УКРАИНЫ ИРГЭН АРАБУУДЫН ШОНХРЫГ ХИЛ ДАВУУЛЖ ӨГӨХИЙГ ЗАВДАВ УУ

2015 оны 10 сарын 21      0      2563

Монгол Улсын үндэсний бахархалт шувуугаар зарласан шонхорыг арабууд монголчуудын тусламжтайгаар дур зоргоороо барьж, хил давуулан авч гарахаар оролдож байна. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 16-нд хилийн хяналт сул байж болзошгүй гэж гадаад, дотоодынхон тооцоолсон бүсээр 47 шонхор шувуу авч гарахаар явж байсныг хилийн цэргийн алба хаагчид илрүүллээ. Хил хамгаалах байгууллагынханд 20-70 УБӨ улсын дугаартай “Тоёота Прадо”, 23-73 СЭА улсын дугаартай “Портер” маркийн...

МОНГОЛЧУУДААС БАЙЦААЛТ АВСАН ОРОСУУДАД ХИЛИЙН ЦЭРГИЙНХЭН ТУСАЛСАН ГЭВ ҮҮ

2015 оны 10 сарын 20      0      3211

-Бүтэн найман цаг гадаа нь зогсож байхад тагнуулынхан юу хийж байв- Монгол Улсын иргэнээс манай улсын нутаг дэвсгэрт гадаадын хууль хяналтын байгууллагынхан орж ирэн, тайлбар мэдүүлэг авсан нь үндэсний аюулгүй байдал хийгээд бусад хууль тогтоомж зөрчсөн нь дуулиан тариад байна. Тэднийг тусгаар тогтносон Монгол Улсын хилийг нэвтрэн орж, хилийн онцгой бүсэд ийн дураараа авирлах эрх хэн олгов гэдгийг бид нэхэн сурвалжиллаа. Зарим хэвлэлд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь...

Н.ЛҮНДЭНДОРЖ: Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг аль нэг байгууллага, хэн нэгэн гар хурууныхаа үзүүрээр шийддэг асуудал биш

2015 оны 10 сарын 19      3      3880

Шүүгчдийн цалинг хасах талаар ирэх оны төсвийн тухай хуульд тусгаад байгаа. Хэн нэгнээс хараат бус ажиллуулах, хээл хахуулиас ангид байлгах үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн цалинг нэмэгдүүлэн тогтоогоод багагүй хугацаа өнгөрөв. Тус зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндоржтой шүүхийн төсвийн талаар ярилцлаа. -2016 оны улсын төсвийн тухай хуулийн төсөлд Шүүхийн төсөв, шүүгчдийн цалинг Засгийн газар маш их хасаж, УИХ-д өргөн мэдүүллээ. Шүүхийн төсөв, шүүгчдийн цалинг хамгаалсан...

Мөнгө залилагчийг шалгаж эхэллээ

2015 оны 10 сарын 19      2      2920

Монгол залуус Солонгост хар ажил хийж олсон хэдээ ар гэрийнхэн рүүгээ шилжүүлдэг. Гэвч монгол залуусынхаа хөлс хүчээ урсган байж олсон хэдийг нь мэхэлж аваад үгүй хийдэг залилагч нар нэг бус удаа гарч, зарим нь шүүхээр шийтгүүлж байлаа. Ийм нэгэн залилагчийг БНСУ-ын тал захиргааны хариуцлага тооцсоныхоо дараа эх оронд нь шилжүүлээд байгаа аж. Харин өдгөө түүнийг Монголын хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлжээ. Тэрбээр БНСУ-ын Сөүл хотын “Монгол таун”-д...

“Баян-Айраг” компанийн талбайд их хэмжээний цианит натри асгарчээ

2015 оны 10 сарын 16      0      4008

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорэйшн” компанийн уурхайд багагүй хэмжээний цианит натри асгарч, хөрсөнд шингэсэн байж болзошгүй тухай мэдээлэл орон нутгийн эх сурвалжууд өглөө. Нуруулдан уусгах технологи ашиглан алт олборлодог тус уурхайд үйлдвэрлэлийн технологийн горим алдагдсанаас ийм байдалд хүрч, гурван кг орчим химийн хорт бодис хөрсөнд шингэсэн бөгөөд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс албаны хүмүүс очиж газар дээр нь...

КОИКА-гийнхан манай цагдаагийнхныг БНСУ-д сургажээ

2015 оны 10 сарын 16      0      3339

БНСУ-ын КОИКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас санхүүжүүлж, тус улсын Асан хотод байрлах Цагдаагийн сургалтын төвд зохион байгуулагдсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” олон улсын сургалтад ЦЕГ-ын Судалгаа дүн шинжилгээний төвийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Намсрай, тус газрын Сургалтын төвийн ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Гантулга нар оролцжээ. Сургалтаар Солонгосын эдийн засаг-соёл, Үндэсний цагдаагийн зохион байгуулалт, замын хөдөлгөөний удирдлага, гэмт хэргээс...

Буриадад манай 500 мянган иргэн аялж, 13 хүн захиргааны зөрчил гаргажээ

2015 оны 10 сарын 16      1      3107

ЦЕГ-ын удирдлагууд ОХУ-ын Буриад улсын Дотоод хэргийн яамныхны урилгаар хоёр талын хамтарсан уулзалт зохион байгуулжээ. Хоёр улсын иргэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас харилцан визгүй зорчиж эхэлсэн билээ. Түүнээс хойш Буриад улсын нутагт Монгол Улсын иргэд гэмт халдлагад өртөж хохирсон болон гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдсон талаар энэ үеэр ярилцсан байна. Буриадад манай улсын иргэд зэвсэгт халдлагад өртөн дээрэмдүүлж, хутга, бууны шарх авч байсан тохиолдол бий. Тиймээс хойд...

Нийслэл рүү 5.3 тонн цайруулсан самар оруулах гээд баригджээ

2015 оны 10 сарын 15      0      3075

Нийслэл рүү цайруулсан их хэмжээний самар оруулах гэж байсныг Төв аймгийн Жаргалант сумын нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ЗЦГ-ын Орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсийн офицер, ахмад Б.Эрдэнэсүх энэ сарын 12-13-нд шилжих шөнө илрүүллээ. ЗЦГ-аас ургац хураалттай холбоотойгоор орон нутгийн замд хяналт шалгалтаа эрчимжүүлэх зорилгоор “Ургац-2015” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж буй юм. Үүний хүрээнд Дархан-Уул, Сэлэнгийн чиглэлээс Улаанбаатар руу явж байсан...

Орхон аймгийн МАН-ын дарга Д.Батлутыг Булган аймагт шалгаж байна

2015 оны 10 сарын 15      0      3260

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Д.Батлутад Булган аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд заасан “Бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Орхон аймгийн МАН-ынхны урилгаар Манжуураас хятадын зочид төлөөлөгчид ирж, Булган аймгийн Хялганат дахь амралтын газарт амарч байсан аж. Энэ үеэр МАН-ын дарга Д.Батлут нь “Эрдэнэ секьюрити” компанийн захирал Эрдэнэбат гэдэг хүнтэй...

ОХУ-ын Дотоод явдлын яаманд ноот бичиг илгээхээр болжээ

2015 оны 10 сарын 15      2      2375

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Гаалийн газрын байранд ОХУ-ын Дотоод явдлын яамны харьяа тагнуул, мөрдөн байцаах албаны хурандаа, дэд хурандаа цолтой хүмүүс нэвтэрч, манай улсын хоёр иргэнийг байцаасан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад орны хууль хяналтын байгууллагынхан байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрхгүй. Гэвч оросууд яагаад ингэв гэдгийг Сэлэнгэ аймгийн Цагдаа, Тагнуулын газрынхан шалгаад харьяаллын дагуу ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй