Гурав дахь Ерөнхийлөгчтэй холбоотой дахиад нэг үйлдлийг АТГ шалгаж эхлэв үү

2015 оны 09 сарын 23      14      5454

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ард түмний нэг хэсэг нь сайн хүн хэмээн магтдаг. Ялангуяа хөдөө орон нутгийнхан. Тэгвэл нэг хэсэг нь буюу нийслэлд амьдран суугчдын олонх нь маш муугаар хэлж, ярьдаг. Эцэс сүүлдээ хоёр “Э” Ерөнхийлөгчийн хоорондын зөрчил хуулийн байгууллагуудыг хөлдөө чирч байгаа мэт харагдах болов. Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоригийг өмнөх Ерөнхийлөгчийн намынх нь нөхөд зөвхөн Н.Энхбаярт...

АПУ-гийн түгээгчийг хөнөөсөн хэргийн холбогдогчид цагдааг хөлдөө чирэх үү

2015 оны 09 сарын 22      4      4704

АПУ компанийн бараа бүтээгдэхүүний борлуулагчаар ажиллаж байсан Б.Алтанхуяг гэх залуу одоогоос яг нэг жилийн өмнө сураггүй болж, хэвлэлээр багагүй хугацаанд дуулиан тарьж байв. Өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд тэрбээр гэрээт дэлгүүрүүддээ архи, шар айргаа хүргэж яваад сураггүй болж, ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагынхантай хамтарч 15 хоногийн турш хайсны эцэст Налайх дүүргийн нутаг, Жадамбын уурхайн ард байсан нүүрсний хуучин амнаас (15 м-ийн гүнээс цогцсыг нь иргэдийн...

ОРГОДОЛ ГЕРМАНЫГ НУУСАН ХЭРЭГТ ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ

2015 оны 09 сарын 22      0      3058

ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлян Лёонхард манай улсад 11 жил нуугдаж байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сард “Голомт” хотхонд Ё.Гантөрийнх гэдэг айлд нас барж, олдсон нь тухайн үедээ дуулиан болсон. Гэвч өдгөө энэ хэргийн явц хэрхэж буй талаар хэн ч ам ангайхгүй байна. Магадгүй тагнуулын байгууллагынхан шалгаж буй болохоор, тус албанд шалгаж буй хэргүүд нууцад хамаарчихдаг учраас тодорхой мэдээлэлгүй байж ч болох. Гэхдээ энэ хэрэг тагнуулын байгууллагын харьяалан шалгаад байх...

Хоёр бүсгүй хөнөөсөн Б.Идэрзаяагийн ялыг хэвээр үлдээв

2015 оны 09 сарын 21      1      2932

Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг, Шар хадны эцэст хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөн, цогцсыг нь овоон дор нуусан хэрэг өнгөрсөн оны тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө гарсан. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шуурхай илрүүлэн, талийгаач бүсгүйчүүдтэй бааранд танилцсан Б.Идэрзаяа гэх залуу ийм хэрэг үйлдсэнийг тогтоосон юм. Тэрбээр хоёр бүсгүйн нэг Б-тэй маргалдан чулуугаар цохиж егүүтгээд, гэмт хэргээ нуун далдлахын тулд найз Х гэх бүсгүйг ч хэрцгийгээр хөнөөсөн...

Өршөөлийн хуулийг Дээд шүүх Цэцэд өглөө

2015 оны 09 сарын 21      1      4096

Хэл ам дагуулсан Өршөөл үзүүлэх тухай хууль дахиад л шалгуурт орохоор боллоо. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад долоо хоноогүй байхад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч дээд байгууллага болох Улсын дээд шүүхээс уг хууль Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн Цэцэд хандав. Тус шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болж бусдын биед хүнд гэмтэл учруулсан, эд хөрөнгө залилан мэхэлсэн, танхайрсан гэх зэрэг хэргүүдийг хэлэлцсэн юм. Энэ үеэр 28 дугаар тогтоол...

Б.Өнөрмаа: Төр нэг удаа алдсан иргэнээ ДАХИН ХАЗГАЙ ГИШГЭХЭД НЬ ТҮЛХЭЖ БАЙНА

2015 оны 09 сарын 18      0      5140

Манай хууль тогтоогчдын мэдлэг, өмнөх хуулиа уншдаггүй, эсвэл мартчихдагаас хуулиуд цоорхойтой, хоорондоо зөрчилдсөн заалт ихтэй “төрдөг”-ийг олон хуульч хэлдэг. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байгаа алдаа дутагдлыг Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа судалж, өнгөрсөн сард зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Түүнтэй Монголын хуулиудын...

УЕП-ын дэргэдэх Мөрдөх албаны дарга асныг шүүхэд шилжүүлжээ

2015 оны 09 сарын 17      2      3873

Улсын ерөнхий прокурорын дэргэд цагдаа, шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, прокурорыг шалгадаг Мөрдөн байцаах алба ажиллаж байв. Тус албаны даргаар ажиллаж байсан, хурандаа И.Пүрэвцогт, ерөнхий нягтлан бодогч асан Б.Сарантуяа нар албан тушаалаа ашиглаж, эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдоод байгаа юм. Тэд 2009-2012 оны хооронд алба хаагчдынхаа цалингаас 200 гаруй сая төгрөг завшиж, үрэгдүүлсэн хэрэгт буруутгагдаж буй бөгөөд НПГ-аас Эрүүгийн хуулийн 150.3 зүйлд зааснаар яллах дүгнэлт...

С.РАДНААБАЗАР: 140 ХҮҮХЭД ХОЛБОГДСОН ХЭРЭГ ХАМГИЙН ОЛОН СЭЖИГТЭНТЭЙ НЬ БАЙЛАА

2015 оны 09 сарын 13      2      4315

Монгол Улсад мөрдөн байцаах алба байгуулагдсаны 69 жилийн ойг маргааш тэмдэглэнэ. 1946 оноос эхэлсэн энэ албаны түүх өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тасарсаныг эс тооцвол амжилттай, дардан явж ирсэн. Энэ алба байгуулагдахаас өмнө тухайн үеийн ДЯЯ-ны төлөөлөгчийн цуглуулсан гэх нэг хуудас ч хамаагүй цаасанд үндэслэн хүмүүсийг ялладаг байж. Тал бүрээс нь нотлох баримт цуглуулалгүй ажилладаг байснаас хэлмэгдүүлэлт явагдсан түүх ч бий. Харин мөрдөн байцаах алба байгуулагдсанаар аливаа...

15 БҮСГҮЙ СЕКС СҮРДҮҮЛГИЙН ХОХИРОГЧ БОЛЖЭЭ

2015 оны 09 сарын 09      0      5276

Улс орны хөгжлийг дагаад банк санхүүгийн салбарт ч өөрчлөлт дэвшил бий болж, бидэнд илт мэдрэгдэх болсон. Мэдээж цүнхтэй мөнгө сугавчлаад явахгүй, төлбөрийн карт хэмээх тооцооны хэрэгсэл гарч, иргэд ч түүнийг хэрэглэж заншсан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр төлбөрийн карт ашиглан залилан мэхлэх явдал сүүлийн үед нэлээд гарах болов. Гадаадын хакерууд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын мэдээллийн санд нэвтэрнэ. Улмаар хүмүүсийн мэдээллийг хулгайлан төлбөрийн...

Л.МӨНХТУЯА: Өмгөөлөгчдийн үйлдэл хуульчийн ёс зүйд нийцэхгүй байна

2015 оны 09 сарын 08      0      5076

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа төсвийн хөрөнгийг завшсан хэрэгт холбогдон шүүхийн хаалга татаад байгаа Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх болон өөр хоёр хүнд холбогдох хэргийг шүүх хурал удаа дараа хойшилж буй шалтгааныг шүүгдэгчдийн өмгөөлөгч нар янз бүрээр тайлбарлаж байгаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа. -Ерөнхий сайдын ахлах зөвлөх...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй