Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг яллагдагчаар татахаар болжээ

2015 оны 11 сарын 23

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох, бусдаас онц их хэмжээний хахууль авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөн байцаах явцдаа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг сэжигтнээр тооцсон.

Түүнийг цагдан хорих 14 хоногийн хугацаа дуусаж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригт прокурорын байгууллагаас яллагдагчаар тооцон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлүүлэн хорих хүсэлтээ хүргүүлснийг өдөржин шахам хэлэлцжээ.

Гэвч тухайн өдөр шийдвэрээ гаргаж чадаагүй төдийгүй сэжигтний өмгөөлөгч нь шүүгчээс татгалзах хүсэлт хүртэл гаргасан байна. Уг хүсэлтийг нь дээрх шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэхээр болсон талаар Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж бидэнд мэдээлэв.

Шүүгчээс татгалзсан асуудлыг нь шийдвэрлэсний дараа цагдан хорих хугацааг сунгах, эсэх нь тодорхой болно гэдгийг тус шүүхийн эх сурвалж ч баталлаа.

Харин Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбын бие муудсан гэх мэдээлэл байгаа ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан болон мөрдөн байцааж буй АТГ-ынхан “Эрүүл мэндийн шалтгаан нь батлан даалтад гаргах үндэслэл болохоор хүндрээгүй” гэж байгаа юм.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд