ынхан хэрхэн дүгнэгдсэн талаар Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсайгаас тодрууллаа. -АТГ-т танайхаас яагаад шалгалт хийх болсон бэ. Ийм шалгалт хийх болсон шалтгаан нь юу байв. Иргэдийн дунд бий болсон хардлага хэр бодитой вэ? -Прокурор нь...

ҮНДЭСНИЙ НОМЫН САНГ ХЭНД ХАРИУЦУУЛЧИХАВ АА, Л.ГАНТӨМӨР САЙДАА

2015 оны 07 сарын 17      7      4275

Монголын үндэсний номын сан хэмээх их айлд өнөөдөр суудал, гүйдлээ олохгүй, төрийн албыг төрлийн алба болгосон, танил тал ар, өврийн хаалга, төсвийн хөрөнгийг завшихыг санаархсан хүмүүс цуглаа юу гэлтэй. Үндэсний номын сан бол Монгол Улсын эрт эдүгээгийн түүхийн чухал баримт бичиг, ном судар, соёлын үнэт өвийг хадгалж байдаг. Тус номын сангийн захирал хууль журам зөрчиж, дээгүүр жаалж байгаад Үндэсний номын сангийн ажилтнууд төдийгүй, номын сангаар үйлчлүүлэгчид, Дундговь аймгийн иргэд...

Л.Гансүх нарын хэргийг шүүхэд шилжүүлэв

2015 оны 07 сарын 17      0      3058

“Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт холбогдсон, Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг өчигдөр хүлээн авч хянаж эхэлжээ. Энэ талаар тус шүүхийн эх сурвалжаас лавлахад “Л.Гансүх нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн манай шүүхэд шилжүүлсэн нь өчигдөр ирлээ. Хэн гэдэг шүүгчид хуваарилагдаж, хянагдахыг...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй