“Ананд ба Батзаяа” хуулийн фирмийн захирлыг хулгайгаар ан хийсэн хэрэгт шалгаж эхэлжээ

2015 оны 11 сарын 03      0      2804

  “Ананд ба Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг хууль бусаар ан хийсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар орон нутгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн сарын 26-28-нд Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт очиж хүмүүстэй хамтран буга, чоно, зэрлэг гахайн эд эрхтэн машиндаа авч явсныг иргэдийн мэдээллээр цагдаагийн ажилтнууд илрүүлсэн байна. Шалгалтын явцад машинаас нь бугын толгойн ястай эвэр, мөн гөрөөсний...

Б.Батзаяаг төрийн мөнгө угаасан хэмээн буруутгаж байна

2015 оны 11 сарын 03      6      3490

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн баасан гаригийн үдэш гэрээс нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь энэ долоо хоногийн онцлох гол дуулиан болж байна. Энэ үйл явдалтай холбогдуулан Б.Батзаяагаас гадна БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Самсунг С&Т” компанийн захирал, БНСУ-ын иргэн, нэгэн банк бус санхүүгийн байгууллагын эрх бүхий...

Нинжа нар цагдаагийн хэсгийн төлөөлөгчийг барьцаалжээ

2015 оны 10 сарын 30      18      4550

Дорнод аймгийн Матад сумын хэсгийн төлөөлөгчийг хууль бусаар алт олборлогчид буюу нинжа нар барьцаалсан тухай мэдээлэл цагдаагийнхныг түргэн авахуулжээ. Баянхонгор аймгаас “Ланд круйзер” маркийн автомашин хөлөглөсөн хэдэн нинжа Матадад очиж газар сэндийчиж эхэлсэн аж. Энэ тухай мэдээллээр сумын удирдлага, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч нар тухайн газарт нь очиход 5-6 нинжа 52-… БНХ дугаартай машинд суун зугтсан гэнэ. Араас нь цагдаа, сумын удирдлага хөөхөд нэлээд...

Цагдаагийнхан дахиад хүний аминд хүрсэн дуулиан ЦЕГ-ын даргыг чөлөөлөхөд хүргэх үү

2015 оны 10 сарын 29      8      3015

ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнууд өнгөрсөн бямба гаригт Зэвсэгт хүчний 150 дугаар анги буюу олноо “Элит”-ийн батальон гэж нэршсэн ангийн буудагч-ахлагчийн аминд хүрсэн нь дуулиан тарьж байна. Үе тэнгийнхэн Баянзүрх дүүргийн долдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Венус” зочид буудалд ажлын бус цагаар наргиж, улмаар хэдэн хундаганы дараа Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн алба хаагч маргааныг эхлүүлсэн нь эд мөрийн баримтаас харагдаж буй гэнэ. Энэ үед Тусгай...

ТӨРИЙН АЛБА ТӨРЛИЙН АЛБА БОЛСОН УУ: Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар

2015 оны 10 сарын 28      5      3687

-Энд ГЕГ-ын дэд дарга асан А.Муратын садангууд ажиллаж байна- Монгол төрийн чухал албыг ах дүү, садан төрлийнхнөөрөө дүүргэж байгаа тохиолдол аль ч салбарт их байна. Уг нь Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд ашиг сонирхлын зөрчил үүсэж болохыг тухай бүр нь мэдэгдэж байна хэмээн заасан ч зарим байгууллагынхан үүнийгээ таг дараад өнгөрч буй бололтой. Үүний тод жишээ нь Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт байгаа бололтой. Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг...

Ж.АМГАЛАН: ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ ХАМААГҮЙ ЯРИХ НЬ СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ

2015 оны 10 сарын 27      5      5033

Монгол Улс төвийг сахисан бодлого баримтлах тухай хуулийн төслийг УИХ-д саяхан өргөн мэдүүлсэн. Түүнээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын индэр дээрээс байнга төвийг сахисан орон байх тухай зарлаад байгаа. ОХУ-ын Жанжин штабын академийн Үндэсний аюулгүй байдал-төрийн удирдлагын стратеги судлаач Ж.Амгалантай төвийг сахихын ач холбогдол, алдаа эндэгдэл юу байдаг талаар ярилцлаа. -Монгол Улс байнга төвийг сахих бодлоготой байхаар Ерөнхийлөгч зарлалаа. УИХ-аар ч хуулийн төсөл...

ЗХЖШ-ын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2015 оны 10 сарын 26      6      4114

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн өнгөрсөн баасан гаригт болсон хурлаар Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учраас ийнхүү албанаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Харин түүний оронд хэн болох вэ гэсэн яриа БХЯ, ЗХЖШ-т яригдаж байна. Зарим хүний хэлснээс үзвэл тус штабын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат дэд дарга...

Хавтаст хэрэг дутаасан прокуроруудад хариуцлага тооцож эхэллээ

2015 оны 10 сарын 26      0      2881

Улсын ерөнхий прокурорын тушаалаар зарим аймаг, дүүргийн прокуроруудад сахилгын арга хэмжээ авчээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн прокурор Г.Чагдарыг албан тушаалаас нь өөрчилж, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилж буй гэнэ. Мөн Сүхбаатар дүүргийн прокуророор ажиллаж байсан Г.Бат-Очирт сахилгын арга хэмжээ авчээ. Түүнд хариуцлага тооцох болсон үндэслэл нь удирдлага дор нь ажиллаж байсан хяналтын прокурор Д.Ганчангын хянаж байсан 2-3 хавтаст хэрэг алга болчихоод...

“БАЯН СУУТ”-ЫН БАЛАГ мал бүү хэл хүний аминд ч хүрч мэдэх нь

2015 оны 10 сарын 23      14      3566

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Гэвч “Хууль надад үйлчилдэггүй” гэж томрох нэг хүн байгаа нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбаг багийн нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг “Баян суут” компанийн захирал Ц.Баярцогт гэж нутгийн иргэд нь халаглаж суугаа. Үнэхээр түүнд хууль үйлчлэхгүй, хууль сахиулагчид нь тус компанийнханд үйлчлээд байгаа болохоор томрох нь ч аргагүй биз. Яагаад ингэж хэлэх болов гэхээр Сэлэнгийн...

ОРОСУУДАД ТУСАЛСАН ГЭХ ХИЛИЙН ЦЭРГИЙН ОФИЦЕРУУДЫГ ХОЛБОГДОЛГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

2015 оны 10 сарын 21      2      3131

Төгсгөл. Түрүүч нь өмнөх дугаарт ОХУ-ын хууль хяналтын байгууллагын ажилтнууд Алтанбулагийн хилээр орж ирэхдээ амин хувийн ажлаар зорчиж байгаа мэтээр бүрдүүлэлт хийлгэсэн байдаг. Гэхдээ албаны дүрэмт хувцастай орж ирсэн байхад тус боомтод ажиллаж буй тагнуулын ажилтнууд яагаад анзааралгүй өнгөрөөв гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна. Тус боомтын нэг өрөөнд тагнуулын 4-5 ажилтан зэрэгцээд сууж байдаг юм гэсэн. Гадаадын тусгай албаны хувцастай хүмүүс орж ирээд монголчуудад...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй