Б.Өнөрмаа: Төр нэг удаа алдсан иргэнээ ДАХИН ХАЗГАЙ ГИШГЭХЭД НЬ ТҮЛХЭЖ БАЙНА

2015 оны 09 сарын 18

Манай хууль тогтоогчдын мэдлэг, өмнөх хуулиа уншдаггүй, эсвэл мартчихдагаас хуулиуд цоорхойтой, хоорондоо зөрчилдсөн заалт ихтэй “төрдөг”-ийг олон хуульч хэлдэг.

Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байгаа алдаа дутагдлыг Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа судалж, өнгөрсөн сард зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Түүнтэй Монголын хуулиудын зөрчлийн талаар ярилцлаа.

-Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг өөрчилж шинэчлэхээр УИХ-д өргөн барьчихаад байгаа. Эдгээр хуульд өөрчлөлт оруулах цаг болсон гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?

-Монгол Улсад эрүүгийн эрх зүйн хөгжлийг шинэ шатанд гаргах, үндэсний хууль тогтоомжийг олон улсын гэрээ конвенцод нийцүүлж, Эрүүгийн хуулийн заалтыг нэг мөр ойлгомжтой байдлаар томъёолох, ялын бодлогыг хүмүүнлэгийн зарчимд нийцүүлэх шаардлага бий болоод удаж байна.

НҮБ болон Харьцуулсан эрүүгийн эрх зүй судлалын олон улсын хүрээлэн, дэлхийн олон орны шинжээч судлаачид хамтран 2007 онд Дэлхийн улсуудын эрүүгийн загвар хууль гаргасан юм. Уг хуулийн үзэл баримтлалыг олон орон үндэсний хууль тогтоомждоо тусгаж, дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй улсуудын эрүүгийн эрх зүйн хөгжилд нааштай өөрчлөлт гарч байна.

Монгол Улсын хувьд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тусгасан зарчим нь уг хуулийн тусгай ангид заасан зарим зохицуулалтаас болж хэрэгжих боломжгүй болсон, өөр хоорондоо зөрчилдөөнтэй, зарим тохиолдолд бүр Үндсэн хуулиа зөрчсөн зүйл заалт олон байна.

УИХ-д өргөн барьсан Эрүүгийн шинэ хуульд Дэлхийн улсуудын эрүүгийн загвар хууль болон Монгол Улсын нэгдэн орсон конвенцын зарчмуудыг тусгасан. Гэмт хэргийг зөрчлөөс ялгаж байсан гол шалгуур материаллаг шинж буюу хохирлын хэмжээ гэдэг үзүүлэлт, ойлголтыг халсан. ХБНГУ-ын Эрүүгийн хуульд дээрх шалгуурууд огт байдаггүйг дурдах нь зүйтэй.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нийцүүлэн албан тушаалын гэмт хэргийг шинээр томъёолж гэмт хэрэгт тооцохоор олон үйлдлийг тусгасан. Зарчмын нэг том өөрчлөлт бол гэмт хэргийн төрлийг шинээр бүлэглэж, хүний эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашгийг хамгаалах бодлогыг нэн тэргүүнд тавьсан. Өөрөөр хэлбэл хуулийн төслийн тусгай анги нь “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлгээс эхэлж байгаа.

Хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн бүлгийг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нийцүүлсэн байгаа.

-Таны хэлж буйгаар Монголын эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хөгжил зогссон гэж үзэж болох нь ээ?

-Аливаа улсын эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох үндсэн нэг шалгуур нь тухайн улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль байдаг.

Гэвч Монгол Улсад эрүүгийн эрх зүйн хөгжил, шинэчлэлд ахицтай нааштай өөрчлөлт хийгдэж байсан эсэх, төр иргэнээ хамгаалсан, эсвэл иргэндээ чиглэсэн эрх зүйн орчин бүрдүүлж чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийхэд саарал дүрслэл бий болж байна. Эрүүгийн хууль нь хүний эрхийн үнэт зүйлсийг хамгаалж, олон улсын гэрээ конвенцод нийцүүлэн ялын бодлого нь залхаан цээрлүүлэх биш засан төлөвшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн эсэхийг дүгнэсэн.

Тэгэхэд эрүүгийн эрх зүйн хөгжил зогсонги байдалд орсон нь ажиглагдсан.

-Тухайлбал, ямар байдлаар зогссон нь илэрч байгаа бол? Тодорхой жишээгээр тайлбарлахгүй юү.

-Манай улс 2002 онд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинээр баталсан байдаг. Эрх зүйн түүхэндээ томоохон алхам хийсэн нь энэ юм. Гэвч өнөөдрийг хүртэл буюу өнгөрсөн 12 жилийн хугацаанд дээрх хуулиудыг хэрэглэх явцад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрүүгийн эрх зүй дэх шударга ёсны зарчим буюу “Ne bis in idem” гэдэг зарчим (Нэг гэмт хэрэгт нэг л удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн санаа агуулдаг) алдагдсан.

Монгол Улсын Үндсэн хуульд ч энэ зүйл заалт тусгалаа олоогүй. Эрүүгийн хуулийн 6.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан атлаа уг зарчмын эсрэг “давтан” гэдэг ойлголтын дор Эрүүгийн хуулийн нийт 49 зүйлд гэмт хэргийг давтан үйлдсэн, 13 зүйлд урьд ял шийтгүүлсэн бол хүндрүүлж үзэхээр заажээ.

Харин дэлхийн олон оронд тухайлбал, ХБНГУ дээрх зарчмыг Үндсэн хуулийнхаа 103 дугаар зүйлийн гурав дахь хэсэг суулгаж өгсөн байдаг.

-2002 онд баталсан Эрүүгийн хуулийг “хар хууль”, хэтэрхий шоронжсон гэж зарим хуульч шүүмжилдэг шүү дээ. Энэ хэр үнэний ортой вэ?

-Эрүүгийн хуулийн 2.1 дэх хэсэгт “Эрүүгийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим хэм хэмжээнд үндэслэнэ” гэж заасан байдаг. Гэвч эрүүгийн эрх зүйн хүмүүнлэгийн зарчим энэ хуульд алдагдсан. Тухайлбал, шүүхээс оноож буй нийт ялын 77 хувийг хорих ял эзэлдэг. Мөн хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 47 орчим хувь нь дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байна.

Давтан гэмт хэрэгтэн, урьд ял шийтгүүлж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, ялтай байдал зэрэг хүний эрх зүйн байдлыг дордуулсан ял шийтгэлийг хүндрүүлэх олон нөхцөлийг хуульд тусгасан нь төр нэг удаа алдсан иргэнээ дахин “хазгай” гишгэхэд нь түлхэж, нийгмээс хүчээр “шахан зайлуулж” буй хэлбэр гэж ойлгож болохоор байгаа.

-Эрүүгийн хуульд шударга ёсны зарчим алдагдсан гэж та өнгөрсөн сард тавьсан илтгэлдээ дурдаж байсан. Үүнийг хуулийн бодит жишээгээр тайлбарлаж болох уу?

-Эрүүгийн хуулийн зургадугаар зүйлд шударга ёсны зарчмыг тодорхойлсон ч энэ нь алдагдсан. Үндсэн хуулийн 14.1- д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалт зөрчигдөөд байгаа шүү дээ. Тухайлбал, жирийн иргэн нэг удаа 192.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлахад шууд эрүүгийн хариуцлага хүлээж байна.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 170 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын ажилтан албан үүргийн дагуу ажил гүйцэтгэж үйлчилгээ үзүүлэх үүргээ далимдуулан хясан боогдуулах замаар удаа дараа буюу их хэмжээний шан харамж авсан нь албан тушаалын гэмт хэргийн шинжг үй бол.............шийтгэнэ” гэж заасан байгаа.

Тэгэхээр албан тушаалтан нэг удаа бага бус эсвэл үлэмж хэмжээний шан харамж авсан бол захиргааны хариуцлага хүлээж, их хэмжээний шан харамж авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байгаа нь шударга бус.

Авлигын хамгийн түгээмэл хэлбэр болох шан харамжийн авч болох хэмжээг хууль тогтоогчид тогтоон, дээрх субъектүүдийг их хэмжээтэй л биш бол тодорхой хэмжээгээр албан тушаалаа ашиглан “боломжийн орлого” олж амьдралаа дээшлүүлэхийг хуулиар зөвшөөрснийг төрөөс бэлэглэсэн бэлэг гэж үзэхээс өөр яах ч билээ.

-Манай Эрүүгийн хуульд байгаа авлига, хээл хахуулийн гэмт хэргийн заалтууд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцтэй хэр нийцдэг вэ?

-Эрүүгийн хуульд байгаа шан харамж болон хээл хахуультай холбоотой заалтууд 2003 оны аравдугаар сарын 31-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас баталсан Авлигын эсрэг конвенцод нийцээгүй.

Манай улс энэ конвенцод нэгдчихээд үүргээ биелүүлэлгүй 10 жил болжээ. Тухайлбал, уг конвенцын 16 дугаар зүйлд гадаадын төрийн албан тушаалтан болон олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах үйлдлийг гэмт хэрэгт тооцох тухай, мөн 21 дүгээр зүйлд хувийн хэвшил дэх авлигыг гэмт хэрэгт тооцох тухай заасан ч дээрх заалтууд манай Эрүүгийн хуульд бүрэн утгаараа тусгалаа олоогүй өнөөдрийг хүрсэн.

Авлигын хамгийн түгээмэл хэрэг болох шан харамжийн заалтыг хэт явцуу тодорхойлж, хүлээлгэж болох ял шийтгэлийн хэмжээг “толгой илэх” хэмжээнд тогтоон, шан харамжийн хэргийг авлигын гэмт хэргийн төрөлд биш аж ахуйн эсрэг гэмт хэргийн бүлэгт оруулсан нь конвенцын агуулга, зарчимтай харшилдаг юм.

-Хээл хахууль өгөх, авах зүйл заалтын талаар хуульчид нэлээд шүүмжилдэг. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?

-НҮБ-ын конвенцын 15 дугаар зүйлд “нийтийн албан тушаалтан эрхэлж буй ажлаа ашиглан аливаа давуу тал олж авсан үйлдэл, эс үйлдэл болгоныг гэмт хэрэгт тооцох”-оор заасан боловч Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжид энэ заалт өнөөдрийг хүртэл тусгалаа олоогүй. Тодруулбал, хээл хахуулийн гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүнийг “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр…” гэсэн ерөнхий үйлдлээр хязгаарласан байгаа.

Энэ нь өндөр түвшний авлигыг илрүүлэх боломжгүй болгож, хууль ёсны дагуу шийдвэр гаргаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлснийхээ төлөө хахууль, шан харамж, эдийн болон эдийн бус давуу тал олж буй этгээдэд ял завшуулах боломж бүрдүүлж байна. Дээрх заалтаар өндөр түвшний буюу бодлогын түвшинд үйлдэгдэж буй авлигын гэмт хэргийг шалгах боломжгүй, ялангуяа өндөр албан тушаалтан эрхэлж буй албан тушаалын нөлөөгөө ашиглаж, олсон эдийн болон эдийн бус давуу талууд гэмт хэрэгт тооцогдохгүй байгаа нь шударга бус.

Манай улс авлигатай бүрэн тэмцэж чадахгүй байгааг харуулж буй бодит жишээ. “Grand corruption” буюу шийдвэр гаргах түвшинд үйлдэгддэг авилгын төрөл, үйлдэгддэг арга хэлбэрийг онолын болон олон улсын практик, судалгаа муу, энэ тухай ойлголт мэдлэг угаасаа хангалтүй байна л даа.

-Зарим хэргийг шүүхээр хэлэлцэж байхад өмгөөлөгч, прокурор, шүүгч нарын дунд НҮБ-ын конвенцод нэгдэн орсон тул хуультай адил үйлчилнэ гэсэн маргаан дэгддэг. Тэгсэн атлаа конвенцын заалтаа хэрэгсэхгүй байх тохиолдол харагддаг. Энэ юутай холбоотой вэ?

-Хүчин төгөлдөр эсэх нь тодорхой бус олон гэрээг энд дурдаж болно. Үндсэн хуулийн 10.2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлнэ”, мөн зүйлийн гурав дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ“ гэж заасан.

Мөн хуулийн 26.3- т “Монгол Улсын хуулийг УИХ албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг бол Олон улсын гэрээний тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “УИХ-аар соёрхон баталсан олон улсын гэрээг нийтлэхдээ Монгол Улсын хууль нийтлэх....журам батална” гэжээ.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53.10 дахь хэсэгт “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эх гэж үзнэ” гэж заажээ. Жишээ нь, НҮБ-аас баталсан “Авлигын эсрэг конвенц”-ыг соёрхон баталсны дараа буюу 2012 онд НҮБ-ын шинжээчид Монгол Улсад ирж, уг конвенцын хэрэгжилтийг шалгах явцад англиас монгол хэл рүү хөрвүүлэхдээ агуулгын алдаа гаргасан гэдэг үндэслэлээр дахин хөрвүүлэхээр болсон.

Шинээр хөрвүүлсэн конвенцыг УИХ өнөөдрийг болтол соёрхон батлаагүй тул өнөөдөр “Авлигын эсрэг конвенц”- ыг үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил хэрэгжүүлэх заалтыг огт биелүүлэх боломжгүй болсон. Уг конвенцоос гадна олон гэрээг энд дурдаж болно. Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв нэгдэн орсон олон гэрээ, конвенц нийтлэгдсэн эсэхийг 2015 оны нэгдүгээр улиралд судлахдаа 348 хууль хамруулсан байна.

Үүний 65 нь Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон баталсан хууль гэрээний хамт “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтлэгдэж, 283-ыг нийтлээгүй. Үндсэн хуулийн 50.3-т “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэж заасан тул олон улсын гэрээг албан ёсоор нийтлээгүй бол хэрэглэх боломжгүй эрх зүйн хувьд сөрөг үр дагавар гарч байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

Жишээ нь эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаар конвенцод нэгдэн орсон улсуудтай харилцахад асуудал үүснэ. Учир нь манай улсын хувьд гэрээ конвенц хүчин төгөлдөр болох гол шалгуур буюу хэвлэн нийтлэх үүргээ эрх бүхий байгуллага нь гүйцэтгэдэггүй.

-Дээд шүүхийн тайлбар хүчин төгөлдөр эсэх талаар та илтгэлдээ дурдаж байсан. Ямар учраас хүчин төгөлдөр тайлбар болж чадах эсэх гэж үзэж байгаа юм бэ?

-Үндсэн Хуулийн 50.4-т Улсын дээд шүүх нь “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэж заасан байдаг. Өнөөдрийг хүртэл Улсын дээд шүүхээс хууль тайлбарлаж гаргасан тогтоолуудад дүгнэлт хийхэд хууль тайлбарласан тогтоолын төгсгөл хэсэгт Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, тайлбар гаргахад оролцсон нэгээс хоёр шүүгчийн нэр бичээстэй байдаг.

Эрх зүйн онолын хувьд маргаан үүсгэж болох асуудал нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, эрүү, иргэний хэргийн танхимын зарим шүүгч Улсын дээд шүүхийг төлөөлж чадах уу гэдэг асуулт юм. Шүүхийн тухай хуулийн 12.1 дэх хэсэгт “Бүх шатны шүүх нь ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ” гэж заасан нь агуулгаараа Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон бусад шүүгч нар Улсын дээд шүүхийг бүрдүүлнэ гэж ойлгогдохоор байна.

Тэгвэл Улсын дээд шүүхээс хууль тайлбарлах хуралдаанд тус шүүхийн ерөнхий шүүгч, бүх шүүгч нар оролцон шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдаанд оролцсон бүх шүүгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ёстой учраас ийм санаа дэвшүүлсэн юм.

Г.ЦОЛМОН

ø¿¿õ íü ¯íäñýí õóóëüä íèéöýýã¿é, àëáàí

¸ñîîð íèéòëýýã¿é õóóëèéã õýðýãëýõ

ýðõã¿é” ãýæ çààñàí òóë îëîí óëñûí

ãýðýýã àëáàí ¸ñîîð íèéòëýýã¿é áîë

õýðýãëýõ áîëîìæã¿é ýðõ ç¿éí õóâüä

ñºðºã ¿ð äàãàâàð ãàð÷ áàéãààã òýìäýãëýõ

íü ç¿éòýé áîëîâ óó. Æèøýý íü ýðõ ç¿éí

õàðèëöàí òóñëàëöàà ¿ç¿¿ëýõ àñóóäëààð

êîíâåíöîä íýãäýí îðñîí óëñóóäòàé

õàðèëöàõàä àñóóäàë ¿¿ñíý. Ó÷èð íü ìàíàé

óëñûí õóâüä ãýðýý êîíâåíö õ¿÷èí

òºã

ºëäºð áîëîõ ãîë øàëãóóð áóþó õýâëýí

íèéòëýõ ¿¿ðãýý ýðõ á¿õèé áàéãóëëàãà íü

ã¿éöýòãýäýãã¿é.

-Äýýä ø¿¿õèéí òàéëáàð õ¿÷èí

òºãºëäºð ýñýõ òàëààð òà èëòãýëäýý

äóðäàæ áàéñàí. ßìàð ó÷ðààñ õ¿÷èí

òºãºëäºð òàéëáàð áîëæ ÷àäàõ ýñýõ

ãýæ ¿çýæ áàéãàà þì áý?

-¯íäñýí Õóóëèéí 50.4-ò Óëñûí äýýä

ø¿¿õ íü “¯íäñýí õóóëèàñ áóñàä õóóëèéã

çºâ õýðýãëýõ òàëààð àëáàí ¸ñíû

òàéëáàð ãàðãàõ” ãýæ çààñàí áàéäàã.

ªíººäðèéã õ¿ðòýë Óëñûí äýýä ø¿¿õýýñ

õóóëü òàéëáàðëàæ ãàðãàñàí òîãòîîëóóäàä

ä¿ãíýëò õèéõýä õóóëü òàéëáàðëàñàí

òîãòîîëûí òºãñãºë õýñýãò

Óëñûí äýýä ø¿¿õèéí åðºíõèé ø¿¿ã÷,

òàéëáàð ãàðãàõàä îðîëöñîí íýãýýñ õî¸ð

ø¿¿ã÷èéí íýð áè÷ýýñòýé áàéäàã. Ýðõ

ç¿éí îíîëûí õóâüä ìàðãààí ¿¿ñãýæ

áîëîõ àñóóäàë íü Óëñûí äýýä ø¿¿õèéí

åðºíõèé ø¿¿ã÷, ýð¿¿, èðãýíèé õýðãèéí

òàíõèìûí çàðèì ø¿¿ã÷ Óëñûí äýýä

ø¿¿õèéã òºëººëæ ÷àäàõ óó ãýäýã àñóóëò

þì. Ø¿¿õèéí òóõàé õóóëèéí 12.1 äýõ

õýñýãò

“Á¿õ øàòíû ø¿¿õ íü åðºíõèé

ø¿¿ã÷, ø¿¿ã÷äýýñ á¿ðäýíý” ãýæ çààñàí

íü àãóóëãààðàà Óëñûí äýýä ø¿¿õèéí

åðºíõèé

ø¿¿ã÷ áîëîí áóñàä ø¿¿ã÷ íàð

Óëñûí äýýä ø¿¿õèéã á¿ðä¿¿ëíý ãýæ

îéëãîãäîõîîð áàéíà. Òýãâýë Óëñûí

äýýä ø¿¿õýýñ õóóëü òàéëáàðëàõ õóðàëäààíä

òóñ ø¿¿õèéí åðºíõèé ø¿¿ã÷, á¿õ

ø¿¿ã÷ íàð îðîëöîí øèéäâýð íü òîãòîîë

õýëáýðòýé áàéõ áºãººä õóðàëäààíä

îðîëöñîí

á¿õ ø¿¿ã÷ ãàðûí ¿ñýã çóðñíààð

õ¿÷èí òºãºëäºð áîëîõ ¸ñòîé ó÷ðààñ èéì

ñàíàà äýâø¿¿ëñýí þì.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд