Нас барагсдыг амьдруулах “шидтэн”-үүд нийгмийн даатгалд одоо ч байна

2015 оны 10 сарын 09

- Нийгмийн даатгалын санд тушаасан 45.9 тэрбум төгрөг үгүй болжээ -

Төрд ч, хувийн хэвшилд ч ажиллаж байгаа хүн бүр улсад хувь хүний орлогын албан татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж яваа. Хийсэн ажлынхаа хөлсөнд гар дээрээ авч байгаа хэдэн төгрөгөөс маань багагүй хэсгийг нь ийнхүү суутгаж авахад заримдаа харамсмаар санагддагаа нуух юун.

“Тэтгэвэрт гарч, Нийгмийн даатгалын санд тушаасан мөнгө төгрөгийнхөө үр шимийг хэзээ ч үзэх юм билээ. Наана нь цаг бусаар хорвоогоос хальчихвал яана” гэх хүнтэй ч таардаг юм. Ийм бодолтой хүн нэг бус байгаа нь тодорхой. Дор өгүүлэх хэргийн сэжүүрээс атгаснаас хойш нийгмийн даатгалын шимтгэлд цалингийнхаа 10 хувийг тушаамааргүй санагдах болов.

Учир мэдэх хүмүүсийн тооцож буйгаар Нийгмийн даатгалын санд энэ оны сүүлч гэхэд 10 их наяд төгрөг байх ёстой гэх. Гэтэл тийм их мөнгө байхгүй, хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалаа ашиглагчид уг мөнгөнөөс хумслаад сууж байгаа юм билээ. Ийм хэргийн сэжүүрээс хууль хяналтын байгууллагынхан ч атган, нэлээд олон хүнийг шалгаж эхэлж байгаа гэнэ.

Нийгмийн халамжийн сангийнхан янз бүрийн аргаар татвар төлөгчдийн мөнгийг завшиж, халамж шаардлагатай хүмүүст нь хүртээхгүй атлаа ямар ч халамж хэрэггүй хүний нэр, дансаар мөнгийг нь авч шамшигдуулж байсан хэргийг цагдаагийн байгууллагын ажилтнууд шалгаж эхэлсэн ч өдгөө чимээгүй болсон.

Бүр тодруулбал, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан садан төрөл, нутаг нугынхнаа ажилд томилж, тэднээр дамжуулан их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт холбогдоод буй.

Нийгмийн даатгалын байгууллагын эрх мэдэлтнүүд бидний тушаасан мөнгийг халамжийнхантай ойролцоо үйлдэл, аргаар шамшигдуулсан байгаа юм

Энэ хэргийг шалгах явц хэрхэж буй нь өдгөө тодорхойгүй ч гэлээ прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр шалгалт үндсэндээ дууссан гэнэ.

Урьдчилсан байдлаар халамжийн сангийн хөрөнгөөс 1.6 тэрбум гаруй төгрөг завшсан байж болзошгүй нь тогтоогдсон сурагтай.

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийг шалгахын тулд ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг гарч, хот, хөдөөгийн Цагдаагийн газар, хэлтсийн 70 гаруй мөрдөн байцаагч өөрсдийн шалгаж байсан хэргээ орхин, НХҮЕГ-ын удирдлагад холбогдох хэргийг мөрдөн шалгасан байдаг.

Д.Баярсайханд холбогдох хэргээс гадна Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийнхэнтэй холбоотой мөн л татвар төлөгчдийн хөрөнгийг завшсан хэрэг бий. Нэг удаа шүүхээр шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаачихаад байгаа. Тэд Монгол Улсын харьяатаас гарсан болон халамж нэг их шаардлагагүй данс нээн, арилжааны банкуудын ажилтнуудтай хамтран, төрийн мөнгийг шамшигдуулж байсан хэрэгт холбогдсон.

Өдгөө тэднийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрынхнаар шалгуулахаар шилжүүлсэн гэнэ. Нийгмийн даатгалын байгууллагын эрх мэдэлтнүүд бидний тушаасан мөнгийг халамжийнхантай ойролцоо үйлдэл, аргаар шамшигдуулсан байгаа юм. Жирийн нэг дундаж орлоготой, хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байгаа бид хэн нэгэн эрх мэдэлтний халаасыг зузаалах гэж нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй.

Улмаар тэтгэврийн зээлийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас зээл авчихаад байгаа гэнэ. Зээлийн эргэн төлөлт нь Нийгмийн даатгалын сангаас төлөгдөөд байгаа гээд бод доо. Тэгэхээр нөгөө нас барсан хүн маань өдгөө амьд буй мэт тэтгэврээ авахын зэрэгцээ түүнийгээ барьцаалан зээл аваад, төлөөд явж байна.

Харин ч эсрэгээрээ өөрсдийнхөө ирээдүйд хөрөнгө оруулалт болгож улсад хадгалуулж байгаа. Өнөөдөр манайд үйлчилж байгаа тогтолцоогоор бидний тушаасан мөнгөөр ахмад настнуудад тэтгэвэр олгож, бусдыг нь улсын төсөвт оруулан зарцуулж буй юм. Иргэдийн хараа хяналт байдаггүй энэ сангийн хөрөнгөөс нийгмийн даатгалын байгууллагынхан, арилжааны банкны ажилтнуудтай нийлэн “тоншиж” байсан гэнэ.

НДЕГ-ын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байдаг юм. Уг нь нас барсны хоёр дахь сараас нь тэтгэврийн санхүүжилт зогсох ёстой. Гэтэл манай зарим албан тушаалтан хууль зөрчин, 45.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдон шалгуулж байгаа” гэсэн юм.

2006 оноос хойших судалгаагаар улсын хэмжээнд 14 мянга гаруй хүнд нас барсны дараа сарын тэтгэвэр олгожээ. Зөвхөн нийслэлд л гэхэд нийгмийн даатгалынхан дээрх нас барсан хүмүүсийн 500 гаруйд тэтгэвэр олгохоо зогсоолгүй, амьд байгаа мэтээр тэмдэглэл хийн, 1000 гаруй удаагийн гүйлгээгээр 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн байгаа юм.

Улмаар тэтгэврийн зээлийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас зээл авчихаад байгаа гэнэ. Зээлийн эргэн төлөлт нь Нийгмийн даатгалын сангаас төлөгдөөд байгаа гээд бод доо. Тэгэхээр нөгөө нас барсан хүн маань өдгөө амьд буй мэт тэтгэврээ авахын зэрэгцээ түүнийгээ барьцаалан зээл аваад, төлөөд явж байна.

Түүнээс гадна гадаадын харьяат болсон хүмүүст тэтгэвэр, халамжийн мөнгө олгосон үйлдэл ч байгаа гэнэ. Тэд Баян-Өлгийн Халамж, үйлчилгээний хэлтсийнхэн шиг арга хэрэглэсэн бололтой.

Тухайлбал, Монгол Улсын харьяатаас гарч, буцаж харьяатын эрхээ сэргээлгээгүй 2000 орчим иргэнд бас л 1.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгожээ. Энэ мэтээр төв, орон нутагт ялгаагүй хууль бус үйлдэл газар авсан аж. Хууль хяналтын байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоосноор 10 мянга орчим иргэнд нас барсны дараа нь тэтгэвэр олгож, Нийгмийн даатгалын сангийн найман тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэнэ.

Харин арилжааны банкууд нас барсан атлаа “амьд” байгаа 500 гаруй хүнд 750 сая төгрөгийн зээл олгосон байжээ. Мөнгө цагаан нүд улаан гэгчээр нийгмийн даатгалынхан, арилжааны банкны ажилтнууд хамтран үхэгсдийн ясыг өндөлзүүлэн, бидний нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгийг гарынхаа салаагаар урсгаж байна.

Хэрэв УИХ-ын гишүүд Өршөөл үзүүлэх хуульдаа эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг хамруулахаар дахин оруулж ирвэл татвар төлөгч бидний хөрөнгөөс хумсалсан нийгмийн даатгал, нийгмийн халамжийнхан ял завшаад, иргэд бид хохироод үлдэх юм.

Г.РАВЖАА


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.38.232 lkkh
112.72.13.207 Урд нь бас болдог байсан.Налайх дүүрэг дээр гарч байсан.Дахин шалгах хэрэгтэй.Үхэгсэ

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд