Вьетнам засварын газрын засварчин засаж байсан машиндаа угаартжээ

2015 оны 10 сарын 14

Вьетнам засварын газарт “Лексус-470” маркийн автомашинд хоёр хүн амиа алдсан хэрэг Чингэлтэй дүүргийн нутагт гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэгэн вьетнам авто засварын газарт манай нэг иргэн машинаа засуулахаар өгснийг тэд засаж байсан аж. Шөнө хүйтэн байсных уу, эсвэл өөр шалтгаан байв уу, 21 настай вьетнам засварчин, нас чацуу нэгэн монгол бүсгүйтэй уг машин дотор угаартаж нас барсан байжээ. Шалгалтаар тэд эр эмийн ажил хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэнэ. Уг хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.11.194.178 зөв бичээчээ. Сэтгүүлч нар ингэхээр яах юм. засч гэдэггүй юм уу? шинэ дүрэм гарчихаагүй л баймаар даа.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд