Р.Чингис: Энэ мөнгө 2014 байтугай 2015 оны төсөвт ч суугаагүй

2015 оны 07 сарын 08

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис хэвлэлд анх удаа ярилцлага өглөө.

-Таныг ЦЕГ-ын даргын албанд томилогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Цагдаад бол та шинэ хүн биш. Цагдаагийн албанд ажиллаж ирсэн түүх, эзэмшсэн мэргэжил боловсролын тань тухай яриагаар ярилцлагаа эхэлье.

-Миний хувьд цэргийн албанаас цагдаагийн байгууллагад орж, тэр үеийн ЗХУ-ын ДЯЯ-ны академид гүйцэтгэх ажлын чиглэлээр суралцан, хуульч-эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Бид тухайн үеийн НАХЯ-ны сайдын тушаалаар ЗХУ-ын ДЯЯ-ны төрөлжсөн дээд сургуулиудад томилогдон суралцдаг байсан юм. Ажлын гараагаа төлөөлөгчөөс эхлэн ахлах төлөөлөгч, тасгийн дарга, хэлтсийн дарга, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, ХСИС-ийн захирлаар ажиллаж байгаад энэ албан тушаалд томилогдсон. Цагдаагийн байгууллагад нийт 30 гаруй жил тасралтгүй зүтгэж байна. 2002-2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.

АНУ-ын Хавай мужийн Ази, Номхон далайн аюулгүй байдлын сургалтын төвд терроризмтэй тэмцэх болон аюулгүй байдлын удирдлагын чиглэлээр, Японы Оюуны өмчийн газарт оюуны өмчийн хэрэгтэй тэмцэх, Канад улсын Цагдаагийн коллежид санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, БНСУ, Австрали улсад Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх байгууллагын төвд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Аав минь насаараа цагдаагийн байгууллагад ажилласан тул би багаасаа л цагдаагийн амьдралыг мэдэрч өссөн.


-Цагдаагийн байгууллагыг гурван үгээр илэрхийлбэл юу гэж томъёолох бол?

-Итгэл, чадвар, хариуцлага.

-Та энэ албанд томилогдоод үйл ажиллагаандаа ямар үндсэн гол чиг хандлага баримтлан ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Иргэдийн хууль ёсны эрх ашгийг хангаж, хүртээмжтэй явуулахын тулд юуны өмнө бид эхлээд эрх зүйн зохицуулалтаа зөв болгох шаардлагатай. Ялангуяа цагдаагийн албаны хууль бол манай тогтолцоо, эрх зүйн байдал, бидний баталгаа, үүрэг хариуцлага гэж ойлгож болно. Түүнчлэн бүтэц зохион байгуулалт, тогтолцоогоо зөв голдиролд оруулж, хүний нөөцийн бодлогын асуудалд анхаарах ёстой.

Мөн цагдаагийн материаллаг баазыг бэхжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн техник технологи, инновацийг цагдаагийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг чухалчилж байна. Мэдээж эдгээр ажлууд хөрөнгө мөнгөтэй шууд холбоотой тул хүссэн хэмжээгээр биелэх боломжгүй ч чармайж ажиллана. Өнөөдрийн байдлаар цагдаагийн албан хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдаас хамгийн бага цалинтай. Бусадтайгаа харьцуулахад хамгийн урт цагаар, хамгийн их ачаалалтайгаар амралт, баярын өдрүүдийг умартан ажиллаж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Иймээс төр засгаас цагдаагийн байгууллагын хөрөнгө мөнгөний асуудлыг зайлшгүй эргэж харж шийдвэрлэх шаардлагатай байна.

-Эрх зүйн шинэчлэл ид өрнөж байгаа эгзэгтэй энэ үед улс эх орон, иргэн бүрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бие бүрэлдэхүүнийг удирдахад танд ямар боломж, бэрхшээл байна?

-Цагдаагийн байгууллага бол олон жилийн түүхэн замналтай, үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулах бүтэц зохион байгуулалт, хууль, дүрэм, журамтай, мэргэжлийн хүний нөөцтэй зэрэг байгууллагын хэвшсэн соёлтой том айл. Энэ бүгд миний давуу тал, надад байгаа боломж гэж би харж байна. Харин бэрхшээл гэвэл томилогдоод ажилтайгаа танилцаж байхад цагдаагийн байгууллагад асар их хүлээлт бий болсныг анзаарсан. Алба хаагчдын эрх зүйн байдал нь орхигдсон, холбогдох хуулиуд нь хоорондоо зөрчилтэй, үүн дээр нэмээд сүүлийн үед ойр ойрхон явагдсан боловсон хүчин, албан тушаалын савалгаа болон цагдаагийн цолыг албан тушаалынх болгосон зэрэг нь алба хаагчдын сэтгэл зүйд нөлөөлж, албандаа хүндэтгэлтэй хандах итгэл үнэмшил алдагдсан байна.

Байгууллагын тогтсон соёл, үнэт зүйлийг эвдсэнээр алба хаагчдын хэвийн хүлээцтэй ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ажлын дадлага туршлага, цол эрэмбийн шалгуурыг үл харгалзан ямар нэгэн аргаар шууд дарга болж, цагдаагийн өндөр цолыг авах “марафон уралдаан” бий болох нөхцөл үүсчээ. Энэ нь хүний нөөцийн бодлогод сөргөөр нөлөөлөх шалтгаан болсон гэж үзэж байна. Мөн бүтэц зохион байгуулалтын ойлгомжгүй, түвэгтэй тогтолцоо нь зарим давхардал үүсгэж, үйл ажиллагааны хийдэл бий болгох үндэслэл болсон. Ингэснээр цагдаагийн төвийн албадаас дүүрэг, орон нутгийг мэргэжлийн удирдлагаар тасралтгүй хангаж хариуцах ажил хаягдаж, үүнтэй холбоотойгоор салбар нэгж дээр мэргэжлийн ажлыг зангидаж, хянах ажил орхигдоход хүрсэн байсан. Нэг үгээр хэлбэл, бидний өмнө нь тогтож хэвшсэн соёл алдагдаж, харин түүнийг нөхөх шинэ механизм бүрдээгүй байна. Үүнийг эхнээс нь засаж залруулж эхэллээ.

-Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхээр та ямар ажил хийж байна вэ? Цагдаагийн олон алба хаагч байргүй, хөлсний байр, хашаа, гэрт амьдардаг шүү дээ.

-Цагдаагийн байгууллагын ажиллагсдын нийгмийн болон эдийн засгийн баталгааг сайжруулах шаардлагатай. Үндэсний дотоодын аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй хамгийн том байгууллага бол цагдаа шүү дээ. Хамгийн их нэгжтэй, орон нутаг сумдад хөлтэй, тэргүүн фронтод, хүнд хэцүү нөхцөлд ажилладаг, гэмт хэрэгтэй тэмцэх цар хүрээгээр бусад хууль сахиулах байгууллагуудтай харьцуулахад хамаагүй илүү боловч нийгэм, эдийн засгийн баталгаа нь хууль сахиулах бусад салбарын ижил түвшний алба хаагчдаас дор, цалин бага байгаа нь тулгамдсан асуудал. Баяр ёслол, амралтын өдрүүдийг үл харгалзан ажилладаг. Цагдаагийн алба хаагчдын олонх нь орон сууцгүй, хамаатан садан найз нөхдийнхөө хашаанд, хажуу өрөөнд амьдарч байна.

Мөн Цагдаагийн албаны хууль хэрэгжиж эхэлснээс хойш алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй, авч буй цалин нэмэгдлийн хэмжээг бууруулахгүй байлгах үүднээс УИХ-аас Засгийн газарт чиглэл өгснөөр, 2014 онд Засгийн газрын 99 дүгээр тогтоол гарч, цалингийн нэмэгдлийг шинээр тогтоож өгсөн. Харамсалтай нь, улс орны санхүү эдийн засаг хүндрэлтэй гэсэн шалтгаанаар энэ мөнгө цагдаагийн байгууллагын 2014 байтугай 2015 оны төсөвт ч суугаагүй. Өнөөдөр манай алба хаагчид авах ёстой цалингаа бүрэн авч чадахгүй, өдөр шөнөгүй ажиллаж байна шүү дээ. Үүнд УИХ, Засгийн газар анхаарал хандуулах хэрэгтэй болов уу. Алба хаагчдаа зах зээлийн үнээс хямд орон сууцтай болгох асуудлыг ЦЕГ бүх талаар дэмжин ажиллаж байна.

Өөрсдийн санал санаачилгаар орон сууц барьж, эхнээс нь ашиглалтанд оруулан бага хүүтэй орон сууцны зээлд хамрагдах асуудалд туслалцаа үзүүлж байна. Мөн ипотекийн зээлийн талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт цагдаагийн 1000 алба хаагчийг хамруулах асуудлыг шийдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр нэлээн олон алба хаагч маань орон сууцтай болно. Үүний зэрэгцээ цалингийн шатлалын хэмжээг өсгөж, бусад хууль сахиулах албадын шатлалд ойртуулах талаар онцгой анхаарна. Цаашид ч цагдаагийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авна.


-Хууль зүйн сайд ЦЕГ-ын дэд дарга нарыг өөрчилсөн. Ингэхдээ тантай зөвшилцсөн үү? Хүмүүсийн дунд янз бүрийн яриа байгаа л даа. Тийм учраас л үүнд хариулт авах гэсэн юм.

-ЦЕГ-ын дэд даргын нарыг томилсон шийдвэр бол хуулиараа Хууль зүйн сайдын эрхлэх хүрээний асуудал учраас сайд эрх мэдлийнхээ хүрээнд цагдаагийн байгууллагад тодорхой албан тушаал эрхэлж байсан туршлагатай гурван хүнийг дэд даргаар томилсон.

-Батлагдаж байгаа бүтэц, томилгоо мэргэжлийн байгууллагын жишигт хэр зэрэг нийцэж байгаа вэ. Та мэргэжлийн хүмүүсийг томилж чадаж байна уу?

-Би ЦЕГ-ын даргаар томилогдоод хуульд заасан эрх мэдлийн хүрээнд томилгоо хийсэн. Албаны эрх ашиг хамгийн чухал учир хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд мэдлэг, чадвартай, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой гэж үзээд тодорхой туршлагатай мэргэжлийн хүмүүсийг удирдах албан тушаалд томилсон. Хамт олондоо танигдсан, ажлаа мэддэг, туршлагатай алба хаагч даргаар томилогдвол манлайлагч болж байгууллага хөгждөг. Энэ бол миний хүний нөөцийн бодлогодоо барьж буй хамгийн гол зарчим. Тиймээс би карьерын тогтолцооны талаар анхаарч алба хаагчдын албан тушаал дэвших тогтолцооны журам баталсан. Дашрамд хэлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрийн албыг улс төрөөс ангид байлгах, төрийн мэргэшсэн тогтвортой алба бий болгохоор тусгасан нь цаг үеэ олсон маш чухал асуудлыг хөндсөн гэж би үзэж байна.

-Монгол Улсад хууль зүйн салбарыг бүхэлд нь өөрчлөх шинэтгэлийн хүрээнд гарсан Цагдаагийн албаны тухай хууль Монголын хөрсөнд ургасангүй гэж жирийн иргэдээс эхлээд танай алба хаагчид, зарим генерал ч хэлсэн. Яагаад энэ хууль амьдарч чадахгүй байгаа юм бэ?

-Энэ асуултад би хувь хүнийхээ үүднээс болон судлаачийн байр сууринаас бодлоо хэлье. Аливаа зүйлийг бий болгоход тодорхой хөрс, суурь гэж байх ёстой. Хөрсөө зөв бэлдээгүй атлаа гадаадын шинэ сортын мянган гайхамшигтай үр тариа суулгаад ч хүссэн ургацаа хураахгүй, магадгүй бүр ургац огт авахгүй ч байж мэднэ. Бидний нүүдэлчдийн соёл, нийгэм эдийн засгийн хөгжил, монгол хүний менталитет буюу аливаа юмыг хүлээн авч хариу үйлдэл хийх ухамсар сэтгэлгээ бусад орныхоос тэс өөр, өвөрмөц. Бид задгай сэтгэж, аливаа юманд хашигдах дургүй, нийтээр дагаж мөрдөх хууль, дүрэм журмыг өөрт хамаарахгүй мэтээр ойлгодог улс. Аливаа зүйлийг аргалах, болгох араншинтай улс. Харин суурин соёл иргэншлийн түүхэн уламжлалтай хөгжингүй орны хувьд ялангуяа, Европ, АНУ-д нийгмийн харилцаа нь хайрцаглагдсан, аливаа хувь хүний үйлдэл, эс үйлдэл нь нийтийн эрх ашигт захирагдан тогтсон байдаг. Иймээс эдгээр улсын иргэдийн менталитет буюу ухамсар сэтгэлгээ нь нийгмийн хариуцлагыг өөрт хамааруулж ойлгодог.

Багаасаа л “болохгүй л бол болохгүй” гэсэн зарчмаар явдаг. Иймээс хөгжсөн эрх зүйт улсын аль хэдийнэ тогтсон нийгмийн харилцаа болон үйл ажиллагааг зохицуулсан зарчмуудыг тэр чигээр нь хөгжиж буй улсын нийгмийн харилцааг зохицуулахаар оруулж ирвэл “системийн тохиргоо” алдагдаж, сөрөг үр дагавар гардаг. Өнөөдөр манай нийгэмд өрнөж буй хууль эрх зүйн шинэтгэл эерэг тал руу яваасай гэж бид хүсдэг, үүнийг ч дэмждэг. Гэхдээ ийм өргөн хүрээтэй нийгмийн харилцааг богино хугацаанд орвонгоор нь нэг мөр өөрчлөхөд түүнийг дагаад алдаа дутагдал, зарим тохиолдолд нугалаа гарах магадлал өндөр. Манай албаны хуулийг мөрдөж ажиллах богино хугацаанд гарсан бэрхшээл, алдаатай зүйл үүд нь том асуудал үүсгэж амьдралд идээшээгүй байна. Яагаад гэдгийг энгийн үгээр энд тайлбарлах гэж оролдлоо.

-Тэгэхээр одоо яах вэ?

-Манай тохиолдолд цагдаагийн байгууллагын соёлыг бүрдүүлэн авч явж байсан үнэт зүйлсийг сэргээж, харин үйл ажиллагаа менежмент, бүтэц зохион байгуулалт, карьерын тогтолцоогоо боловсронгуй болгож, цагдаагийн албаны “дархлааг” сайжруулах шаардлагатай.

-Цагдаагийн байгууллагын бүтэц орон тооны асуудал нэлээд хүлээлт үүсгэсэн. Эрүүгийн цагдаагийн газар (ЭЦГ) нь зөвхөн гүйцэтгэх ажлаа, Мөрдөн байцаах газар (МБГ) нь байцаан шийтгэх ажлаа хариуцах хуучин тогтолцоогоор нь байлгах санал гарсан гэсэн. Та харин өөрөөр, аль аль нь гүйцэтгэх ажлаа ч, мөрдөх байцаах ажлаа ч хийж байхаар баталсан. Яагаад ийм бүтцийг сонгох болов?

-Цагдаагийн төв байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хуулиараа сайд баталдаг тул сайдын баталсан бүтцийн дагуу бид батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан харьяа нэгж, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн бүтэц зохион байгуулалтыг баталсан. Ингэхдээ одоо үйлчилж буй хуулийн хүрээнд л хийсэн. УИХ-ын чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдвал бид эцсийн байдлаар бүтцээ хамгийн оновчтой байдлаар баталж, мөрдүүлэхээр төлөвлөж байна. Эрүүгийн болон Мөрдөн байцаах газрын хувьд өнөөдөр үйлчилж байгаа хууль эрх зүйн хүрээнд нэршил тогтолцоог хийж өгсөн. Ингэснээр хуультайгаа нийцэж ажиллах нөхцөл бүрдэнэ. Ямар нэгэн үйл ажиллагааны давхардал хийдэл, ойлгомжгүй байдал арилсан. Харин энд зарчмын том гэж хэлж болох, цагдаагийн байгууллагын түүхэнд анх удаа гэмт хэрэгтэй тэмцэх концепцын өөрчлөлтийг зоригтой хийсэн. Энэ нь ЭЦГ төрөлжсөн мөрдөн байцаах нэгжүүдтэй, МБГ мөн гүйцэтгэх ажлын нэгжтэйгээр байгуулагдсан явдал.

Энэ хоёр байгууллагын үндсэн ялгаа нь ЭЦГ нуугдмал гэмт хэрэгтэй тэмцэнэ. Энэ төрлийн гэмт хэрэг нь ил гардаггүй учир цагдаагийн байгууллагад дуудлага ирж бүртгэгддэггүй, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт шууд эхлүүлэх хууль эрх зүйн үндэслэл байдаггүй, ихэвчлэн гүйцэтгэх ажлын шугамаар гэмт хэргийг олж тогтоон мөрдөн байцаах ажил явагддаг тул энэ чиглэлийн гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулах мэргэжлийн төрөлжсөн нэгжүүдийг олон улсын туршлага чиг хандлагыг үндэслэн нэг цул болгож зохион байгуулсан. Олон улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг “proactive investigation” буюу угтаж мөрдөн шалгах ажил гэж нэрлэдэг. Түүнчлэн уг газар улсын хэмжээнд эрүүгийн гүйцэтгэх ажлыг зангидан хариуцаж, төв орон нутгийн цагдаагийн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана гэсэн үг. ЭЦГ гэсэн нэр ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэршил юм. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиан болоод байгаа автобус компанийнхны луйвар, хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдэж эргэлтэнд оруулсан, хуурамч цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан, хар тамхи, эдийн засгийн ноцтой хэргүүдийг илрүүлж байгаа нь энэ алба зөв голдиролдоо орж буйн нэг илрэл. Нөгөө талаас МБГ улсын хэмжээнд гарсан гэмт хэрэгтэй тэмцэнэ.

Гэмт хэрэг гарч, цагдаад бүртгэгдсэнээр мөрдөн байцаалт шууд явуулж, хэрэг үйлдсэн эзэн холбогдогчийг олж тогтооно гэсэн үг. Үүнд ихэвчлэн мөрдөн байцаах ажил нь түрүүлж, гүйцэтгэх ажил араас нь дэмжлэг үзүүлэх байдлаар явдаг тул энэ хоёр чиглэлийг нэгтгэн зохион байгуулсан. Уг газар төв орон нутгийн цагдаагийн мөрдөн байцаах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж мониторинг хийж ажиллана. Олон улсын хэмжээнд үүнийг “reactive investigation” буюу хариу мөрд өн шалгах ажил гэдэг. Үүнд хүн амины хэрэг, хулгай, дээрэм, залилан, танхай гэх зэрэг хэрэг тооцогддог. Нэр томъёо нь хуучин хэвээрээ мэт боловч уг байгууллагуудын ажил үүргийн чиглэл өөр болсон гэж ойлгож болно. Гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн энэ хоёр зарчмын ойлголтыг нэг дээвэр дор оруулах нь оновчтой хувилбар биш юм.


-Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэхээр УИХ хэлэлцэж байна. Мэргэжлийн байгууллагыг нь удирдаж байгаа хүний хувьд энэ хууль хэр сайн болно гэж харж байгаа вэ. Бас л Монголын хөрсөнд ургахгүй юм биш биз?

-Миний бодлоор эдгээр хууль өнөөдөр бидэнд тулгарч байгаа бэрхшээл, асуудлыг шийдэж өгөх практик хэрэглээтэй, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нь чухал. Одоо үйлчилж буй Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарчим нь гарсан гэмт хэргийн араас хөөцөлддөг номлолтой учраас уламжлалт аргаар үйлдэгддэг гэмт хэрэгтэй тэмцэхэд илүү үр дүнтэй. Харин орчин үеийн нийгмийн харилцаанаас хоцрогдоод байна. Тиймдээ ч хүний эрх зөрчсөн асуудал байнга дагуулдаг. Өнөөдөр бид хүний эрх зөрчихгүй гэвэл хэргээ бүрэн илрүүлж, нотолж чадахгүйд хүрэх эсвэл хэргээ бүрэн илрүүлж хөдөлбөргүй нотолъё гэвэл хүний эрх зөрчих эрсдэл дагуулсан хууль эрх зүйн орчинтой байна.

Ер нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, угтаж мөрдөн шалгах үзэл баримтлал манай хуулиудад алга байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Одоогийн батлагдах хууль техник технологийн дэвшлийг өргөн хүрээтэй ашиглах боломж нээж, гүйцэтгэх ажлын баримт сэлт цуглуулах, нотлох баримтын хэмжээнд үнэлэх талаас нь илүү анхаарах болов уу гэж найдаж байна. Мөн прокурорын хяналтын системийг зөв тавибал энэ хууль хөрсөнд илүүтэй бууна. Ингэснээр бид хүний эрхийг хангаж ажиллах боломж ихэснэ.

-Цагдаагийн албаны хуульд замын цагдааг “мартаж” замын хөдөлгөөний асуудлыг хэв журмын цагдаа хариуцахаар болгосон байсан. Харин таныг энэ албыг сэргээн байгуулах болсонд олон хүн талархаж байгаа. Замын цагдааг татан буулгах шаардлага Монголд байсан юм уу?

-АНУ зэрэг зарим нэг хөгжингүй оронд замын цагдаа байхгүй, хэв журмын цагдаа нь замын хөдөлгөөний хууль дүрмийг давхар хянаж зохицуулдаг л даа. Тэнд хууль эрх зүйн орчин нь боловсронгуй болж, техникийн хүчээр замаа хянаж, олон жилийн суурин соёл иргэншлээр хөгжсөн учир замын хөдөлгөөнд соёлтой оролцох ухамсрыг хүүхэд байхаас нь суулгаж өгсөн, хэвшсэн улс. Жишээ нь, дөрвөн замын уулзварт байх “Зогс” шугам, тэмдэг дээр ирсэн жолооч нар заавал зогсон, эхэлж ирсэн нь түрүүлж явдаг, ногоон гэрэлтэй байсан ч түгжрэлтэй уулзвар луу ордоггүй, “Зогс” шугам, тэмдэг дээр нөгөө уулзварт машин, явган зорчигчгүй байсан ч зогсдог гэх мэт. Гэрэл дохио нь эвдэрсэн үед л эргүүлийн цагдаа нь очоод гэрэл дохиог ажиллагаанд ортол үүрэг гүйцэтгэх, хэрэг зөрчил гарсан тохиолдолд замын хөдөлгөөн түр зохицуулаад явдаг.

Ийм нөхцөлд замын цагдаагийн шаардлага байхгүй. Харин манайд бол огт өөр. Монголын автозам дээр жинхэнэ утгаараа “дайн” болж байхад төрөлжсөн арми байх ёстой. Үүнийг хэв журмын цагдаа давхар хариуцан ажиллахад маш хүндрэлтэй. Харин хэв журам болон замын цагдаагийн байууллагууд харилцан бие биеэ дэмжин хамтран ажиллах нь чухал. Үүнээс гадна бүх шатны сургуулиудын хичээлийн хөтөлбөрт Замын хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх хичээл оруулахаас эхлээд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн дэмжлэгийг авч хамтран ажиллах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр замын хөдөлгөөний аюлгүй байдлын талаар тогтмол сурталчилгаа явуулах нь бидний зорилго болоод байна.

-Мөрдөх албаны хууль өргөн барих гэж байгаа. Мөрдөх албыг цагдаагаас тусад нь байгуулах нь зөв үү?

-Би үүнд эсрэг байр суурьтай байгаа. Цагдаагийн байгууллагаас тусад нь мөрдөх алба байгуулах бол Холбооны улсын тогтолцоо шүү дээ. АНУ зэрэг цөөн хэдэн холбооны улсад мөрдөх алба нь цагдаагийн байгууллагаасаа тусдаа байдаг. Холбооны улсын муж болгон өөрийн Үндсэн хуультай тул өөрсдийн бие даасан төрийн байгууллагуудтай. Тухайлбал, цагдаагийн байгууллага нь зөвхөн өөрсдийн нутаг дэвсгэрт гарсан гэмт хэрэгтэй тэмцэж, мөрдөн шалгадаг. Өөр мужуудад мөрдөн шалгах болон хууль сахиулах бусад ажил явуулах эрхгүй, хязгаарлагдмал эрх зүйн орчинтой. Иймээс муж, хот, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс тусад нь мөрдөх алба байгуулах эрх зүйн үндэслэлтэй байдаг байна. Гэхдээ холбооны мөрдөх алба нь цагдаагийн байгууллагаас илүү давуу эрх эдлэхгүй, муж, хотын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй байдаг. Манай улс нэг Үндсэн хуультай, үндэсний нэг эрх ашигтай, нэгдмэл улс.

Тиймээс Монголын цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн бодлоготой, улсын хэмжээнд гэмт хэргийн төрөл ангиллаар хариуцан ажилладаг төрөлжсөн мэргэжлийн албадтай, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай хууль сахиулах байгууллага юм. Манай цагдаагийн байгууллагын нэгжийн аль ч алба хаагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрт цагдаагийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй. Нөгөө талаар, цагдаагийн байгууллагын мөрдөх албаны хамгийн том давуу тал нь цагдаагийн бусад алба нэгжийн туслалцаа дэмжлэгийг цаг алдалгүй авч чаддаг явдал. Иймээс нэгдмэл улсад цагдаагийн байгууллагаас тусад нь мөрдөх алба байгуулах хууль эрх зүйн болон бусад шаардлага байдаггүй. Харин түүний оронд цагдаагийн байгууллагын мөрдөх албадыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг нь сайжруулж жигдрүүлэх тал дээр төр засгаас илүү анхаарвал төсөв санхүүгийн хувьд ч хэмнэлттэй, манай үндэсний аюулгүй байдлын эрх ашигт ч харшлахгүй ухаалаг шийдэл болно гэж үзэж байна.

-Цагдаа улстөрөөс хамааралтай болчихлоо гэдэгтэй та санал нийлэх үү?

-ЦЕГ-ын даргыг Засгийн газар томилж, чөлөөлдөг тул бусдад улс төрөөс хамааралтай мэт харагддаг. Бид өргөсөн тангарагтаа үнэнчээр хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, албаны эрх ашиг, зарчмаа нэн түрүүнд тавьж ажилладаг.

-Цагдаагийн алба хаагчид үе үе гэмт хэрэг, зөрчилд холбогдож байна. Энэ талаар та ямар арга хэмжээ авч байна вэ?

-Тийм ээ, үнэн. Цагдаагийн байгууллага гэдэг том айл. Үйл ажиллагааны цар хүрээ ч мөн их, ажил нь ч их онцлог. Цагдаа нийгмийн хамгийн болохгүй, бүтэхгүй зүйлтэй тэргүүн эгнээнд нүүр тулдаг тул мэргэжлийн алдаа гаргах, цаашлаад өөрсдөө гэмт хэрэгт холбогдох асуудал мэр сэр гардаг. Бид хаа нэгтээ тусгайлан бэлдсэн биш жирийн хүүхдүүдээс сонгон авч, цагдаагийн офицерыг дөрвөн жил, ахлагчийг 1-3 сар сургаж шууд “үйлдвэрт” гаргадаг. Тэднийг цаашид “цагдаагийн амьдрал” гэдэг өөрсдөө бие даан сурдаг том их сургууль хүлээн авч жинхэнэ цагдаа болгодог. Эдгээр залуучууд жинхэнэ цагдаа болоход маш их хугацаа, сэтгэлийн хатуужил, бэрхшээлийг даван туулдаг. Энэ ч үүднээс алдаа гаргах эрсдэл ихтэй ажил л даа. Энэ бүгдийг бид засаж залруулахын төлөө мэргэшүүлж, давтан сургаж байна. Эрсдэлийн үнэлгээ гаргах, бие бүрэлдэхүүнтэй удирдлагын зүгээс ажиллах гэх мэт ажлууд их хийж байна. Цагдаагийн бүх шатны нэгж энэ чиглэлээр ажиллахаас гадна бүхэл бүтэн ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газар ажиллаж, 126 дугаарын утсаар ард иргэдээс гомдол, санал хүлээж авдаг. Асуудал гарсан бол бид заавал албаны шалгалт явуулж, шийдвэрлэж байгаа. Нөгөө талаар, бид зөв үйл ажиллагаа явуулаад буруудаж, гүтгэгдэж байгаа алба хаагчаа хамгаалах ёстой. Цагдаа өөрийгөө л цэвэршүүлж, байгууллагын зөв соёл бий болгохгүй бол бидний өмнөөс үүнийг хэн ч хийхгүй. Байгууллагын соёл бол хамгийн чухал үнэт зүйл юм. Бид хоёрын ярилцлагын турш ярьсан зүйлүүд цогц байдлаар эцсийн дүндээ хариуцлага ёс зүйтэй, мэргэшсэн, ажил гүйцэтгэх чадвартай цагдаагийн албатай болох асуудал билээ.

-Шинэ дүрэмт хувцас чанаргүй, маш муу материалаар хийсэн, амархан гандаж, гунддаг талаар анхан шатанд ажиллаж байгаа олон алба хаагч хэлж байна. Үүнийг засаж сайжруулах талаар хийж буй ажил байгаа юу?

-Шинэ дүрэмт хувцасны талаар алба хаагчдаас гомдол санал нэлээд ирж байгаа. Иймд хувцасны материалыг сайжруулах талаар ажиллаж байна. Ер нь алба хаагчдыг ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд хувцас, хэрэгсэл чухал бөгөөд зайлшгүй шийдэх ёстой асуудал юм. Мөнгө санхүүгийн хүндрэлээс үүдэн алба хаагчдаа бүрэн хувцаслаж чадаагүй л байна.

-Цагдаа, хуулийн байгууллагынхан баялаг бүтээгчдийг дарамталж, шалгадаг болсон талаар төрийн бус байгууллагын төлөөлөл бизнес эрхлэгчид ярьж, мэдэгдэл хүртэл гаргаж байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЦЕГ албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ би энд тодруулж тайлбарлая. Баялаг бүтээгчид бол Монгол Улсын үнэт зүйл. Монголын бизнесийн орчин өргөжин хөгжсөн өөр бүх салбар, үүний дотор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа ч сайжирна. Нөгөөтэйгүүр, гэмт хэрэг гарах нь цөөрдөг. Иргэд ажилтай орлоготой болохын хэрээр сайхан амьдрах сонирхол, сэдэл бий болж дэмий сэлгүүцэх, архидах нь багасна. Иймд бид баялаг бүтээгчдээ дарамтална гэдэг бол сууж байгаа мөчрөө өөрсдөө хөрөөдөж байгаатай адил. Харин Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчин, баялаг бүтээгчдийн нэрээр өөрсдийг өө халхавчилж, татвараас санаатайгаар зайлсхийсэн хүмүүстэй цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд тэмцэнэ. Тэднийг бид баялаг бүтээгчдээс ялгах ёстой.

-Дотоодын цэргийг дахин байгуулахаар болж байгаа ч цагдаад бус, хил хамгаалах байгууллагад харьяалуулахаар төсөл яригдаж байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа бол?

-Дотоодын цэрэг бол дэлхийн олон оронд байдаг, дотоодын цэрэг, жандармери, үндэсний гварди, зэвсэгт цагдаа гэх мэтчилэн олон янзын нэршилтэй чухал, онцлогтой алба. Үйл ажиллагаа нь улс орныхоо дотоодын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль сахиулах салбар, цагдаагийн байгууллагатай уялдаа холбоотой ажиллаж, террорист халдлага, үймээн самуун гарах, байгалийн гамшигтай тэмцэх, хорио цээрийн дэглэм тогтоох, хэв журам сахиулах үед дэмжлэг үзүүлж ажилладгаас гадна улсын онц чухал объектыг хамгаалдаг. Зэвсэгт хүчин, хилийн албанаас их өөр салбар шүү дээ. Өнөөдөр дэлхийн улс орнуудад гарч байгаа үймээн самуун, түгшүүртэй үйл явдлуудаас харахад ч манай улсад дотоодын цэрэг байх шаардлагатай гэж би хардаг. Түүнийг ЦЕГ-ын дэргэд байгуулах талаар саналаа ХЗЯ-нд өгч байсан. Учир нь үйл ажиллагааны чиглэл нь цагдаагийн байгууллагатай илүү ойр байдаг. Хилийн алба бол хилийн халдашгүй байдлыг хамгаалдаг мэргэжлийн алба шүү дээ. Гэхдээ цагдаагийн байгууллагын дэргэд цэрэгжсэн байгууллага байх шаардлагагүй гэсэн саналын дагуу ХХЕГ-ын бүрэлдэхүүнд оруулахаар хуулийн төсөл өргөн баригдаж байгаа юм билээ.

-Цагдаа үйлчилгээний байгууллага уу, хүчний байгууллага уу гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе.

-Цагдаа юуны түрүүнд хууль хэрэгжүүлж сахиулдаг төрийн тусгай алба юм. Хууль зөрчдөггүй хүнд бидний үйлчилгээ бараг хэрэггүй байх. Цагдаагийн тусламж хэрэгтэй хүн бүхэнд шуурхай хүрч ажиллах нь бидний үүрэг юм.

  Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.194.191 Tsagdaagiin udirdlagiin bolovson huchnii bodlogo arai l bish bga daa.. Songon shalgaruulaltaa saijruulmaar yum am ajil n zuruud baih yum..
103.26.194.191 Umnuh said darga nariin hiisen aldaatai buruu zuruu hiisen aldaatai bodlogo tuunees bolj hohirson alba haagchdiin hariutlagiig hen uureh bolon hariutslaga huleeh bolj b.a.
150.129.140.179 dargaa ta shuu bidniigee bitgii orhioroi, dahiad hen negen irj tzagdaag samarhiig husehgui bna.
150.129.140.179 Purev generalaas hoish anh udaa aljilaa hiij yavaad busdad gutgegdej doromjluulsan alba haagchaa omgoolno, hangaalna gedeg ugiig sonsloo, saihan bna. Tzagdaagaa bitgii busdad doromjluulj huvtzas hunatiig ni urj tasduulaarai. Mon Mongold tzagdaa uilchilgeenii baiguullaga l lav bish shuu... Ondor hogjiltoi, es surtahuunii olon jiliin soyltoi chineeleg ulsad bol uilchilgeeniih bj bolhiim.
103.229.123.190 Амжилт Амжилт Амжилт
202.179.29.204 Амжилт хүсье, гоё ярилцлага болсон байна.
202.126.91.101 Olon niitiin tsagdaagaar 1-2 jil ajilluulaad tsagdaa bolgomoor yma
162.200.148.200 Dotoodtoo heruul temtseltei avilgad idegdsen hamgiin iheer es zuigui huntei hariltsah chadvargui bie bureldehuuntei baigyyllaga bol tsagdaa. Argagui. Officeryydiig odoo yadgiig sain medehgui hyychin hamgiin undur shalgyyraar 10 jil tugssun huuhduudiig shuun shigshij avaad bieiin tamir bysad medleg medeelleer shuusiig ni shahaj tsagdaagiin officer boldog bsan. Odoogiin Tsagdaagiin Ahlagchiin alba bol gydamnii tanhai balmad humuujliin dogoldoltoi nuhdiig 45honog beltgesen bolood ahlagch bolgono nuguu etgeed yahav ard irgedees l mungu tatna buduuleg avir gargana. Chinggis dargaa tsagdaagiihaniihaa es zuig saijryylaad olon ylsiin huuli er zuigeer mergeshuuleed NUBiin enhiig sahiylah ajillagaand tsagdaagiin alba haagchdaa yavyyl. Asyydliig shiideh tyn amarhan. Gol n huuliin sain medlegtei, angli hel mash sain (mash sain shuu) medlegtei gol ni es zuitei officer ahlagchaa NUBiin tsagdaagiin alband ajillyyl. Ahlagch naraa negj bolgood tsagdaagiin tseregjuulsen salbar bolgon ilgee. Odoo yavaad baigaa tsergyydees tysdaa shyy. NUBiin Tsagdaagiin alband. Tanai tsagdaa nart olon jil helj ba. Oilgohgui medehgui yum tegeed l heden bor tsereg dahaad tes uur NUBiin ajillagaand shogshood baih yum. Bolovsrol medleg dytyy bolohoor argagui biz. Harin humuujil n saijirch magad. Gehdee l sariin naiz zan ni lav zasrahgui l yum bilee.
202.55.183.107 hiisen ajil ni bidnii amidrald eyregeer nuluulj hj chadaj bgaa chadwarlag udirdagch hun shuu dee
49.98.158.73 Мундаг хүн байгаа юм. Авлигач Сандаг-очир мэтийн хажууд бол боловсролтой, үнэт зүйлтэй эрч хүчтэй залуу хүн. Цагдааг өад нь татий гэвэл шинэ засгийн газар энэ хүнийг үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтэй. Өөр кандидат бол харагдахгүй байна шүү.
91.229.77.64 Удаан жилийн нэмэгдлийг тооцох тухай ЗГ-ын 2014 оны 99-р тогтоолыг Зөвхөн ЦЕГ-ын төв байранд ажиладаг хүмүүст зориулсан юм болов уу, эсвэл цагдаагийн нийт алба хаагчид зохиулсан юм болов уу? Төвд ажилладаг нь удаан жилийн нэмэгдлээ 40-60 хувиар тооцуулаад бусад нь 8-20 хувиар тооцуулдаг нь ЗГ-ын тогтоолыг хэрэгжүүлж байгаагийн гоё жишээ юм болов уу, Алив нөгөө тэгш шударга байдал?
103.11.195.18 Цагдаад соёлын өөрчлөлт гарцаагүй, гэхдээ яг ямар болгох гээд байгаа нь огт ойлгогдсонгүй, ярилцлага биш бэлэн бэлдсэн бичлэг бололтой. гэнэт яагаад л ийм яриа өгөөд унав да.
103.11.195.18 Хууль зөрчдөггүй хүнд бидний үйлчилгээ бараг хэрэггүй гэнэ үү, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энэ тэр нь яах билээ, хууль зөрчдөггүй энгийн иргэд цагдаад огт хамаагүй байхнээ.
112.72.13.129 та цагдаагийн шинэчлэл болон нэгж дээрхи алба хаагчдынхаа тухай маш их зөв бодолтой хүн байна амжилт хүсч байна харин нэг санал хэлэхэд албан тушаал дэвших нь цагдаад олон жил их сонин байдлаар явагдаж ирлээ нэг том даргын жолоч , нарийн бичиг байвал шууд л оффис конторт ахлах болоод шингэчихнэ дарга нарын хүүхэд дүү нар мөн ганц нэг жил нэгж дээр ажиллад л дэвшээд алга болно мөнгөтэй хүн бол гадаадад явж байгаад л шууд оффис хавьцаа ажилд ордог ер нь дэвшэе гэвэл нэг даргад наалдах шаардлага гардаг л даа би 20 жил цагдаад ажиллаж байна намайг сайн офицер гэдэг тэгсэн хирнээ ер дэвшүүлэхгүй насаараа нэгж дээрээ л байдаг манай нэг найз насаараа НЦГ ЦЕГ ажилласан тэгэхээр нь чи надаас юугаар илүү гээд ганц ч өргөдөл шалгаж үзээгүй нэг ч хэрэг илрүүлээгүй байж ингээд дарга хийгээд байдаг байнаа гэсэн чинь би чамаас хамаагүй дутуу гэхдээ энд чинь яриа хэрэгтэй байдаг шүү дээ гэж билээ би найзыгаа буруутгаагүй ийм л тогтолцоотойгоо с хойш яах ч билээ үүнийг өөрчлөөч нэгжүүдээр хүн явуулаад ямар ч ажлын дутагдалгүй сайн ажилдаг хүмүүс ямар шалтгаанаар дэвшихгүй байгааг нь судлуулаач цаг хугацаа бол хамгийн том шалгуур шүү дээ цагдаад олон жил зүтгэсэн хүмүүст энэ бололцоо яагаад гардаггүй юм болоо , ажлаа хийж байгаад хэн нэгэн даргын дургүйг хүргэвэл цагдаад юун дэвших гэсэн тогтолцоог яаж өөрчлөх вэ шударга ёс тогтоож өгвөл алба хаагчдад маш том урам өгөх байх
180.149.78.21 Та хийж чадна ...
180.149.78.21 Ene shudarga sain khun bishee
  • 2016 оны 07 сарын 08
180.149.78.21 Хий хоосон хардаж сэрдсэн цагдаа дээр нь хувь хуний эсрэг хучээр айлган сурдуулж гуйцэтгэх ажилын шугмаар мэдуулэг авч бусдыг хунд болон онц хунд гэмт хэрэгт гутгэж хорьж цагддаг хучээр хэрэг хулээлэгдэг явдал одоо хуртэл байсаар л ба тусгай хяналтын прокуророос зовшоорол аваад л хувь хун айл гэрыг ур хуухэд ах дуугээр нь нийгэмд мэдээлийн хэрэгсэл ашиглаж буруугаар мэдээ мэдээлэл цацаж бусдад муу муухай жигшил зэвууцэл ойлголт торуулж байгаад боон бооноор нь яллах оролдлог хийдэг явдал одоо хуртэл байсаар л ба дээр нь зохиомол хэрэгт гутгэж шоронд хорьж хунийг хэлсээр хэлмэгдуулсэн албан хаагчид ягаад хариуцлаг хулээхгуй ба эбш хуулинд тор эргээд хариуцлаг тооцно гэдэг заалт бий шуу дээ дотоод ардичлал хариуцлаг яариад бдаг боловч социлзмын уеээс доод тушаалын ажилтан шийтгэл хулээх юм бол дарга ажилаа муу хийсэн гэж узэгддэг бсан учир хамгаалаад л улддэг шудраг ес эрхм ес зутэй байлган гэдэг хэнд ч хариуцлаг хулээлгх хэрэгтэй эзэн чингис хааны уеээс л хэн ч бсан их засаг хуулийн омно тэгш эрхтэй гэж заасан бдаг харин ч монгол хун хуулинд захирагдаж сурсан улс одоогийн байдалд бол арга зальтай мэдлэг боловсрол хун ес хун чанар гун ухааны мэдлэг оровч зоолон сэтгэл улс эх орон ард тумнээ гэсэн ухамсар дорой улсууд л их болоод ба дээр худалч хуурамч эд хоронго албан тушаалын толоо юу ч гэж худлаа яардаг муу хумуус л олшироод ба шудраг ес тогоох бол эхлээд албан тушаалтан дороо цэвэрлэх хариуцлаг тооцуулах дараа нь хээль хахуултай тэмцэх хяналт шалгалтын албыг хучтэй болгох тэдний дотоод ажилд оролцхгуй бх нохцлоор хангах нолоонд ул автах цагдаад танилгуй шинэ залуучуудаар бурдуулэх
  • 2015 оны 07 сарын 18
180.149.78.21 Та хийж чадна ...
119.40.98.2 sanaa zov hunii zayaa zov bn.
180.149.78.29 үнэхээр мундаг чадвартай хүн. хувь хувьсгалдаа нэг зэрэг хуваагдаж чадсан мундаг ах. цаашдийн ажилд нь амжилт хүсье
150.129.140.231 Та юу гэж бодож байна ...chingis gedeg hun ajlaa hiij chadahar potencialtai hun baina cagdaa bol huchnii baiguullaga ch baih yostoi uilchilgeenii ch baiguullaga baih yostoi teriig l bid heregjuuleh yostoi
202.179.11.66 чингис даргадаа ажлын өндөр амжилт хүсье
150.129.142.152 Та юу гэж бодож байна ...зоригтой мундаг эр байна лээ. Урд нь тэгж харж байсангүй. Даргадаа амжилт хүсье
103.9.88.210 дэмжижийнөө их дажгүй бодолтой хүн байна Амжилт хүсье
202.179.20.184 ”хууль зөрчдөггүй хүнд бидний үйлчилгээ хэрэггүй байх” ий?! эрхээ хууль бусаар зөрчүүлсэн хүмүүс цагдаад хандах ямар ч боломжгүй, шаардлагагүй гэсэн ийм цаанаа өнгө аястай зүйл юм биз дээ. эцэстээ төрийн ямар ч албан хаагч төр гээд хийсвэр тогтолцооны биш, төрийг бүрдүүлэгч иргэн бүрийн төлөө алба хааж байгаа хүмүүс шүү гэдгээ хэзээ ойлгох хүмүүс вэ.
202.179.20.184 Таны хариулт ...амжилт
  • 2016 оны 07 сарын 10
202.179.20.184 Olon niitiin tsagdaag 1-2 jil ajluulaad tsagdaa bolgomoor yma.
  • 2016 оны 07 сарын 08
202.179.20.184 bayan targan khurandaanuudtai dotroosoo yalzarch baigaa tsagdaagiin albani udirdlaguud alban tushaal erkh medliin araas ulaircan, dotroo khagaraltai, oligarkhuudin gar khol, ard tumnee daranguilagch jhuchnii baiguullaga monoos mon.
  • 2016 оны 07 сарын 08
202.179.20.184 Таны amjilt хариулт ...
  • 2015 оны 07 сарын 22
202.179.20.184 Таны amjilt хариулт ...
  • 2015 оны 07 сарын 22
202.179.20.184 Таны amjilt хариулт ...
  • 2015 оны 07 сарын 22
202.179.20.184 Таны amjilt хариулт ...
  • 2015 оны 07 сарын 22
202.179.20.184 Таны amjilt хариулт ...
  • 2015 оны 07 сарын 22
202.179.20.184 saihan yariltslaga ogson bna mash ih taalagdlaa chingis dargad bayarllaa ...
  • 2015 оны 07 сарын 18
202.179.20.184 Таны хариулт ...202,179,20,184 энэ нөхөр бол хэрэг хийж үзсэн байна хэрэг хийгээгүй хүн цагдааг муулдаггүй юм
  • 2015 оны 07 сарын 17
202.179.20.184 Chingis darga ikh shudarga zuv bodoltoi chadvarlag undur bolovsroltoi daichin sanaachlagatai tsagdaagiin baiguullagiig ikh noyon nuruutai mundag udardan ajillaj baigaa darga shuu .Tandaa amjilt khusie.
  • 2015 оны 07 сарын 13
202.179.20.184 Таны ажилд амжилт хүсье
  • 2015 оны 07 сарын 09
202.179.20.184 Таны хариулт ...shar xadnii emnelgees orgood pc nii gazar bgaa xvnii vgiig bvv .sons
  • 2015 оны 07 сарын 09
202.179.20.184 Mul
  • 2015 оны 07 сарын 09
202.179.20.184 Mul
  • 2015 оны 07 сарын 09
103.26.195.176 Chinges darga ix sain yariltslaga ugsen.bna. odoo bodoj baigaa zvilee xeregjvvlex bolomj bololtsoog l ugux xeregtei.Та юу гэж бодож байна ...
103.26.192.94 Р.ЧИНГИС ДАРГАДАА АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд