Шинэ намуудыг Дээд шүүх бүртгэхээс татгалзлаа

2015 оны 10 сарын 08      0      3437

Улс төрийн намын тухай хуульд зааснаар намуудыг Улсын дээд шүүх бүртгэж, гэрчилгээ олгодог. Үүний дагуу тус шүүхэд хандсан хоёр намыг бүртгэхээс өчигдөр татгалзлаа. Нэг нь Б.Дугарсүрэн даргатай Бие даагчдын нэгдсэн нам. Нөгөө нь Х.Батсуурь даргатай Нэгдмэл Монгол хэмээх нам байлаа. Тэдгээр намынхан хуулийн дагуу их хурлаа хийж, 801-ээс дээш хүний гарын үсэг цуглуулсан хэмээн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ гаргасан юм байна. Улсын дээд шүүхийн шүүгчид намын дарга нарын...

Нөхөн сэргээлт нэрээр дахин сүйтгэгчийг ХЭН ХААЦАЙЛЖ БАЙНА ВЭ

2015 оны 10 сарын 06      1      2753

Ялбагийн Хуст нарийн гэдэг газар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийг Ёс зүйн хорооны хурлаар ороход хүргэсэн “Баян суут” хэмээх компанийн захирал Цэцгээгийн Баярцогт чухам ямар хэрэгт холбогдсон бэ гэдгийг бид нэхэн сурвалжиллаа. Одоогоос нэг сарын өмнө тус шүүхийн ерөнхий шүүгч М.Алдарыг Шүүгчийн ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэх болсон шалтгаан нь “М.Алдар эрүүгийн хэргийн холбогдогчийг цагдан хорих...

Д.БАЯНЖАРГАЛ: Тонн нүүрс 200.000 төгрөгт хүрч байгаагүй гэдгийг олон гэрч нотолдог

2015 оны 10 сарын 05      12      4098

Нийслэлийн прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баянжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Төрийн албан тушаалтнуудтай холбоотой эрүүгийн хэрэг олны анхаарлын төвд байнга байдаг. Манайд энэ төрлийн гэмт хэрэг хэр их гардаг вэ? -Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй манай Эрүүгийн хуульд албан тушаалтнуудтай холбоотой 12 төрлийн гэмт хэргийг тодорхойлон заасан байдаг. Тухайлбал, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах,...

“Пибоди Винсвэй ресорсес” компани Өмнөговиос гурван тэрбум төгрөг нэхэмжлэв

2015 оны 09 сарын 30      1      3075

Өмнөговь аймгийн ИТХ-ын “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 2010 оны арванхоёрдугаар сарын 24-ний 7/8 дугаар тогтоолоор Ханхонгор сумын нутаг, Балгасан голын Улаан нуур орчмын 101226 га талбай газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан аж. Ийнхүү авахад нь “Пибоди Винсвэй ресорсес” компанийн хайгуул хийж байсан ХV-114688, XV-13692 дугаарын тусгай зөвшөөрөлтэй талбай багтсан юм байна. Үүнээс үүдээд тус компанийнхан Ашигт малтмалын тухай...

Нийслэлийн төсөвт 13 тэрбум төгрөг авчрах хотын албан татварыг баталлаа

2015 оны 09 сарын 30      2      3074

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хотын албан татварын хувь хэмжээг хэлэлцэн баталлаа. Журмын төслийг танилцуулсан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийг баталж, энэхүү татвараас бүрдүүлсэн орлогыг юунд зарцуулахыг тусгайлан заасан. Тодруулбал, нийслэл хотын албан татварын орлогоор нийслэлд олон улсын чанартай үзэсгэлэн, наадам зохион байгуулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн дэд бүтцийг...

Залилагчдын учруулсан хохирлыг ТӨР БАРАГДУУЛАХ УУ

2015 оны 09 сарын 29      0      3385

Монгол Улс тэр чигээрээ залилагчдаар дүүрч. Эрх баригчид нь ард түмнээ залилж ханахгүй, гадаад, дотоодын луйварчид жирийн иргэдийн хөлс хөдөлмөрөө урсган байж олсон хэдийг нь мэхлэн авч ханахгүй нийгэмд бид амьдарч байна. Гэнэн итгэмтгий монголчууд хамаг хөрөнгөө хэн нэгэнд мэхлүүлж ханахгүй л сууна. Эрх баригч намууд гоё амлалтаараа ард түмнээ хуурч, залилан мэхэлж саналыг нь худалдаж авчихаад дараа нь сонгогчдынхоо нүүрийг ч харж чадахгүй яваа тохиолдол бий. Гэтэл эрх баригч...

Охид, бүсгүйчүүдийг залилан, хүчирхийлсэн эрийг шалгаж эхэлжээ

2015 оны 09 сарын 29      0      3342

Фэйсбүүк хуудаст “Chingis Unurtuvshin” нэрээр охид бүсгүйчүүдийг мэхэлж, хүчирхийлсэн гэсэн мэдээлэл цацагдсаныг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шалгаад, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шилжүүлжээ. Фэйсбүүкт нэгэн эмэгтэйн захидал цацагдсан бөгөөд түүнд “…Монголын бүх топ моделийг амжилтад хүргэсэн гэх ярианд итгэж саналыг нь хүлээн авсан юм. Зураг чинь гоё гарвал сэтгүүлд тавина гэх яриагаар...

ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ Цэцийн өмнө “өвдөг сөхөрнө”

2015 оны 09 сарын 29      2      3793

Амьтан хүний сиймхий, амралтын үеийг далимдуулан УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл заалт Ерөнхийлөгчийн хоригт “тахимаа өгчихсөн”. Хуудуутай, авлигачид, залилан мэхлэгч, төр, төсвийн хөрөнгийг завшигчдыг өршөөх заалт оруулсан энэ хуульд дахиад тотгор учрав. Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид Үндсэн хуультай зөрчилдсөн заалтуудыг олж харан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаснаар маргаан үүсгэн хэлэлцэхээр болж байгаа юм билээ. Анхны ардчилсан...

Г.ЭРДЭНЭБААТАР: 80.052 жолоочийн эрхийг сэргээсэн

2015 оны 09 сарын 24      0      4087

УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг цагдаагийн байгууллагын хэмжээнд зохион байгуулахаар ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг томилогджээ. Энэ ажлын явц ямар байгаа талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах албаны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Эрдэнэбаатараас тодрууллаа. -Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг цагдаагийн байгууллагын хэмжээнд хэрхэн зохион байгуулж байна вэ? -Цагдаагийн байгууллагаас Өршөөл үзүүлэх тухай...

УИХ-ын гишүүн О.Баасанхүүд дэд сайд Б.Тулга халдсан гэв үү

2015 оны 09 сарын 24      0      4050

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд намынхаа нөхөдтэй уулзаж яваад БСШУ-ы дэд сайд Б.Тулгатай муудалцаж, түүнд хэд хэдэн удаа цохиулсан тухай жиг жуг хийж байна. Олны дунд тархсан мэдээллээр бол тэдний муудалцсан шалтгаан нь өнөөх л Өршөөл үзүүлэх тухай хуультай холбоотой гэнэ. Б.Тулга нь О.Баасанхүүд хандан намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон өөрийн ах Б.Хуяг нарыг өршөөлд хамруулаагүй, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих өнгө...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй