Вьетнам засварын газрын засварчин засаж байсан машиндаа угаартжээ

2015 оны 10 сарын 14      1      2768

Вьетнам засварын газарт “Лексус-470” маркийн автомашинд хоёр хүн амиа алдсан хэрэг Чингэлтэй дүүргийн нутагт гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэгэн вьетнам авто засварын газарт манай нэг иргэн машинаа засуулахаар өгснийг тэд засаж байсан аж. Шөнө хүйтэн байсных уу, эсвэл өөр шалтгаан байв уу, 21 настай вьетнам засварчин, нас чацуу нэгэн монгол бүсгүйтэй уг машин дотор угаартаж нас барсан байжээ. Шалгалтаар тэд эр эмийн ажил хийсэн байж...

Монгол залууг зодсон хойд солонгосын иргэдэд ял шийтгэлээ

2015 оны 10 сарын 14      0      1988

Дэлхийн улс орны анхаарлын төвд байдаг ч өнөөдрийг хүртэл хаалттай бүс гэж хэлж болохуйц орон бол БНАСАУ буюу Хойд Солонгос. Өвөө, аав, хүү гурван Кимийн удирдлага дорх энэ улсын иргэд нэг хэсэг манай улсын нутгаар дамжин Өмнөд рүүгээ дүрвэдэг байсан. Харин өдгөө Сирийн дүрвэгчид шиг хөлөг онгоцонд суун далай тэнгисээр аялан Бангладеш, Индонезээр дамжин өмнөд хөршдөө очих болсон. Харин ингэж хил давахыг хүсэхгүй нэг хэсэг нь хайрт удирдагчдынхаа төлөө харь оронд хар ажил хийдэг. Төр засагтаа...

Хүргэнийхээ компанид “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэх эрх олгосон байжээ

2015 оны 10 сарын 14      0      1983

Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн захирал С.Оюун ашиг сонирхлын зөрчилтэй, өөрийн хамааралтай хүний компанид эрх олгосон” гэсэн гомдол ирсний дагуу тус газраас шалгажээ. Тус сургуулийн захирал С.Оюун хүргэнийхээ үүсгэн байгуулж, эзэмшдэг “Ай консепт” ХХК-тай “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын түрээсийн гэрээ байгуулсныг шалгалтаар тогтоосон байна. Уг гэрээг байгуулахдаа ашиг...

Ч.Сайханбилэгийн зөвлөх БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болжээ

2015 оны 10 сарын 14      2      3047

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тус яамныхны ярьж буйгаар сайдтайгаа таараагүйгээс ажлаасаа чөлөөлөгдсөн сураг байгаа юм. Түүний оронд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Батсайханыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэнэ. Тэрбээр 1980 онд нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургууль, 1984 онд Цэргийн нэгдсэн дээд...

“БАЯН СУУТ”-ЫН БАЛГААР ЯЛБАГИЙН ГОЛЫН МАЛЧИД ХАДЛАНГАА АВЧ ЧАДАХГҮЙ НЬ

2015 оны 10 сарын 13      4      5627

Сэлэнгэ нутаг хэзээнээс нааш байгалийн сайхан, ан амьтнаараа хүн зоны сэтгэлийг татаж, нүдийг хужирладгаараа алдартай. Намрын шар нар ээсэн ийм нэг өдөр буюу өнгөрсөн баасан гаригт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбаг багийг зорилоо. Хэнтийн нурууны салбар уулсын ой хөвч, алдарт Минжийн хангайг дөтлөх уулс цагаан нөмрөгөө нөмөрчээ. Цасан хэвнэгээ өмссөн уулсын дундуур ороосон авто зам шавар шалбааг ихтэй, энхэл донхол нь жолооч битгий хэл, машинд зүгээр сууж яваа хүнийг ч ядраана. Энэ...

ЭЦГ-ынханд сахилгын арга хэмжээ авлаа

2015 оны 10 сарын 13      0      2809

ЭЦГ-ын алба хаагчид нэгнийхээ аминд хүрсэн хэрэг ямар учраас гарав гэдгийг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албанаас шалгаж дүнгээ өчигдөр тус газрын даргын зөвлөлийн ээлжит бус хуралд танилцуулжээ. Улмаар Р.Чингисийн тушаалаар буруутай алба хаагчдад сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал, ЭЦГ-ын дарга, хурандаа Б.Буянтөрд зургаан сарын турш цалингийн 20, дэд дарга, дэд хурандаа А.Амгаланг гурван сар мөн хувиар торгох арга хэмжээ авчээ. Тэднийг...

ЭЦГ-ын ахлагч юуны учир офицерынхоо аминд хүрэв

2015 оны 10 сарын 12      0      4191

Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид өнгөрсөн баасан гаригт Налайх дүүргийн VI хороонд байрлах нэгэн амралтын газарт ажлынхаа алжаал ядаргааг тайлах гэсэн биш нэг нь амиа алдаж, нөгөө нь хэрэгтний ширээнд суухад хүрэв. Тус газрын дэд дарга Амгалангийн туслахаар ажиллаад нэг их удаагүй байгаа Өлзий гэх 1987 онд төрсөн, ахлагч цолтой залууг бусдын амь насыг бүрэлгэсэн хэмээн сэжигтнээр тооцон саатууллаа. Харин хохирогч нь дээрх хэлтсийн нууцын...

Хар тамхи борлуулдаг хоёр бүлгийг илрүүллээ

2015 оны 10 сарын 12      0      3114

Хулгайн хэргээр удаа дараа ял эдэлж байсан Г гэх эрийг ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн мансууруулах бодис удаа дараа худалдан борлуулсан гэсэн үндэслэлээр цагдан хорьж шалгаж эхэллээ. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн тусгай ажиллагаа зохион байгуулснаар хар тамхи худалдан борлуулдаг хоёр ч бүлгийг саатуулсны нэг нь дээрх Г гэгчээр толгойлуулжээ. Уг бүлэгт нь түүнээс гадна М, С, А, Н, Б гэх 22-36 насны хүмүүс багтсан бөгөөд өмнөд хөршөөс нууцаар хил давуулан...

СОЛОНГОСЧУУДЫГ ТЭЖЭЭХЭЭ БОЛЬЦГООЁ

2015 оны 10 сарын 09      2      4367

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ нэг л өөдлөхөө байлаа. Хэдэн сарын өмнө “Тэнүүн огоо” тэргүүтэй хэдэн компани автобусныхаа МТ-150 хэмээх байршил тогтоох төхөөрөмжөө суудлын машины тээшинд хийж, үйлчилгээнд явсан мэт харагдуулан мөнгө луйвардаж байсан. Энэ явдлыг таслан зогсоож, нийслэлийн нийтийн тээвэрт ухаалаг үйлчилгээ нэвтрүүллээ хэмээн өнгөрсөн наймдугаар сараас сүр дуулиантай ажил өрнүүлсэн. Гэтэл нөгөө ухаантай систем нь урагш муутай л байх шиг ....

Нас барагсдыг амьдруулах “шидтэн”-үүд нийгмийн даатгалд одоо ч байна

2015 оны 10 сарын 09      2      5286

- Нийгмийн даатгалын санд тушаасан 45.9 тэрбум төгрөг үгүй болжээ - Төрд ч, хувийн хэвшилд ч ажиллаж байгаа хүн бүр улсад хувь хүний орлогын албан татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж яваа. Хийсэн ажлынхаа хөлсөнд гар дээрээ авч байгаа хэдэн төгрөгөөс маань багагүй хэсгийг нь ийнхүү суутгаж авахад заримдаа харамсмаар санагддагаа нуух юун. “Тэтгэвэрт гарч, Нийгмийн даатгалын санд тушаасан мөнгө төгрөгийнхөө үр шимийг хэзээ ч үзэх юм билээ....

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй