Хоёр бүсгүй хөнөөсөн Б.Идэрзаяагийн ялыг хэвээр үлдээв

2015 оны 09 сарын 21

Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг, Шар хадны эцэст хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөн, цогцсыг нь овоон дор нуусан хэрэг өнгөрсөн оны тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө гарсан. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шуурхай илрүүлэн, талийгаач бүсгүйчүүдтэй бааранд танилцсан Б.Идэрзаяа гэх залуу ийм хэрэг үйлдсэнийг тогтоосон юм.

Тэрбээр хоёр бүсгүйн нэг Б-тэй маргалдан чулуугаар цохиж егүүтгээд, гэмт хэргээ нуун далдлахын тулд найз Х гэх бүсгүйг ч хэрцгийгээр хөнөөсөн нь тодорхой болсон. Уг хэргийг хуучнаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх хянан хэлэлцээд 25 жил хорих ял шийтгэсэн.

Харин хэрэгт холбогдсон Б.Идэрзаяагийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсээр байгаа. Тиймдээ ч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд дээрх шүүхүүд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тиймээс Б.Идэрзаяагийн ар гэрийнхэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргахаа илэрхийлэв.

Г.ОРЧЛОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.158.125.75 yaj ch bodson 1 zaluu 2 huniig yaj alah um be hamsaatan b.ga da sain shalgaach tsagdaa shuuhiinhen mungu haralgui ajilaan sain hiigech hereg haahaan l bodoh um araich de malnuud

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд