УЕП-ын дэргэдэх Мөрдөх албаны дарга асныг шүүхэд шилжүүлжээ

2015 оны 09 сарын 17

Улсын ерөнхий прокурорын дэргэд цагдаа, шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, прокурорыг шалгадаг Мөрдөн байцаах алба ажиллаж байв. Тус албаны даргаар ажиллаж байсан, хурандаа И.Пүрэвцогт, ерөнхий нягтлан бодогч асан Б.Сарантуяа нар албан тушаалаа ашиглаж, эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдоод байгаа юм.

Тэд 2009-2012 оны хооронд алба хаагчдынхаа цалингаас 200 гаруй сая төгрөг завшиж, үрэгдүүлсэн хэрэгт буруутгагдаж буй бөгөөд НПГ-аас Эрүүгийн хуулийн 150.3 зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Прокурорын эх сурвалж “УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа И.Пүрэвцогтын тушаалаар 200 гаруй сая төгрөг шамшигдуулсан талаараа ерөнхий нягтлан бодогч Б.Сарантуяа нь мэдүүлсэн.

Тухайлбал, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан И.Пүрэвцогт ерөнхий нягтлан бодогчоороо 13 сая төгрөг цалин дээрээ илүү бодуулан авсан, тус албанд шалгагдаж байсан эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагчийн барьцааны мөнгө байршуулдаг дансанд байсан 25 сая төгрөг бүхий хадгаламжийн дэвтрийг банкинд барьцаалан, 15 сая төгрөгийн зээл авч, мөнгийг нь хувьдаа завшсан гэх мэт үйлдэл гаргасныг ерөнхий нягтлан нь мөрдөн байцаагчдад ярьсан учраас хэрэгт яллагдагчаар татсан аж.

Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж буй бөгөөд өмнө нь хоёр ч удаа хурал хийхээр товлосон ч Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн шийдвэрлэхийг хүлээн өмгөөлөгч нар нь хойшлуулсан гэнэ. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд ажиллаж байсан зарим ажилтан И.Пүрэвцогтын талаар “Манай даргаар томилогдсоныхоо дараа хүүгийнхээ эхнэрийг албандаа боловсон хүчин эрхэлсэн ажилтнаар, зээ охиноо мөрдөн байцаагчаар, цэргийн тэтгэвэрт гарсан найзаа мөн ийм албан тушаалд ажиллуулж байсан.

Үүгээр зогсохгүй албан хэрэгцээнд авсан буйдан, ус буцалгагч, кофе чанагч зэргийг АТГ-тай нэгдэхэд эд хөрөнгө дансалж өгөхийн тулд гэрээс нь авчирч байсан” гэв. Хурандаа И.Пүрэвцогт 1990-ээд оноос өмнө Цэргийн шүүх гэж байхад ажиллаж байгаад тус алба татан буугдахад нэг хэсэг ажилгүй байжээ.

Улмаар ЗХЖШ-ын даргын хуулийн зөвлөхөөр цолоо сэргээн ажилд орсон. Тэгж байгаад ТЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга, Улсын ерөнхий прокурорын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга зэрэг албан тушаал хашиж байгаад тэтгэвэртээ гарсан юм.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.11.58 Бухбат хурандаа маш зөв санал гаргасан байна шүү анхаарах учиртай шүү о.Баасанхүү
202.131.231.115 Завхарал газар авлаа. Ардчилсан нам базаа хийж чадсангүй ээ. Одоо улс төрөөс зайлсан нь дээр

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд