2015 оны 10 сарын 14
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тус яамныхны ярьж буйгаар сайдтайгаа таараагүйгээс ажлаасаа чөлөөлөгдсөн сураг байгаа юм.
Түүний оронд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Батсайханыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэнэ. Тэрбээр 1980 онд нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургууль, 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн анги, 1999-2001 онд БНСУ-ын Хуурай замын цэргийн командлагчийн академи төгссөн, цэрэг-улс төр, стратеги тактикийн мэргэжилтэй нэгэн аж.
Б.Батсайхан 1984-1987 онд Ардын армийн 126 дугаар нэгтгэлийн 132 дугаар салбарын улс төрийн орлогч, Танкийн батальоны улс төрийн орлогч, 1987 онд Ардын армийн 200 дугаар ангид улс төрийн орлогч гэх зэрэг алба хашиж байжээ. Энэ үедээ тэрбээр ангидаа анх диско танхим байгуулж, ажиллуулан удирдлагаасаа сайшаагдаж байсан нэгэн бөгөөд үеийнхэн нь “Диско” хэмээн авгайлдаг гэнэ. Тэрбээр 1991 онд БХЯ-нд офицер, ахлагчийн хурлын дарга, 1996-2001 онд Батлан хамгаалах яамны Хэвлэл мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны дарга, хэлтсийн дарга, Батлан хамгаалахын сайдын ажлын албаны дарга, сайдын ахлах туслахаар ажиллаж байсан. 2004 оноос УИХ-ын гишүүний зөвлөх, 2012 онд ЗГХЭГ-ын даргын зөвлөх, 2014 оноос Ерөнхий сайдын Аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаад дээрх албан тушаалд очиж буй, хурандаа цолтой нэгэн. Тэрбээр БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож, Ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан хүн юм байна.
Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд