“БАЯН СУУТ”-ЫН БАЛАГ мал бүү хэл хүний аминд ч хүрч мэдэх нь

2015 оны 10 сарын 23

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Гэвч “Хууль надад үйлчилдэггүй” гэж томрох нэг хүн байгаа нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбаг багийн нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг “Баян суут” компанийн захирал Ц.Баярцогт гэж нутгийн иргэд нь халаглаж суугаа.

Үнэхээр түүнд хууль үйлчлэхгүй, хууль сахиулагчид нь тус компанийнханд үйлчлээд байгаа болохоор томрох нь ч аргагүй биз. Яагаад ингэж хэлэх болов гэхээр Сэлэнгийн Дулаанхаан тосгоны орчимд дөрвөн замын уулзвар гэж бий.

Тэнд Сэлэнгэ аймаг дахь Замын цагдаагийн тасгийн ажилтнууд ээлжлэн үүрэг гүйцэтгэдэг. Нэгэн өдөр тус тасгийн ахлагч үүргээ гүйцэтгэж байтал хоёр эксковатор ачсан хүнд даацын машинууд иржээ. Тэр үед Ерөөгийн сав газар руу уул уурхайн машин тоног төхөөрөмж оруулахыг хориглосон тушаал шийдвэр эрх бүхий албан тушаалтнууд нь гаргасан байсан гэнэ.


Цагдаагийн ахлагч дээрээс өгсөн тушаал, журмын дагуу хүнд даацын машинуудыг оруулахгүй гэж саатуулсан байж. Гэтэл Сэлэнгэ аймгийн Цагдаагийн даргаар ажиллаж байсан Б замын цагдаагийн ахлагчийн утас руу залгаад “Наад машинуудаа оруул” хэмээжээ. Оруулах боломжгүй гэж хэлтэл “Би аймгийн Цагдаагийн газрын дарга байхдаа чамайг халчихдаг байж л дээ” хэмээн уурсан дарамталсан гэнэ.

Атгахан алтны төлөө амьдран буй газраа хөрсийг нь эргүүлж, загас жараахайгаар бялхаж байдаг Ерөө голынхоо, цаашлаад Сэлэнгэ мөрнийхөө нэгэн цутгалыг үгүй хийж байгаад нь сэтгэл шимшрэхгүй байхын арга алга

 

Гэвч тэр үедээ машинуудыг оруулалгүй, хэд хоногийн дараа, тухайн ахлагчийг ээлжээ хүлээлцээд нэг хономогц экс дарга Б дарамталж байгаад оруулсан аж. Тэр дарга нь өдгөө ЦЕГ-т ажиллаж буй гэх мэдээлэл бий.

Түүний энэ үйлдлийн талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхаа эрх бүхий албан тушаалтнуудад хэлэхэд “Чимээгүй өнгөрөө” гээд дарсан сураг байна.

Тэр хоёр эксковатор нь Ерөө сумын нутгаар дамжин бартаа саад багатай газраар Ялбагийн голд ирсэн байх гэдгийг нутгийн малчид ярьж байгаа юм.

Одоогоос 10-аад хоногийн өмнө Ерөөгийн сав газрын нэг хэсэг болох Ялбагийн хөндийд очиход “Баян суут” компанийнхан техникийн хүчээр уулыг нурааж, усыг ширгээн, ан амьтан, жигүүртэн шувууд, мод, ургамлыг устган хөрсийг нь эргүүлж байгаа нь нүд халтирмаар байлаа. Байгалийг ингэх ч гэж дээ хэмээн халагламаар санагдсанаа нуумааргүй байна.

Атгахан алтны төлөө амьдран буй газраа хөрсийг нь эргүүлж, загас жараахайгаар бялхаж байдаг Ерөө голынхоо, цаашлаад Сэлэнгэ мөрнийхөө нэгэн цутгалыг үгүй хийж байгаад нь сэтгэл шимшрэхгүй байхын арга алга. Зураг дээрээс та бүхэн Ялбагийн хөндийн Хуст нарийны амыг ямар байдалтай болгосныг харж байгаа биз дээ.

Очоод үзвэл үнэхээр сэтгэл сэртхийм дүр зураг угтана. Зөвхөн Ялбагийн хөндийд ч бус, Монгол орны өнцөг булан бүрт “Алт” хөтөлбөрийн үрээр ийм сэглэгдсэн овоолгууд олон болсон. Ялангуяа гол, горхины хөндийг дагаад ийм сүйтгэсэн, нүхэлсэн газрууд маш их.

Байгаль эх үг хэлэхгүй юм даа. Хэлдэгсэн бол “эхийнхээ хэвлийг ухаж төнхөөд та нарын баяжиж сайхан амьдарч байгаа чинь хаана байна вэ. Эцэг өвгөд чинь та нар энэ газрыг халуун амь, бүлээн цусаа урсган байж өмгөөлөн хамгаалж авч үлдсэн шүү дээ. Үр хойчис та нар ийм ч болгох гэж дээ” хэмээн цурхиран уйлж хэлэх байсан биз.

Байгаль дэлхийг хүн төрөлхтөн бид техникийн хүчээр эрэмдэглэж, ялж чадаж байгаа. Харин хэзээ нэгэн цагт байгаль эх биднээс хариугаа чангахан авна гэдгийг байгаль судлаач, биологич Чарльз Дарвин тэртээ XIX зууны эхэнд хэлсэн байдаг. Түүний хэлсэн үгийг үл ойшоон байгаль дэлхий рүүгээ дайрсаар сүйтгэсээр байгаа нь харамсалтай.


НУТГИЙНХНАА ХУЛГАЙД ХАРДАЖ НҮГЭЛ ХУРААЖ БАЙВ, БИД

Мөнгө цагаан нүд улаан гэгчээр “Баян суут” компанийн захирал Ц.Баярцогт болон түүний гар хөл бологчдод алттай л болж байвал байгаль дэлхий сүйдэх, нутгийн зон олон эд мал, эрүүл мэндээрээ хохирох бол юу ч биш бололтой.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбаг багийн малчидтай бид энэ сарын 9-10-нд газар дээр нь очиж уулзахад Ц.Баярцогтыг сайнаар хэлэх хүн нэг ч олдсонгүй. Арга ч үгүй биз. Унасан нутаг, угаасан усаа алтны төлөө “самарч” байгаа хүнд хэн л ам сайтай байв гэж дээ. Тэр компанийн үйл ажиллагаанаас болж нутгийн малчид хүртэл бие биенээ хардаж, муухай харалцаж явсан үе бий гэнэ.

Тодруулбал, одоогоос гурван жилийн өмнө нутгийн нэг айлын гурван үхэр алга болжээ. Ойр хавьдаа хайгаад олоогүй учраас зарим нь “Нутгийн залуу малыг маань хулгайчидтай нийлж Улаанбаатар, Дархан-Уулын зах руу мах болгоод явуулчихлаа” хэмээн хоорондоо шивэр авир хийлцэж.

Ингээд өнгөрч. Өнгөрсөн зун долдугаар сард бас нэг айлынх нь нялх тугалтай дөрвөн үхэр алга болчихсон байна. Нутгийн малчид бас л нэгийгээ хардаж суутал гурван жилийн өмнө алга болсон гурван үхэр нь “Баян суут”-ын балгаар бий болсон цүнхээлд унаж, доошоогоо лаг шаварт нь татагдаад гарч чадахгүйгээс үхсэн байжээ.

Энэ жил тухайн цүнхээлийнх нь ус ширгэж, хатсаны дараа үхэрнүүд нь зүс имээрээ гарч ирсэн гэнэ. Бидний очиход малчид “Ухсан нүхэнд нь мал унаж үхээд олдохгүй. Хэдэн жилийн дараа ус шавар нь хатаж ширгэхэд гарч ирж байна. Тэгэхэд бид энэ уурхайн балгаас болж байгааг мэдэхгүй, нутгийнхаа залуусыг хардаж, нүгэл хурааж байв” гэж байлаа.

Уг нь түүний “Баян суут” компани нь байгалийн хишгийг ухаж авах бус, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж нөхөн сэргээх зорилготой гэж Ялбагийн хөндийд очсон гэж байгаа. Харамсалтай нь сэргээх бус самрах үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхдээ бүр ямар ч зөвшөөрөлгүй.

Үүнийг бид өчигдөр АМГ-ын албаны хүмүүсээс очиж тодруулахад “Баян суут” компани болон Цэцгээгийн Баярцогт гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл нэг ч алга. Тэгэхээр хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг” гэж байлаа.

МХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын албаныхнаас лавлахад “Манай байцаагч нар Сэлэнгэ аймгийн чиглэлд шалгалтаар яваад ирээгүй байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа, нөхөн сэргээж байгаа газруудад хяналт шалгалт хийж байгаа юм.

Өмнө нь Ерөө, Мандал сумын нутгаар манай байцаагч нар яваад “Баян суут” гэдэг компани хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг тогтоон үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч, техник, тоног төхөөрөмжийг нь битүүмжилсэн.

Гэтэл ажиллаж байгаа тухай мэдээлэл танай сониноос уншсан. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ч бас үйл ажиллагааг нь зогсоож байсан ч бас л хууль зөрчин ажилласан байна лээ” гэсэн юм.

АЛТНЫ ТӨЛӨӨ ХҮНИЙ АМЬ СҮЙТГЭХЭД Ч ОЙРХОН БАЙНА

Ямар ч тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа энэ компанийг ард нь хамгаалдаг том хүмүүс байдаг гэж нутгийн малчид ярьсныг бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УЕПГ-ын хэлтсийн дарга эмэгтэй, “Спирт бал бурам”-ын Элдэв-Очир нар хамгаалж байдаг хэмээн нутгийн малчид ярьсан.

УЕПГ-ын эрх бүхий албан тушаалтны нөлөөгөөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор нь хэргийг удаашруулахаар оролдож байна гэж Ц.Баярцогтод эд хөрөнгөө залилуулсан хүмүүс хардаж байна. “Хууль үйлчилдэггүй Ц.Баярцогтод хүний амь үрэгдэх юу ч биш юм шиг байна лээ” гэж биднийг Ялбагт очиход малчид ярьсан юм.

“Цүнхээлд нь үхэр унаж, лаг шаварт нь зууралдаад гарч чадахгүй байгаа үед бид очиж татаж гаргана гэж оролдох ч хэрэггүй. Амь насаа алдаж мэдэх юм билээ. Хэд хоногийн өмнө уурхайнхны ухсан нүхэнд мотоцикльтой залуу унаж гэмтсэн. Харанхуйд нүх нь харагдахгүй байснаас унасан гэсэн. Тиймээс нутгийн нэг залуу уурсан Ц.Баярцогтод хандан “Ухсан нүхээ бул” гэж хэлэхэд эксковаторын шанагаар цохихыг завдсан гэнэ.

Хэрэв шанаганд нь цохиулсан бол тэр залуу амиа ч алдаж болох байсан шүү дээ. Ц.Баярцогтод алт л олж байвал хүний амь үрэгдэх нь юу ч биш бололтой.

Та нарыг ирэхээс гурав хоногийн өмнө “Баян суут” компанид гэрээгээр шатахуун нийлүүлдэг байгууллагын чиргүүлтэй шатахуун ачсан “Зил-131” машин уулын уруу онхолдсон. Жолооч, хамт явсан хүн нь гэмтсэн.

Нэг нь жолооныхоо хүрдэнд дарагдаад амиа алдахын даваан дээр нутгийн залуус болон мод тээж явсан машины жолооч таарч, татаж гаргасан байна лээ. Машин нь авах юмгүй болсон, уурхайн ажилчдын гэрийн дэргэд зогсож байгаа” гэж байв.

“Баян суут”-ынхан Ялбагт ямар ч тусгай зөвшөөрөлгүй атлаа олборлолт явуулаагүй сэн бол тийш нь шатахуун хүргэж өгнө гэж бартаа саадтай, хүнд хэцүү замаар тэр хоёр хүн явахгүй байсан нь ойлгомжтой. Жолооч Л-гийнх нь бие хүнд байсан ч ГССҮТ-ийн эмч нарын буянаар бие нь сайжирч байгаа юм билээ. Харин хажууд нь сууж явсан Т хөнгөн гэмтсэн учраас нэг их удалгүй гэртээ гарсан гэнэ.

Уулын уруу машин уруудаж явтал гэнэт тоормос нь ажиллахаа больж, инерцээрээ өнхөрсөн аж. Жолооч нь замын хажууг мөргөж зогсоохыг оролдтол чиргүүлийнх нь түгжээ мултарч, машиныхаа дээгүүр даваад ороод ирсэн аймшигт ослоос амьд гарсан нь зол.

Хэрэв амиа алдсан бол “Баян суут”-ынхан манайд хамаагүй, гэрээгээр л шатахуун зөөж ирдэг хүмүүс гээд сууж байхад гайхах хэрэггүй байсан биз. Бусдын эд хөрөнгийг залилчихаад их хэмжээний хохирол учруулаад зогсохгүй, байгаль орчинд 200 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдоод байгаа энэ компанийнхан тийм үг хэлээд сууж байж чадах хүмүүс гэж хохирогчид нь үзэж байна.

Цэцийн дээр хөх тэнгэр бий гэж хэлц үг гарсан шиг Ц.Баярцогтод хууль үйлчилдэггүй гэсэн хэлц үг зохиосон ч болно хэмээн Ялбагийн голынхон ярьж сууна. Нутгийнхнаас өчигдөр авсан мэдээллээр “Баян суут”-ынхан ухсан нүхээ ч олигтой булалгүй ум хумгүй нүүж алга болсон.

Ямар нэгэн сэжиг авсан бололтой гэж байсан. МХЕГ-ынхан Сэлэнгэ аймгийн нутгаар шалгалтаар явах тухай мэдээлэл Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тав хоногийн өмнө өгснөөс ийнхүү санд мэнд алга болсон бололтой.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.242.47.50 ЭНЭ НӨХӨР ДАРХАНД БАЙХДАА ХҮҮХДИЙН ХӨЛ ДАЙРААД ЭРҮҮ ҮҮСЭЖ, АЖЛААС ХАЛАГДСАН ЭТГЭЭД
103.242.47.50 СЭЛЭНГИЙН ЦАГДААГИЙН ДАРГААР 80 САЯ ТӨГРӨГӨӨР ХАХУУЛЬДАЖ БОЛООД 5 САР ХИЙГЭЭД ХУСАГДСАН ХӨЛДҮҮ ТОЛГОЙТ БАТСАЙХАН , ОДОО ЦЕГ ЖИЖҮҮР
103.242.47.50 ЖАРГАЛЫН БАТСАЙХАН
103.242.47.50 БАТСАЙХАН ХӨЛДҮҮ
103.242.47.50 СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГДААГИЙНИ ДАРГААР 5 САР АЖИЛЛАСАН ХӨЛДҮҮ ТОЛГОЙ ЖАРГАЛЫН БАТСАЙХАН
150.129.143.29 Эх орноо сүйтгэдэг хурган дарга нарын үйл ажиллагааг зогсоож хариуцлага тооцох.Баялаг ашиглах лицензийн наймааг болих. Сэлэнгийнхэн өөрсдөө өөрсдийнхөө дотор л малын хулгай, байгалийн баялгийг сүйтгэгчид бдаг. Ард нь томчууд байхыг үгүйсгэхгүй.
150.129.143.29 сэлэнгийн цагдааг дээрээс нь доор хүртэл нь солих хэрэгтэй дээ иргэдийг дарамталдаг рекет шинэ даргатай болсон гэсэн чамайг занасан хулгайч их байгаа алба хаагчид нь хүртэл занадаг нэг л өдөр л цаст уулын цагаан арслан болно, чи
  • 2015 оны 10 сарын 29
150.129.143.29 сэлэнгийн цагдааг дээрээс нь доор хүртэл нь солих хэрэгтэй дээ иргэдийг дарамталдаг рекет шинэ даргатай болсон гэсэн чамайг занасан хулгайч их байгаа алба хаагчид нь хүртэл занадаг нэг л өдөр л цаст уулын цагаан арслан болно, чи
  • 2015 оны 10 сарын 29
150.129.143.29 сэлэнгийн цагдааг дээрээс нь доор хүртэл нь солих хэрэгтэй дээ иргэдийг дарамталдаг рекет шинэ даргатай болсон гэсэн чамайг занасан хулгайч их байгаа алба хаагчид нь хүртэл занадаг нэг л өдөр л цаст уулын цагаан арслан болно, чи
  • 2015 оны 10 сарын 29
150.129.143.29 сэлэнгийн цагдааг дээрээс нь доор хүртэл нь солих хэрэгтэй дээ иргэдийг дарамталдаг рекет шинэ даргатай болсон гэсэн чамайг занасан хулгайч их байгаа алба хаагчид нь хүртэл занадаг нэг л өдөр л цаст уулын цагаан арслан болно, чи
  • 2015 оны 10 сарын 29
150.129.143.29 сэлэнгийн цагдааг дээрээс нь доор хүртэл нь солих хэрэгтэй дээ иргэдийг дарамталдаг рекет шинэ даргатай болсон гэсэн чамайг занасан хулгайч их байгаа алба хаагчид нь хүртэл занадаг нэг л өдөр л цаст уулын цагаан арслан болно, чи
  • 2015 оны 10 сарын 29
150.129.143.29 сэлэнгийн цагдаагийн чафлан даргийг шалгаач үндэслэлгүйгээр баяжаад мөнгө угаагаад байна ш дээ
  • 2015 оны 10 сарын 29
150.129.143.29 сэлэнгийн цагдаагийн чафлан даргийг шалгаач үндэслэлгүйгээр баяжаад мөнгө угаагаад байна ш дээ
  • 2015 оны 10 сарын 29
150.129.143.29 сэлэнгийн цагдаагийн чафлан даргийг шалгаач үндэслэлгүйгээр баяжаад мөнгө угаагаад байна ш дээ
  • 2015 оны 10 сарын 29

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд