Энэтхэг ламыг гэрт нь дээрэмдсэн залуусыг баривчлав

2015 оны 12 сарын 28      1      981

Хан-Уул дүүргийн I хороонд амьдардаг Бүгд найрамдах Энэтхэг улсаас ирсэн лам Т-ыг энэ сарын 16-нд гэртээ байх үед нь нүүрээ багаар халхалсан гурван залуу дайран орж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарсан юм. Гэмт этгээдүүд уг ламынд ороод зодож, гарыг нь ард нь хүлэн Замбала бурхан хоёр, Бурхан багш, Дамдин, Ногоон Дарь эх, Манзушир бурхан тус бүр нэг, мөнгөн аяга, “Сони” маркийн дүрс бичлэгийн камер, “Iphone-6” гар утас, зургийн аппарат, 520 мянган төгрөгийг...

СЭНСНЭЭС ҮҮССЭН САЛХИ НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДОХОД ХҮРГЭСЭН БОЛОЛТОЙ

2015 оны 12 сарын 25      3      1712

Зэвсэгт хүчний 337 дугаар анги буюу цэргийн нисэх ангийн нисдэг тэргүүдээс дахиад нэг нь осолдож, ахин ашиглах боломжгүй боллоо. ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалаас баталсан удирдамжийн дагуу тус ангийн удирдлага, сургагч-багш нар, ОХУ-д суралцаад ирсэн шинэ төгсөгч нар, дээрх командлалынхаа зарим албан тушаалтнуудын хамтаар шөнийн төлөвлөгөөт нислэг хийж байсан гэдгийг уг командлалын эх сурвалж хэлж байгаа юм. Ингэж яваад үзэгдэх орчин нь...

Тэнсэнтэй хүмүүс оргосныг цагдаагийнхан олоогүй байжээ

2015 оны 12 сарын 23      1      692

Хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор тэнсэн суллагдсан ялтнуудад цагдаагийн байгууллага хэрхэн хяналт тавьж байгааг судалж, шалгах чиглэлээр нийслэлийн Прокурорын газраас дүүргүүдийн Прокурорын газарт удирдамж хүргүүлсэн аж. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас дүүргийнхээ Цагдаагийн хэлтсүүдэд шалгалт хийсэн байна. Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн байсан гэнэ. Тухайлбал, тэнсэн суллагдсан хүмүүст хувийн хэрэг нээгээд хэлтсийнхээ...

ТҮГЖРЭЛИЙН ШАЛТГААН БОЛСОН ЗАМЫН БАЙГУУЛАМЖУУД

2015 оны 12 сарын 22      5      2508

Нийслэлчүүдийг сүүлийн жилүүдэд байнга бухимдуулж буй зүйл бол замын хэт ачаалал буюу бидний нэрлэж заншсанаар түгжрэл. Түгжрэхгүй өдөр гэж бараг л үгүй болж. Арга ч үгүй биз. Гурван сая хүнийх нь талаас илүү нь нийслэлдээ чихсэн, 400 мянган тээврийн хэрэгслийнх нь 80-90 хувь нь Улаанбаатарынхаа зам дээр “алалцаж” байгаа юм чинь. Улсын нийслэлийн замын хэт ачааллыг бууруулах гэж янз бүрээр үзэж буй. Зарим уулзварыг өргөтгөж, шинээр зам тавьж буй ч түгжирсэн хэвээрээ....

Л.Гансүх нарын ялыг хэвээр үлдээлээ

2015 оны 12 сарын 21      1      1161

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс дөрвөн жил зургаан сар хорих ял шийтгэсэн билээ. Л.Гансүх нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд өчигдөр гомдлыг нь хэлэлцлээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид хурлыг нээлттэй, зурагтаар шууд дамжуулах хүсэлт гаргасан. Гэвч шүүх...

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан халагдах өргөдлөө өгчээ

2015 оны 12 сарын 21      1      830

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байна. Түүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд унаган нутаг Говь-Алтайдаа нэр дэвшихээр шийдэж, эртнээс ажлаа өгч бэлтгэлээ базаах нь гэх хүн ч байна. АН-ыг засгийн эрх барьж байх үед Б.Ариунсан томоохон албан тушаалуудад томилогдож, дэд сайдын сэнтийд хүртэл сууж явсан нэгэн. Тухайлбал, 1996-2000 онд Нийгмийн халамжийн ерөнхий газрын дарга, 2008-2012...

ОХУ-аас галт зэвсэг оруулахыг завдсан эрийг саатууллаа

2015 оны 12 сарын 18      4      857

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас өчигдөр 14.00 цагийн үед орж ирсэн иргэн Д.Түвшинжаргал цөөнгүй галт зэвсэг нууж оруулах гэж байжээ. Тэрбээр шал угаагч (алчуур мушгигчтай хувин) дотор дөрвөн гар буу нуусан байсныг Алтанбулаг боомтын гаалийн хяналтын улсын байцаагч нар ур чадвар гарган илрүүлсэн аж. Иргэн Д.Түвшинжаргал хилээр орж ирмэгцээ гаалийн бичиг баримт, бараагаа шалгалтаар оруулалгүй зугтах гэж байсан талаар ч орон нутгийн эх сурвалжууд бидэнд мэдээллээ....

“МӨСНИЙ ХАТАН ХААН”-д бараа нийлүүлэгчийг өршөөнө

2015 оны 12 сарын 16      0      1630

Хар тамхи хэмээх хадны мангаатай тэмцэх, түүнээс хүүхэд залуусыг авран хамгаалах чиглэлээр дан ганц цагдаагийн байгууллага тэмцдэг ч үр дүнд төдийлөн хүрэхгүй байна. Хууль тогтоогчид нь хар тамхитай тэмцэх чиглэлээр эрх зүйн орчныг нь боловсронгуй болгохын оронд харин ч өөгшүүлж байгаа нь хачирхалтай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч “Хар тамхины хэрэгтэнд өршөөл гэж үгүй” хэмээн 2012 онд хэлсэн удаатай. Гэвч тэдэнд өршөөл үзүүлэхээр болчихоод байна. Төрийн тэргүүний...

Г.ШИЙЛЭГДАМБА АВЛИГАЧ УУ, ЗОЛИОС УУ

2015 оны 12 сарын 16      1      1786

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба бусдаас 500 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст байцаагдаж суугаа. Энэ хугацаанд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн “Г.Шийлэгдамбыг арваннэгдүгээр сарын 4-нд сэжигтнээр тооцон, мөн сарын 18-нд яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн 268.2-т заасан бусдаас онц их хэмжээний хахууль авсан хэмээн цагдан хорьсон” гэсэн мэдээллийг хэвлэлийн олон нийтэд хүргэснээс...

Б.Батзаяаг ЭЦГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгах боллоо

2015 оны 12 сарын 16      6      1126

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа болон бусад хүмүүст холбогдох хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгах боллоо. Ажлын хэсэг байгуулах тушаалыг прокурорын байгууллагаас баталсан байна. Үүний дагуу өчигдрөөс ажлын хэсгийнхэн АТГ-т холбогдох зарим материал, эд мөрийн баримт, хавтаст хэргийг хүлээлгэн өгчээ. 40 гаруй хавтаст хэрэг болон эд...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй