Б.Батзаяаг батлан даалтад гаргасныг прокурор эсэргүүцэхээр болжээ

2015 оны 11 сарын 17

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн баасан гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргасан билээ.

Хэдийгээр прокурор, мөрдөн байцаах байгууллагаас Б.Батзаяаг үргэлжлүүлэн хорьж шалгах үндэслэлээ хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудын хүрээнд гарган тайлбарласан ч шүүгч үл хэрэгсэн өмгөөлөгч, ар гэрийнхнийх нь даалтад өгсөн.

Харин хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор шүүгчийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн ерөнхий шүүгч М.Алдарт гомдол гаргахаар болсон сурагтай.

Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас лавлахад “Цагдан хорьж шалгах үндэслэл байхад сулласныг эсэргүүцэж гомдол гаргаж байгаа. Маргааш (өнөөдөр) хэлэлцэх байх” гэсэн юм.

Б.Батзаяагийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Пүрэвбаатар нь “Цагдаагийнхан миний үйлчлүүлэгчийг цагдан хорьсон 14 хоногийн хугацаанд нэг ч удаа байцаалт аваагүй” хэмээн ярьж байгаа.

Харин ЭЦГ-ын эх сурвалж “Б.Батзаяаг мөнгө угаасан байж болзошгүй, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон 14 хоногийн хугацаанд түүнээс мэдүүлэг, тайлбар авахаар манай мөрдөн байцаагч дөрвөн удаа очиж уулзсан.

Тэр болгонд нь сэжигтэн “Би мэдүүлэг өгөхгүй” гэсээр өдий хүрсэн. Хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх нь хуулиар нээлттэй шүү дээ” гэсэн юм.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
173.73.102.211 Yamar sonin yaravgar tsaraitai yum be.
202.131.230.221 Үхээсэй

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд