Тэнсэнтэй хүмүүс оргосныг цагдаагийнхан олоогүй байжээ

2015 оны 12 сарын 23



Хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор тэнсэн суллагдсан ялтнуудад цагдаагийн байгууллага хэрхэн хяналт тавьж байгааг судалж, шалгах чиглэлээр нийслэлийн Прокурорын газраас дүүргүүдийн Прокурорын газарт удирдамж хүргүүлсэн аж. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас дүүргийнхээ Цагдаагийн хэлтсүүдэд шалгалт хийсэн байна.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн байсан гэнэ. Тухайлбал, тэнсэн суллагдсан хүмүүст хувийн хэрэг нээгээд хэлтсийнхээ даргаар батлуулдаггүй, захиргааны хяналтаас оргосон хүмүүжигчийг эрэн сурвалжлан олж, ялыг нь солиулаагүй, прокурорт сар бүр ял шийтгүүлсэн хүнийхээ хувийн хэргийг хянуулаагүй зэрэг зөрчил илэрсэн сурагтай. Тиймээс харьяалах Прокурорын газраас  цагдаагийнхныг зөрчлөө арилгахыг шаардсан гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.11.94 Цолмон минь дээ чамд сэдэв олдохгvй байна уу цагдаагаар дагнаад яахав дээ олон сайн юм хийсэндээ олж харах чадвар сэтгэл дутна даа эсвэл цагдаад хорсож явдаг болоо юу Хов сонсоод бичээд байхад ямар ур чадвар шаардахав дээ xvч шавхсан олны сэтгэл татсан чанартай нийтлэл бичвэл чамд сайн даа мэргэжил дээрээ ахина даа дандаал захиалгаар бусдын гарын vзvvрт явах юм даа

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд