ЗХЖШ-ын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2015 оны 10 сарын 26

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн өнгөрсөн баасан гаригт болсон хурлаар Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тэрбээр НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учраас ийнхүү албанаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Харин түүний оронд хэн болох вэ гэсэн яриа БХЯ, ЗХЖШ-т яригдаж байна.

Зарим хүний хэлснээс үзвэл тус штабын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат дэд дарга болох магадлалтай гэнэ. Учир нь Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой нэг нутаг учраас түүнээс нэлээд дэмжлэг хүлээж буй аж.

Түүнээс гадна ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Бямбажав Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, өнгөрсөн хавар бригадын генерал цол хүртсэн П.Доржсүрэнг зүтгүүлж байгаа сурагтай.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.204.14 Mongoliin armiig delhiin tsereg bolgohod unetei huvi nemer oruulj, manlailan oroltsson Magnai general alzahgui ee
112.72.13.211 Mongol ersiin baharhal bolson javhaatai saihan general daa Bayarmagnai darga. Devshij baigaa bol saihan baina. Iim l zaluu generaluud manai zevsegt huchnii nuur tsarai. Amjilt husei Magnai generaldaa...
150.129.143.239 Б.Баярмагнай генерал бол жинхэнэ Монгол цэргийн дарга. Цэргийн хэргийн мэдлэг өндөртэй, тактик ч мэднэ, энхийн ажиллагааг ч мэднэ. Парадыг ч сайхан командлана. Иракт үүрэг гүйцэтгэсэн анхны цэргийн багийн захирагч шүү, ер нь Монголын ЗХ-ний анхны баг байх. Хал үзэж халуун чулуу долоосон, эр хүн шиг хүн чанартай сайн залуу байгаа юм. Даргадаа ажлын өндөр амжилт хүсье.
203.194.114.43 Онцгойбаяр гэж малыг битгий болгоорой
112.72.13.57 ontsgoibayar gej yasni tsergiin hun bna. erunhuulugchuu tuuniig tomilohod tuslaach
202.131.233.187 Лу.Болдын бууны нохой нэгээр цөөрчээ. 6 жил боллоо хангалттай. ЭСА-аас эхнэртэйгээ нийлж хангалттай цохисон доо...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд