Хар тамхи борлуулдаг хоёр бүлгийг илрүүллээ

2015 оны 10 сарын 12

Хулгайн хэргээр удаа дараа ял эдэлж байсан Г гэх эрийг ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн мансууруулах бодис удаа дараа худалдан борлуулсан гэсэн үндэслэлээр цагдан хорьж шалгаж эхэллээ.

Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн тусгай ажиллагаа зохион байгуулснаар хар тамхи худалдан борлуулдаг хоёр ч бүлгийг саатуулсны нэг нь дээрх Г гэгчээр толгойлуулжээ.

Уг бүлэгт нь түүнээс гадна М, С, А, Н, Б гэх 22-36 насны хүмүүс багтсан бөгөөд өмнөд хөршөөс нууцаар хил давуулан оруулж ирсэн “мөс” хэмээх мансууруулах бодисыг хүүхэд залууст дамжуулан худалддаг байсан нь тогтоогдсон гэнэ.

Дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-д заасан “Хар тамхи, мансууруулах бодисыг борлуулах зорилгоор зохион байгуулалттайгаар удаа дараа хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, худалдсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцож, цагдан хориод байгаа аж.

Дээрх этгээдүүдээс гадна М, Б, Т гэх 22-оос доош насны гурван хүнийг мөн л мансууруулах бодис хууль бусаар олж авч борлуулсан гэсэн үндэслэлээр саатуулан шалгаж эхэлсэн байна. Тэд “шавар” гэж нэрлэгддэг гашишийн төрлийн мансууруулах бодис худалдаж байсан гэнэ.

Г.ОРЧЛОН

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд