Хар тамхины хэрэгт 82 хүн шалгуулж байна

2015 оны 11 сарын 25

Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг хамруулсан. Гэвч хуулийн үйлчлэлд хамрах хугацаанаас дараагаас буюу энэ оны долдугаар сарын 2-ноос хойш ЭЦГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн энэ төрлийн 41 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүний 37-д эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд нийт 82 хүн дээрх хэрэгт холбогдоод байгаа юм.  
Манай улс сүүлийн таван жилийн дунджаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг жил бүр 27 хувиар, холбогдогч нь 40 хувиар өссөн үзүүлэлтэй байна. 2009 оноос хойш л гэхэд энэ төрлийн 247 хэргийг шалгасан бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах бодисын 70 хувь нь өмнөд хөршөөс оруулж ирсэн байгаа юм. Тиймээс манай хуулийн байгууллагынхан БНХАУ-ын НАХЯ-ныхантай хамтран хар тамхитай тэмцэх чиглэлээр сургалт, дадлага аравдугаар сарын 12-26-нд зохион байгуулсан юм. Улмаар сургалтаар олж авсан мэдлэгээ дадлагаар бататгах зорилгоор “Хяналтын дор хүргүүлэх” сэдэвт дадлага, сургуулилалт өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ. Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын бүс нутагт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр анх удаа сургалт зохион байгуулсан нь энэ юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд