Цагдаагийнхан “Гандан бороо” гэх Ч.Батбаярыг саатуулжээ

2015 оны 12 сарын 02      0      3871

Цагдаагийн байгууллагынхан рецедив гэгдэх хүмүүсийг авлаж эхэлж буй бололтой.  Олон жил орон шоронгоор явж, “Гандан бороо” нэрээр эрүүгийн ертөнцөд танигдсан Чимэдийн Батбаяр гэх 50 гаруй насны эрийг уржигдар цагдан хорьсон нь үүний илрэл бололтой. Түүнийг бусдыг айлган сүрдүүлж онц их хэмжээний эд хөрөнгийг нь залилан мэхэлж авсан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн аж. Энэ талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд “Ч.Батбаярыг Баянзүрх,...

Өнгө, мөнгөнд дарлуулсан түүхийн хосгүй үнэт өв устаж мэдэх нь

2015 оны 11 сарын 30      6      4568

Өнөө цагийн монголчууд бидний “дайсан” нь түүх соёл маань болоо юу гэлтэй. Түүх, соёлын үл хөдлөх дурсгал харахад бүтэн мэт боловч түүнд өдөр бүр аюул заналхийлэл учирсаар байна. Мөнгө цагаан нүд улаан болсон зарим хүн энэ баялгаа ухаж төнхөн хил давуулахыг оролдсоор, харийнхан үүнд нь тусалж, хамтардаг гэхэд хилсдэхгүй. Одоогоос сар шахмын өмнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Чойжин ламын сүм музейн дэргэд барьж буй барилгад гал гарчээ. Энэ барилга тус музейн...

Батлан хамгаалахын сайд Төрийн албаны хууль зөрчсөн томилгоогоо өөрчлөв

2015 оны 11 сарын 27      1      4353

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон уг албан тушаалд томилогдсоныхоо дараа Н.Энхбаярын бие хамгаалагчаар ажиллаж байсан Э.Бямбажав болон өөрийн найз архитектор мэргэжилтэй Ж.Алтансүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаа, онцгой байдлын албанд ажиллаж байсан Т.Мөнхнасан зэрэг хүмүүсийг БХЯ-ны хариуцлагатай албан тушаалд томилсон байв. Тэгвэл түүний хийсэн томилгоонууд Төрийн албаны тухай хууль зөрчсөнийг Төрийн албаны зөвлөлөөс тогтоож, улмаар хууль бус томилгоонуудаа хянан үзэж өөрчлөхийг...

Н.Энхбаярын хамсаатнуудын талаар хаалттай хурлын үеэр хэлэлцжээ

2015 оны 11 сарын 26      0      2520

Ази, Номхон далайн орнуудын авлигын эсрэг санаачилгын бүс нутгийн семинар өнгөрсөн долоо хоногт манай улсад болсон билээ. Энэ хуралд 31 улсын төлөөлөгчид оролцсоны дотор 10 гаруйнх нь хууль сахиулах байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд ирсэн бөгөөд тэд нэг салбар хурлаа хаалттай явуулсан байна. Энэ үеэр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон мөнгийг гадаад орнуудад байршуулан угаадгийг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн авлигын замаар бий болгосон нуугдмал...

Сүхбаатар дүүргийн хууль сахиулах байгууллагынхан зөвлөлдөв

2015 оны 11 сарын 25      0      2361

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дүүргийнхээ Цагдаагийн I, II хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын дунд хамтарсан зөвлөлгөөн хийжээ. Тус дүүргийн хууль сахиулах байгууллагынхан улирал бүр ийн зөвлөлддөг уламжлалтай аж. Зөвлөгөөнд тус дүүргийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Бат-Очир, орлогч прокурор Ц.Хашбаатар, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор Б.Төмөрчөдөр, Нийслэлийн шийдвэр...

Хар тамхины хэрэгт 82 хүн шалгуулж байна

2015 оны 11 сарын 25      0      2456

Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг хамруулсан. Гэвч хуулийн үйлчлэлд хамрах хугацаанаас дараагаас буюу энэ оны долдугаар сарын 2-ноос хойш ЭЦГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн энэ төрлийн 41 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүний 37-д эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд нийт 82 хүн дээрх хэрэгт холбогдоод байгаа юм.   Манай улс сүүлийн таван жилийн дунджаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг жил бүр...

Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг яллагдагчаар татахаар болжээ

2015 оны 11 сарын 23      0      2714

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох, бусдаас онц их хэмжээний хахууль авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөн байцаах явцдаа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг сэжигтнээр тооцсон. Түүнийг цагдан хорих 14 хоногийн хугацаа дуусаж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригт прокурорын байгууллагаас яллагдагчаар тооцон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлүүлэн хорих хүсэлтээ хүргүүлснийг өдөржин...

“Нарантуул”-д үүрлэсэн галт зэвсгийн наймаачдыг баривчиллаа

2015 оны 11 сарын 19      0      3059

ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд XIII хороолол, “Нарантуул” зах орчимд шалгалт хийж, байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсэг, сум, хэрэгслийг хууль бусаар их хэмжээгээр худалдан борлуулдаг бүлэг этгээдийг илрүүлэн, шалгаж эхэллээ. Сэжигтнүүдийн нэг хэсгийг автомашинаараа сум хэрэгсэл зөөж байхад нь үйлдэл дээр нь саатуулсан бол бусдыг нь “Нарантуул” дээр “Сум байна, сум байна” хэмээн орон нутгийн иргэдэд...

Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

2015 оны 11 сарын 18      0      2381

Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбыг бусдаас онц их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг яллагдагчаар татаж, хорих хугацааг нь сунгах эсэхийг өнөөдөр шийдвэрлэх талаар прокурорын байгууллагын эх сурвалж мэдээллээ. Г.Шийлэгдамбыг ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Цагдан хорих байрнаас уржигдар АТГ-т авчирч байцаалт авсан гэнэ. Зарим хэвлэлд энэ хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан, МАХН-ын...

Б.Батзаяаг батлан даалтад гаргасныг прокурор эсэргүүцэхээр болжээ

2015 оны 11 сарын 17      2      2823

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн баасан гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргасан билээ. Хэдийгээр прокурор, мөрдөн байцаах байгууллагаас Б.Батзаяаг үргэлжлүүлэн хорьж шалгах үндэслэлээ хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудын хүрээнд гарган тайлбарласан ч шүүгч үл хэрэгсэн өмгөөлөгч, ар гэрийнхнийх нь даалтад өгсөн. Харин хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй