Нинжа нар цагдаагийн хэсгийн төлөөлөгчийг барьцаалжээ

2015 оны 10 сарын 30

Дорнод аймгийн Матад сумын хэсгийн төлөөлөгчийг хууль бусаар алт олборлогчид буюу нинжа нар барьцаалсан тухай мэдээлэл цагдаагийнхныг түргэн авахуулжээ. Баянхонгор аймгаас “Ланд круйзер” маркийн автомашин хөлөглөсөн хэдэн нинжа Матадад очиж газар сэндийчиж эхэлсэн аж.

Энэ тухай мэдээллээр сумын удирдлага, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч нар тухайн газарт нь очиход 5-6 нинжа 52-… БНХ дугаартай машинд суун зугтсан гэнэ. Араас нь цагдаа, сумын удирдлага хөөхөд нэлээд зугтаж байснаа гүйцээд очмогц, хүрз, царилаа аваад “ална” гээд буугаад ирсэн аж.

Хэсгийн төлөөлөгч нь учрыг нь олох гээд бууж очих үед сумын удирдлага нь машинаа хөлөглөн зугтаж, улмаар сумын төвдөө очин Дорнодын Цагдаагийн газарт дуудлага өгчээ. Ингээд зүүн гурван аймгийн Цагдаагийн газар, хэлтсийнхэн түргэн авч, хаалт хийж отоод Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төвөөс зүүн тийш 30 гаруй км-т явж байхад нь олж саатуулсан байна.

Гэтэл машинд хэсгийн төлөөлөгч байгаагүй гэнэ. Ингээд зам шалгалтаар явахад сумын удирдлага хэсгийн төлөөлөгчөө орхиод явсан газраас холгүй үлдээсэн байжээ. Өдгөө Баянхонгорын нинжа нарт Эрүүгийн хуулийн 181.3-т заасан Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум хил залгаа учраас нэг их холдоогүй баригдсан гэнэ. Хэсгийн төлөөлөгч ямар нэгэн гэмтэл шархгүй, зодуулж цохиулаагүй байгаа талаар Матад сумын нэг иргэн бидэнд мэдээллээ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.192.186 ХАХА тэр ЯмАР хөгИйн Сумын дарга вэ сда Чинь айсандаа хаяж зугатчаад барьцаалсан ндр гэцэн байшд хахахаха
202.179.20.144 Ёстой даварсан байна. Хариуцлага хүлээлгэх нь зөв. Тэгэж байж дэг журам тогтоохгүй бол газар нутгаа оготнын нүх шиг сэндийчээд дуусгах нь. Газар лусыг хилэгнүүлж олсон жаахан юмаа архи болгохоос өөрөөр амьдралаа залгуулж чаддаг юм уу?
27.123.214.121 Төр засаг олигтой бсан бол хэн нинжа хийхэв дээ ард түмний татварын мөнгө идэж бгаа луйварчдаа барьж чадахгүй бж сүрсүр юм болох юмаа утсан хүүхэлдэйнүүд
202.131.227.50 Нинжа нар бол Монголчууд, яахаараа Монголын баялгыг гадныхан цөлмөн баяжиж баялгын эзэд нь гуйлгачин шиг амьдрах ёстой гэж, Монголд төрийн албан хаагчдын 90 гаруй хувь нь зээлтэй цалингаас цалингийн хооронд амьдарна, дээгүүр албан тушаалтанууд нь авилга хараад, эсвэл гадныхантай нийлэ баялгаа зөөнө. Улс орон нь өрөнд орж гүйцлээ, түрүүчээсээ газар нутгаа зарж эхлэх гэж байна. Нинжа нарын буруу биш мөнгө олж гэр бүлээ тэжээх гэж ядаж байгаа улс, харин төр зөв бодлого гаргаж дэмжих үүрэгтэй..........
122.201.31.160 ingej hudlaa ninja nariig oruulj hel am bolgoj bgaad ”2iin hoorond ingej mbhaar zohion bguulalttai huuliin daguu” gej hutsaad l gadnii hurungu oruulalttai companid uguh gej bgaashd dalimd ni heden ydarsan ninja gej duuduulsan mongol humuus l ysaa tsaital eruuduulne bizdee nuguu hed ni oilgohgui malnuud alaad ug jihshig yaanadaa
150.129.141.85 Төр төмөр нүүрээ харуулах цаг болж.
150.129.141.85 zuv
  • 2015 оны 11 сарын 02
202.9.40.59 Baynhongiriin ninja nariig darah tsag bolson odoo dornod nutag ruu mine dairah boljee
117.111.26.105 Нинжа ер нь юу юм бэ ажил хийхгүй амар хялбар аргаар мөнгө олох гэсэн л хүмүүс шд ажилах хүн бхгүй л гэнэ нинжаагаа тараачуул өлсөж үхэхгүйн тулд ажиллаж л тараашд хуулиас дээгүүр зэрлэгшсэн хүмүүс
182.160.40.177 Хулгайч нарыг газар дээр нь бууд!
103.229.120.169 Gants negiig buudaad taraagaach dee, bainga l tsarai aldsan um yarij bhii. Aimhai hulchgar hulgaichuud 3 ninjaag nohoi shig buudaad alchhad l golog bolii sh d.
103.229.120.169 Uneen tsagdaa nar hun allaa l gene
  • 2015 оны 11 сарын 02
103.229.120.169 Tgeed daran taanar yahuu tsagdaanar hvn alla ntrgd olon doloom yum hutsan biz
  • 2015 оны 11 сарын 01
103.229.121.87 Turuus yum ideed bgaa hulgaich naraa ene met bariach.ard tumnee l deerlheed baih yum
172.56.10.184 Дээр дооргүй хулгай дээрэм.
202.179.11.34 Яг зөв. сайн ажиллаж байна. Ингэж дураараа дургиж болохгүй. Сайн хашраах хэрэгтэй.
202.179.11.34 хэрвээ тэр цагдаа таны нөхөр,ах,дүү чинь байсан бол ийм юм ярихгүй л байсан байх.
  • 2015 оны 11 сарын 02
202.179.11.34 tsagdaa zoduulaagui gej bichsen bna. Yunda yadarsan ard irgede zovooj bdag ym.be . Surtel yg l.tsagdaa baritsaalaj
  • 2015 оны 11 сарын 02

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд