СОЛОНГОСЧУУДЫГ ТЭЖЭЭХЭЭ БОЛЬЦГООЁ

2015 оны 10 сарын 09

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ нэг л өөдлөхөө байлаа. Хэдэн сарын өмнө “Тэнүүн огоо” тэргүүтэй хэдэн компани автобусныхаа МТ-150 хэмээх байршил тогтоох төхөөрөмжөө суудлын машины тээшинд хийж, үйлчилгээнд явсан мэт харагдуулан мөнгө луйвардаж байсан.

Энэ явдлыг таслан зогсоож, нийслэлийн нийтийн тээвэрт ухаалаг үйлчилгээ нэвтрүүллээ хэмээн өнгөрсөн наймдугаар сараас сүр дуулиантай ажил өрнүүлсэн. Гэтэл нөгөө ухаантай систем нь урагш муутай л байх шиг.

Уг нь нийтийн тээврийн үйлчилгээнд ийм систем нэвтрүүлэх цаг болсон уу гэвэл тийм. Харин хэрэгжүүлэхдээ суурь судалгаа муугийн зэрэгцээ нийслэлийн Тээврийн газрын удирдах албан тушаалтнууд нь албан тушаалаа ашиглах арга сүвэгчилж, амархан баяжихаа бодсоноос өнөөдөр нийгэмд, Улаанбаатарт бухимдал, түгжрэл гэгчийг дээд цэгт нь хүргэлээ.

Нэг автобусыг ийм үнэтэй төхөөрөмжөөр тоноглосон гээд байгаа. Тухайлбал, нийтийн тээврийн компаниудын удирдлагын хэрүүл тэмцэл хийгээд байгаа байршил тодорхойлогч GPS/ wifi антеныг цахилгаан гүйдлийн хэмжээг хувиргагчийн хамт (DC-DC converter) 540 ам.доллараар үнэлж нийлүүлжээ. Гэтэл энэ төхөөрөмжийн үнэ 150-хан ам.долларт бүгд багтах юм гэсэн

Яагаад ингэж дүгнэх болов гэхээр нийслэлийн Тээврийн газрынхан анхнаасаа л солонгосчуудыг тендерт ялуулахаар тохиролцсон байсан бололтой. Тус газрынхан туршлага судлах нэрээр 2013 онд БНСУ руу явсан байдаг. Бусад орноос ч гэсэн судалсан байх л даа. Гэхдээ зөвхөн яагаад солонгосчуудыг шалгаруулах болов гэдэг нь хардлага төрүүлж байгаа юм.

Магадгүй БНСУ-д хэд хоног тэдний хөрөнгөөр туршлага судлах нэрээр аялчихаад ирээд найр наадам хавтгайрсан цагаар гэнэт тендер зарлаж, шалгаруулсан дүр үзүүлэн “уба” нартаа боломж олгосон байх. Солонгосчууд манай улсад техник, технологийн талын хэд хэдэн тендерт оролцсон. Түүний нэг нь замын хяналтын систем. БНСУ-даа хуучирч хоцрогдсон технологи гэдгийг одоо ч гэсэн замын цагдаагийн алба хаагчид ярьсаар байна.

Уг нь ЗЦГ-аас тавьсан шаардлагад нэг шон дээр байгаа хяналтын камер нь дөрвөн уулзварыг дөрвүүлэнг нь харж байх хэрэгтэй хэмээн шаардсан ч нөгөөдүүл нь үл ойшоосоор хуучирсан технологио өгчихөөд мөнгөө аваад бараг л дуусаж байгаа. Үүнтэй адилаар солонгосчууд манайд нэвтрүүлсэн нийтийн тээврийн ухаалаг систем нь “мөнгө угаах” хэрэгсэл болчихов уу гэсэн хардлага төрүүлж буй юм. Тэдний нийлүүлсэн, нэг автобусанд суурилуулах төхөөрөмж нь бүгд нийлээд 4400 ам.долларын үнэтэй.

Нэг автобусыг ийм үнэтэй төхөөрөмжөөр тоноглосон гээд байгаа. Тухайлбал, нийтийн тээврийн компаниудын удирдлагын хэрүүл тэмцэл хийгээд байгаа байршил тодорхойлогч GPS/ wifi антеныг цахилгаан гүйдлийн хэмжээг хувиргагчийн хамт (DC-DC converter) 540 ам.доллараар үнэлж нийлүүлжээ. Гэтэл энэ төхөөрөмжийн үнэ 150-хан ам.долларт бүгд багтах юм гэсэн.

Монгол залуусын санал болгосон үнийг "Улаанбаатар смарт карт"-ынхтай харьцуулав

Бууж, суухад карт уншуулах төхөөрөмжийг солонгосчууд тус бүрийг нь 433 ам.доллараар үнэлж манайд нийлүүлсэн. Манай компьютерын технологийн чиглэлийн компанийнхан бол хэд дахин хямд үнээр буюу 290 мянган төгрөгөөр хийж чадах байсан аж.

Уг нь хүний нохой идсэнээс өөрийн нохой идэг гэсэн үг байдаг даа. Харамсалтай нь нийслэлийн НЗДТГ-ын эрх мэдэлтнүүдэд өөрсдийн халаасанд орж ирэх хэд нь л хамаатай болохоос баялаг бүтээгчдээ, монгол залуусаа дэмжих дэмжлэг гэдэг зүйл огт падлийгүй гэдэг нь энэ тендерээс харагдав

Бүр байршил тодорхойлогч төхөөрөмжөө хуучнаар “Автобус-1” компанид туршиж, үр дүнтэй гэдэг нь одоо ч гэсэн харагдаж байгаа юм билээ.

Тиймдээ ч Зорчигч үйлчилгээний нэгтгэлийнхэн ажлын гүйцэтгэлээ хянаад байгаа учраас БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар смарт карт” компаниас мөнгөө авч чадаад байгаа юм билээ.

Харин хувийнхан болохоор солонгосчуудын тавьсан төхөөрөмжийг ашиглаж байгаа учраас гүйцэтгэл нь алдаатай гарч, мөнгөний хэрүүл хийж, зарим нь хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй, зарим нь хийгээгүй атлаа хэт өндөр урамшуулал аваад байгаа гэнэ. Бид өнөөдөр автобусанд суух картаа 3300 төгрөгөөр авч, дараа нь 500-аас дээш төгрөгөөр цэнэглэж буй. Гэтэл тролейбусанд суугаагүй байхад миний картанд гэхэд 700 төгрөг үлдсэн байх жишээтэй. Монгол залуус 1500 орчим төгрөгөөр картаа борлуулахаар төлөвлөн, цэнэглэлт бүрээс таван төгрөгийн ашиг харж байж.

Гэтэл солонгосчууд картын нэг удаагийн гүйлгээ тутмаас 50 төгрөг авч байна. Ингээд бодоод үзэхээр солонгосчууд манайд ирээд иргэдийн хэдэн төгрөгийг нийслэлийн ЗДТГ-ын хэдхэн албан тушаалтантай нийлээд сэгсэрч сууна. Солонгосчууд ч яахав ашгаа аваад л яваад өгнө. Бид хэдэн автобусандаа хэрэггүй төхөөрөмжтэй үлдэж ч болзошгүй.

Уг нь хүний нохой идсэнээс өөрийн нохой идэг гэсэн үг байдаг даа. Харамсалтай нь нийслэлийн НЗДТГ-ын эрх мэдэлтнүүдэд өөрсдийн халаасанд орж ирэх хэд нь л хамаатай болохоос баялаг бүтээгчдээ, монгол залуусаа дэмжих дэмжлэг гэдэг зүйл огт падлийгүй гэдэг нь энэ тендерээс харагдав.

Жирийн иргэд ухаалаг системд шилжсэнийг баярлаж талархан хүлээж авсан. Харин хэрэгжүүлэгч солонгосчууд иргэн бидний халаасыг айхтар сайн ухаж байна. Нэг жишээ дурдахад “М-Си-Эс”-д ажилладаг нэг танил маань Нарангийн голд байх гэрээсээ ажилдаа явахын тулд хамгийн багадаа гурав дамжиж байгаа юм. Гэрээсээ гараад Таван шарын автобусны буудал руу автобусаар ирнэ, 500 төгрөг.

Угсраа автобусаар Офицеруудын ордон руу бас 500, цаашаагаа Амгалангийн эцэс мөн л 500 гээд бодохоор хамгийн багадаа 1500 төгрөгөөр нэг талдаа явж буй юм. Уг нь хоёр дамжаад явчихдаг байсан газарт ухаалаг нэртэй, ухаан муутай систем үйлчилснээс болж өрхийн төсөв маань хэтрээд байна гэж ярьж байна.

Энэ бүхнийг монгол залуус амархан шийдэж, солонгосчуудаас илүү ухаалаг систем суурилуулах санал гаргаад байхад үл ойшоосон гээд бодохоор яалтай ч билээ. “Улаанбаатар смарт карт” компанийн хэрэгжүүлж байгаа энэ төсөлд түлш зарцуулалтыг хянах систем байхгүй. Харин манай залуусын нэвтрүүлэхээр санал болгосон төхөөрөмжөөр түлшний зарцуулалтыг нь хүртэл хянах боломжтой.

Үүнийгээ ч “Автобус-1”-д туршиж амжилттай болсон гээд бод доо. Энэ мэтээр бид солонгосчуудыг л ивээн тэтгээд байдаг. Гэтэл өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэрт явж байгаа компаниудад Худалдаа хөгжлийн банк болон нөгөө солонгосчууд нь мөнгийг нь хуваарилахдаа нөгөө хагас дутуу ажилладаг, бараг ажилладаггүй гэхэд ч болохоор GPS-дээ үндэслээд хийснийг хийгээгүй, хийгээгүйг гүйцэтгэсэн болгоод орлогыг нь өгдөг, заримдаа мөнгийг нь шилжүүлэхгүй байгаагаас түлш шатахуунгүй, өвөлжилтийн бэлтгэлгүй, цалин пүнлүүгүй болоход хүрч, сул зогсолт өрнөж байгаа юм.

Тэгэхээр энэ байдлаас гарахын тулд хууль хяналтын байгууллага нь автобус компаниудаа бус, харин монголчууд бидний халаасыг сэгсэрч буй солонгосчуудыг сайтар шалгавал илүү үр дүнд хүрмээр санагдана.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.24.128 Eruus dynd tyshaal iin alban haagchud bol baigaa hygazaandaa yaj mungu udej boloh be gedeg l bodoltoi bolson shvv de odoo buur ch ul garsan tedniig bud ard tumen diilehgvi bol ayandaa deed tenger geech Zaya n haraad hoich ved n shuutgeed ugnu du Harun juriin ard bud hel am hervvl temzelgvi l baizgaaya Vneneer yabval vher tergeer tyylai gvizene gedeg de ....
202.131.229.146 Манай залуучууд бол үзүүлээд өгч чадна ш дээ, Авилгал аа гэж

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд