Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан халагдах өргөдлөө өгчээ

2015 оны 12 сарын 21

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байна. Түүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд унаган нутаг Говь-Алтайдаа нэр дэвшихээр шийдэж, эртнээс ажлаа өгч бэлтгэлээ базаах нь гэх хүн ч байна.

АН-ыг засгийн эрх барьж байх үед Б.Ариунсан томоохон албан тушаалуудад томилогдож, дэд сайдын сэнтийд хүртэл сууж явсан нэгэн.

Тухайлбал, 1996-2000 онд Нийгмийн халамжийн ерөнхий газрын дарга, 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд, 2012 онд АН олонх болж, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг томилогдоход 2013 оны тавдугаар сард Тагнуулын ерөнхий газрын дарга хэмээх чухал албан тушаалыг хаших болсон билээ.

Жилийн дараа буюу 2014 оны арваннэгдүгээр сард тэрбээр буцаад Татварын ерөнхий газартаа очсон юм. Өмнө нь тэрбээр тус газрын дэд даргаар 2005-2008 оны хооронд ажиллаж байсан билээ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.40.125 Archaagvi yumnuud zaigaan taibaj ogtsgoo nusnuud yaah gej ene ajiliin anhnaasaan barij absan yum be chaddag yumaa hiij yabahgvi edej edcheed etsesden zuhtaagaad yaadag golog be

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд