Афганд үүрэг гүйцэтгэж байсан манай цэрэг суманд өртжээ

2015 оны 09 сарын 08      3      4483

Монгол Улсын нүүр царай болсон энхийг сахиулагчдад маань саяхан нэг таагүй зүйл тохиолджээ. Юу гэвэл, Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн нэг энхийг сахиулагч бууны суманд өртсөн гэнэ. Хэдийгээр өнгөрсөн наймдугаар сард болсон энэ асуудлыг ЗХЖШ, Батлан хамгаалах яамныхан нэлээд нууцлаад өнгөрөөжээ. Уг үйл явдал болсны дараа тус яам, ЗХЖШ-аар гаднын халдлагад өртсөн байж болзошгүй гэж таамаг, яриа байсан ч, энэ нь ташаа байж. Афганд үүрэг гүйцэтгэж байгаа манай...

Шүүгчийг “ШҮҮВ”

2015 оны 09 сарын 07      0      3874

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч М.Алдарт холбогдох гомдлыг өнгөрсөн баасан гаригт Шүүгчийн ёс хорооны гишүүд хэлэлцээд түүний эсрэг гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзжээ. Бидэнд олдсон мэдээллээр “М.Алдар эрүүгийн хэргийн холбогдогчийг цагдан хорих шийдвэрийг үндэслэлгүйгээр өөрчилсөн. Үүнээс болж сэжигтэн нь батлан даалтад байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн” гэсэн гомдол Шүүгчийн ёс зүйн хороонд ирсэн аж. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын...

Машин дээрэмдсэн этгээдүүд унаатайгаа хамт сураггүй байна

2015 оны 09 сарын 07      3      3849

Баянгол дүүргийн нутагт явж байсан “Тоёота Раум” маркийн 44-78 УНИ улсын дугаартай автомашиныг энэ сарын 3-ны 05.00 цагийн үед гэмт этгээдүүд дээрэмджээ. Уг машины жолооч тухайн үед хувиараа таксийн үйлчилгээнд явж байсан бөгөөд машинд нь суусан 3-4 залуу гэр хорооллын гудамжинд орсныхоо дараа хоолойг нь боомилжээ. Энэ үеэр жолооч нь самбаачлан гэмт этгээдүүдийн гараас мултарч, зугтсан гэнэ. Ингээд цагдаа дуудаж, хэргийн газарт дагуулан ирэхэд хэрэгтнүүд машиныг нь...

ӨРШӨӨХӨД УЧИР БИЙ

2015 оны 09 сарын 04      0      4413

Найр наадмын цагаар УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлаж, МАН хэмээх сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсолгүйгээр хэд хэдэн хууль баталлаа. “Чоно борооноор, муу хүн чөлөөнөөр” гэгчээр олон нийтийн анхаарал сарнисан үед УИХ-ын гишүүд хулгайч аятай сэмхэн нийлж, хэдхэн хүний эрх ашигт нийцсэн хууль баталсны дотор Өршөөл үзүүлэх болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль багтав. Өршөөл үзүүлэх хуулийг өчигдрөөс хэрэгжүүлж эхэлж байна. Төр энэрэнгүй байх зарчмынхаа...

МУЗЕЙ МӨНГӨ ЗАВШИХ БАЙГУУЛЛАГА БОЛОВ УУ

2015 оны 09 сарын 03      0      4067

Монгол оронд нэгэн буруу жишиг тогтсоны харгайгаар төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй болсон. Ирэх сонгуулийн дараа ч ийм байдал давтагдана. Мэргэшсэн, урт удаан хугацаанд ажилласан төрийн албан хаагчдыг ингэж хоморголон халснаар төрийн алба эзэнгүйдэж, төрд данстай эд зүйл үгүй болж байгаа юм. Үүнийг илэрхийлэх жишээ баримтууд соёлын салбарт, тэр дундаа музейд гарч эхэллээ. Үүний уршгаар түүхийн дурсгал үгүй болох нь их байна. Сүүлийн 10 гаруй жилийн дотор...

Хилийн бүсэд сэтгүүл заруулсан хэмээн хурандаа Д.Ганбаатарыг ажлаас нь халжээ

2015 оны 09 сарын 02      3      3871

“Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь хилийн бүсэд Засгийн газрын нэр барин, сурталчилгааны сэтгүүл зарах зөвшөөрөл олгосон хэргийн эзнийг шуурхай олж, хариуцлага тооцохыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Үүнтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд өчигдөр хуралдаж, “Хүннү лорд” компанийнхныг хилийн онцгой бүсэд нэвтрүүлсэн хэмээн хилийн цэргийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатарыг албан тушаалаас нь...

1400 ДОЛЛАРЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ АВТОБУСНЫ КОМПАНИУДАД 4400-ГААР ШАХЖЭЭ

2015 оны 08 сарын 28      17      4721

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэн “Удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш сар орчмын хугацаа өнгөрч байна. Нийтийн тээвэрт шинэчлэл хийх хэрэгтэйг энэ салбарынхан ч, хотын удирдлага ч нэг хэсэг ярьсан нь өдгөө биелэлээ олж байгаа гэхэд хилсдэхгүй. Нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлт нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн...

Эх орноосоо урвасан хоёр хүнийг яллав

2015 оны 08 сарын 28      75      11899

Эх орноосоо урвасан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 79.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хоёр хэргийг уржигдар, өчигдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч нар хянан хэлэлцлээ. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс иргэн З.Пагамжав гэх эмэгтэйг дээрх зүйл ангид зааснаар сэжигтэн, яллагдагчаар татан шалгаад шүүхэд шилжүүлсэн аж. Уржигдар дээрх шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар даргалан, шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ, улсын...

Прокурор асныг хахуулийн хэрэгт шалгаж байна

2015 оны 08 сарын 26      0      3051

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байгаад өнгөрсөн долдугаар сард хар тамхи олж авсан хэрэгт холбогдоод байгаа Х.Тамир, түүний найз Б.Амарбаясгалан нарыг АТГ, ЭЦГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч шалгаж байна. Цагдаагийн байгууллагынхан прокурор холбогдсон уг хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, энэ талаар бичсэн сэтгүүлчдээс тайлбар авна хэмээж байгаа сурагтай. Х.Тамир, Б.Амарбаясгалан, “мөс”-ийг нь хилээр оруулж ирэн Говьсүмбэр хүртэл...

”Би Жи Би Жи”-ГИЙН БАЛАГ НЭГ ТЭРБУМЫГ “ЗАЛГИЖЭЭ”

2015 оны 07 сарын 28      4      3995

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дахь 16 дугаар байрны дуулиан нэг хэсэг намжмал байсан ч дахиад олны анхаарлын төвд эргэн ирлээ. Барилга нурах, хазайх эрсдэл үгүй болж, бүх зүйл өнгөрчихсөн байхад яагаад энэ асуудлыг дахин хөндөх болов. Учир нь 16 дугаар байрны хажууд барилгын нүх ухсан “Би Жи Би Жи” компани барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүйгээр байшингаа барьж буй. Түүний зэрэгцээ дээрх байрны орчимд газар олгосонтой холбоотойгоор нийслэлийн...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй