Б.Батзаяаг батлан даалтад өгч, П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нарыг Интерпол дэлхийд хайж эхлэв

2015 оны 11 сарын 16      2      5342

Төрийн өмчийн хөрөнгийг залилан мэхэлж авсан, гадаадаар дамжуулж мөнгө угаасан байж болзошгүй хэмээн ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сүр дуулиантайхан баривчлан хорьсон билээ. Гэвч түүнийг сэжигтнээр цагдан хорьсноос хойш 14 хоногийн дараа Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар өнгөрсөн баасан гаригийн 17.00 цагийн үед батлан даалтад гаргалаа. Уг нь прокурор, мөрдөн...

Тендерээс хувь хүртэх гэсэн өрсөлдөөн ЭМСЯ-ныхныг АТГ-т мэдээлэл өгөхөд хүргэсэн бололтой

2015 оны 11 сарын 11      0      3077

Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба бусдаас онц их хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь өнгөрсөн өдрүүдийн гол дуулиан болж байна. Түүнийг үйлдэл дээрээ баригдсан гэхэд итгэх хүн цөөн байгаагийн зэрэгцээ АТГ-аас ямар нэг мэдээлэл, тайлбар хийхгүй суугаа нь тус газрынхныг хүн хэлмэгдүүллээ гэх хардлага нийгэмд төрүүлж буй юм. Түүний зэрэгцээ ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга...

Кувейтийн олимпийн хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлэв

2015 оны 11 сарын 10      0      3288

Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл Кувейтийн үндэсний олимпийн хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлжээ. Олимпийн хөдөлгөөнийг төрийн оролцооноос хамгаалах зорилгоор ийм шийдвэр гаргаснаа ОУОХ-ны албан ёсны сайтад өнгөрсөн сарын 27-нд мэдээлсэн байна. Кувейт улс Олимпийн хөдөлгөөний бүрэн эрхт байдлаа хамгаалахад хэд хэдэн асуудалтай тулгарсан бөгөөд үүний нэг нь тус улсын спортын хуульд оруулсан өөрчлөлт аж. ОУОХ нь Кувейтэд үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Азийн олимпийн...

Эрээнд суугаа дэд Консул зэвсэг хил давуулахыг завдсан уу

2015 оны 11 сарын 10      0      3075

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа дэд Консул А.Баярсайханыг дипломтат дугаартай автомашинаар зэвсэг хил давуулахыг завдсан хэргээр шалгаж байгаа тухай мэдээлэл гарах болов. ГХЯ-ныхан нэгэн цахим хуудаст “Түүнийг шалгаж байгаа нь үнэн” гэх мэдээллийг өгчээ. Бид энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагын эх сурвалжаас лавлахад “БНХАУ руу түүний машинд сууж явсан нэг хүн нь хийн гар буу авч явсан юм билээ. Тухайн хүн нь А.Баярсайханы машинд гуйж...

Г.Шийлэгдамбаас 500 Сая төгрөгтэй тэнцэх ам.доллар ХУРААСАН УУ

2015 оны 11 сарын 06      22      5821

Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс уржигдар орой эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь дуулиан тарьж байна. Прокурор, АТГ-аас “Г.Шийлэгдамбыг баривчилсан нь үнэн” гэхээс өөр мэдээлэл өгөхгүй, чухам ямар хэрэгт холбогдсоныг ихэд нууцалж буй. Түүнийг бусдаас онц их хэмжээний буюу 500 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хахуульд авч байхад үйлдэл дээр нь...

ВАЛЮТЫН ЧЕНЖИЙГ ойр дотнынх нь залуу хөнөөжээ

2015 оны 11 сарын 06      2      3527

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажилладаг валютын ченж учир битүүлгээр амиа алдсан нь гаднын нөлөөтэй байж болзошгүй талаар бид мэдээлсэн. Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр ченж Л.Болдбаатарыг толгойдоо цохиулсны улмаас амиа алдсаныг баталжээ. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан үүний дагуу эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж түүнтэй харилцаатай байдаг ченжүүдийг шалгасан аж. Үүний дүнд үерхдэг бүсгүйнх нь ээж түүнээс рубль авч бусдад худалддаг байгаад сүүлдээ их...

Хилийн тагнуулын хоёр хурандаа улсын нууцад хамаарах хэрэгт холбогджээ

2015 оны 11 сарын 05      1      4236

Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулаагүй байхад ЗХЖШ, Хил хамгаалах ерөнхий газар дэргэдээ Хилийн болон Цэргийн тагнуулын газартай байсан. Харин өнгөрсөн зун хуульд өөрчлөлт оруулж, дээрх тагнуулын албадыг Тагнуулын ерөнхий газрын харьяанд нэгтсэн юм. Үүнээс өмнө Хилийн тагнуулын албаны эрх бүхий албан тушаалтнууд хууль бус үйлдэлд холбогдсон байсныг нь саяхан шалгаж эхэлж буй бололтой. Бидэнд ирсэн мэдээллээр ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан,...

ШУУРХАЙ МЭДЭЭ: Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчиллаа

2015 оны 11 сарын 04      11      5063

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг оройн 22.30 цагийн үед Авлигатай тэмцэх газраас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорилоо. Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэж байгаа юм байна. Энэ талаарх мэдээллийг намын нөхдөөс нь тодруулахад "Баривчилсан нь үнэн. Учир шалтгааныг мэдэхгүй байна" гэсэн бол Прокурорын байгууллагын эх сурвалж "Албан өрөө болон гэрт нь авлигатай тэмцэх газрын ажилтнууд үдээс хойшоос эхлэн нэгжлэг хийсэн" гэв. Энэ талаарх...

Д.Энхтайван: Хятадууд хил зөрчсөн нь үнэн

2015 оны 11 сарын 04      0      2219

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, цахим хуудсанд “Хятадын хилчид манай хилчдэд буу тулган сүрдүүлжээ” гэх мэдээлэл өчигдөр цацагдлаа. Энэ талаар ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Д.Энхтайванаас тодруулав. -Өмнөд хөршийн хилчид манай хилийн цэргийн алба хаагчдад галт зэвсэг тулгасан гэх мэдээлэл хэр бодитой вэ? -Хилийн зөрчил гарсан нь үнэн. Гэхдээ БНХАУ-ын хилчид орж ирээд манай хилчдэд буу тулган сүрдүүлнэ гэж юу байх вэ. Хэрэв тэгсэн бол...

Алтанбулагийн валютын ченж учир битүүлгээр амиа алджээ

2015 оны 11 сарын 04      1      3469

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд амьдардаг валютын ченж Л.Болдбаатар хэмээх 45 настай эрийн байшин нь өнгөрсөн даваа гаригийн үүрээр шатжээ. Хил гарахаар явж байсан нэгэн иргэн энэ явдлыг харж, цагдаа, онцгой байдлын албанд 05.50 цагийн үед дуудлага өгснөөр гал сөнөөгч, цагдаагийн шуурхай албаныхан хэргийн газарт ажилласан гэнэ. Гэтэл тэндээс нас барсан хүний цогцос олдсон нь дээрх ченжийнх болох нь тогтоогдсон аж. Түүний амиа алдсан шалтгаан, байшин нь шатахад нь гаднын ямар нэг...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй