“Амьгүй хувьцааны дажин”-г зохион байгуулагчдад эрүүгийн хэрэг үүсгэжээ

2016 оны 04 сарын 25

Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааг худалдан авч байгаа сургаар иргэд сүүлийн хэд хоног Урт цагааны гудамжинд түүнийг авагч “сүнс”-ийг хүлээн олноороо хонох болсон. Энэ байдлыг ч цагдаа, тагнуулынхан анхааралдаа авч шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Өдгөө сэжигтэй хүмүүс болох “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, “Стандарт инвестмент” үнэт цаасны компанийн захирал Ч.Жаргал нарт Эрүүгийн хуулийн 161.2-т заасан “Хууль тогтоомжоор хориглосон, тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дур мэдэн эрхэлж, онц их хэмжээний орлого олсон” гэсэн үндэслэлээр шалгаж буй гэнэ.
Дээрх хоёр байгууллага хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар “Новел инвестмент” гэх компанид салбар төлөөлөгчийн газраа нээсэн аж. Ингэхдээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аваагүй юм байна. Холбогдох хууль журмыг зөрчин хууль бусаар орлого олсон бөгөөд Э.Алтаншагай нь “Стандарт инвестмент” компаниасаа гурван сая төгрөг авсан талаараа ч цагдаагийнханд тайлбарласан гэнэ.
“Стандарт инвестмент” компани нь иргэдийн хувьцааны данс нээх ажлыг эрхэлдэг бөгөөд гадаа нь хонож өнжиж буй иргэд “Тус компанид хувьцаагаа бүртгүүлж, зарж борлуулах эрхтэй болсон. Энэ байгууллагын бүртгэлийн хүмүүс нь бидэнд “Манай гадаа зогсож байхад чинь хүмүүс ирж авна. Тэдэнд борлуулж болно” гэсэн зөвлөгөө өгсний дагуу 7-10 хоног болж байна” гэсэн тайлбар өгчээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.40.61 yumnii uchir oloogui bj iim tashaa medeelel niitlej bolj bgamuu. zarim neg zuil chin arial tashaa buruu oilgoj bichsen bn. tanaihiig gaigui site gj bodoj btal bas l busdiin adil yamar ch sudalgagui medeelel tawidag bololtoi. nobel investment, standard investment gd 2 uur unet tsaasnii kompani bgashdee.
103.26.193.1 zah zeeliin niigemd huvtsaaguigeer uurhaig asgiglah n irgedee doromjilj baina gesen ug geologich bi medne

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд