Н.Энхбаярын хамсаатнуудын талаар хаалттай хурлын үеэр хэлэлцжээ

2015 оны 11 сарын 26

Ази, Номхон далайн орнуудын авлигын эсрэг санаачилгын бүс нутгийн семинар өнгөрсөн долоо хоногт манай улсад болсон билээ. Энэ хуралд 31 улсын төлөөлөгчид оролцсоны дотор 10 гаруйнх нь хууль сахиулах байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд ирсэн бөгөөд тэд нэг салбар хурлаа хаалттай явуулсан байна.

Энэ үеэр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон мөнгийг гадаад орнуудад байршуулан угаадгийг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн авлигын замаар бий болгосон нуугдмал хөрөнгийг илрүүлэх талаар нэлээд хурцаар ярьсан гэнэ.

Түүнээс гадна олон улсад эрэн сурвалжилж байгаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдогчдын талаар харилцан мэдээлэл солилцож, тодорхой жишээ баримт дээр тайлбарласан аж.

Манай улсын хувьд авлигын хэрэгт холбогдсон, олон улсад эрэн сурвалжилж байгаа хэд хэдэн хүн байгааг энэ үеэр сануулсан гэнэ. Тухайлбал, Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслахаар нь ажиллаж байсан, МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгын ах Б.Хуяг, “Нүүрс” хөтөлбөрийн гэх Л.Гансүх нарын хэрэгт холбогдон Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Л.Эрдэнэбулган зэрэг хүмүүсийн талаар ярьж, олж ирүүлэх талаар хамтран ажиллахыг хүссэн гэнэ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд