ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХНИЙ ДӨРВӨН ТЭРБУМ ТӨСӨВТ ГАЙ ТАРИАГҮЙ БАЙЛТАЙ

2015 оны 07 сарын 07

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн найруулахаар ажлын хэсэг гарч, өдг өө УИХ төслийг нь хэлэлцэж байгаа билээ. Аль 1996 онд батлагдсан хуулийг өнөөдөр өөрчлөх шаардлагатай болсон уу гэвэл тийм гэх хүн олон бий. Тээврийн хэрэгсэл, жолооч цөөнтэй байх үед батлагдсан энэ хуулийг жолоо барьдаг хүн ч нэмэгдсэн, автомашин ч олшрон, нийслэлдээ багталцаж ядан байгаа өнөө үед зайлшгүй өөрчл өх цаг болсон нь үнэн. Гэтэл хууль шинэчлэн батлах ажил мөнгөтэй хэн нэгний ашиг сонирхол, лообийгоор явагдах болсны илрэл нь дээрх хуулийн шинэчлэлээс харагдаж байгаа.

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ
ХУУЛИЙГ ЗАХИАЛГЫНХ
БОЛГОХ ЁСГҮЙ

Хууль хэн нэгний ашиг сонирхолд үйлчлэхээр, захиалгаар батлагдаж байгаад Ц.Нямдорж зэрэг туршлагатай парламентчид эгдүүцэн, эсэрг үүцлээ илэрхийлэн хурал хаяж ч үзсэн. УИХ-ын гишүүдийн цөөнг үй нь захиалгын хууль баталж байгааг хүлээн зөвш өөрч буй юм. Тэдний эсэрг үүцээд байгаа захиалгын хуулиудын нэг нь Замын хөд өлг өөний аюулгүй байдлын тухай хууль гээд хэлчихэд нэг их буруудахг үй болов уу. Яагаад ингэж хэлэх болов гэхээр Монголын авто сургууль, курсуудын нэгдсэн холбоо хэмээх төрийн бус байгууллагынхан өөрсдийнх өө эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулахаар уг хуулийн төсөлд заалт оруулжээ. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ хэлэлцээд зарим заалт өөрчл өгдсөн байна гэдгийг гишүүд анхааруулав. Улмаар жолоочийн мэргэжлийн шалгалт авах үйл ажиллагааг цагдаагийн байгууллагад нь байлгахаар болов. Гэвч гишүүдийн дийлэнх олонхын дэмжлэг авч чадаагүй тэд зарим цахим хуудаст “УИХ-ын гишүүдийг цагдаагийнхан лообийдлоо” гэсэн утгатай мэдээлэл цацсаныг харахад инээдтэй ч юм шиг, эсвэл мөнгөний төлөө яахаас ч буцахаа больсон мэт санагдсанаа нуух юун. Цагдаагийнхан хуульд саналаа л өгдөг болохоос, гишүүдийг лообийдох мөнгө тэдэнд байгаа юу. Төсвөө арай ядан хүргэж, шинэ хувцсаа ч дахин оёулж чадахгүй байгаа цагдаагийн байгууллагынхан гишүүдийг лообийдохоос илүүтэй техник тоног төхөөр өмжөө шинэчлэхэд мөнгө зарцуулах хэрэгтэй байгаа шүү дээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, олон улсын жишигт нийц үүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тоог бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн томоохон өөрчлөлт шинэчлэлт оруулсан нь зүйд нийцнэ. Сайны хажуугаар саар гэгчээр уг хуулийн төсөлд жолооч бэлтгэх тогтолцоог цагдаагийн байгууллагаас салгах архагшсан санаагаа хууль санаачлагч зарим гишүүн оруулсан байх юм. Тухайлбал, төслийн 14.5-д “Хөд өлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа тухайн мэргэжлийн сургалтыг удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагаар дараах ажил үүргийг гүйцэтгүүлнэ. 14.5.2. тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх, үйл ажиллагаанд нь үнэлгээ, дүгнэлт хийх; 14.5.3. жолоодох эрхийн төвийн үйл ажиллагааг зохион байгуулах” гэсэн заалт оруулахаар тусгассан нь цагдаагийн байгууллагыг хүчг үйд үүлж, давжааруулах бодлого барьж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, одоо цагдаагийнхны авч буй жолоочийн шалгалтыг жолооны курсуудыг багтаасан төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх заалт оруулсан байгаа. Энэ нь хууль санаачлагч Г.Батхүү гишүүн (дээрх төрийн бус байгууллагын ерөнхийл өгч) нэг гартаа жолооч нарыг хариуцлагажуулах тухай, нөгөөдөө чанаргүй жолооч бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх тухай лоозон барьснаас өөрцгүй. Хэрвээ замын цагдаа буюу төр иргэдээс шалгалт авахаа байвал замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ярих байтугай хууль батлаад ч нэмэргүй.

МӨНГӨ ЦАГААН, НҮД УЛААН
БОЛОХ НЬ

Өнөөдөр улсын хэмжээнд жолооч бэлтгэх 300 гаруй курс ажиллаж байгаа. Тэд жилд 40-50 мянган жолооч бэлтгэдэг. Тэдний хэд нь мөнгө төлөөд үнэмлэх авчихаж байгаа бол гэсэн хардлага нийгэмд одоо ч байдаг. Хэрэв эдгээр курсыг цагдаагийн байгууллагын мэргэжлийн комиссыг цагдаагаас гаргаж, хувийн байгууллагад шилжүүлчихвэл төрийн хяналт байхаа больж, дамжаанд сурч буй иргэдийг ногоон гэрлээр шалгалтад тэнцүүлнэ гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Тэгээд хэн дуртай нь жолооны үнэмлэхтэй болж, машинаа асааж ч мэдэхг үй, замын хөдөлгөөнд оролцож ч чадахгүй жолооч нар хутга барьсан алуурчид шиг зам дээр дүүрнэ гээд төсөөлөөд үз дээ. Өнөөдөр Монголд 1.1 сая хүн жолоодох эрхийн үнэмлэх авсан гэсэн баримт байдаг. Гэхдээ эрхээ хасуулсан, тэнгэрт хальсан хүмүүсийг хасаагүйгээр дээрх тоог гаргадаг юм билээ.

Манай улсын гурван хүн тутмын нэг нь жолооч гэсэн үг. Тэдний хэчнээн нь Замын хөдөлгөөний дүрмээ баримталдаг вэ. Хэд нь дүрэм зөрчиж, ямар ч дохио, анхааруулгагүйгээр тээврийн хэрэгслийн урдуур чихэж, хурд хэтр үүлж осол гаргадаг бол. Хэрэв жолоочийн мэргэжлийн шалгалт авах үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас салгаж, хувийн хэвшилд шилжүүлбэл зөрчил гаргадаг жолооч нар их болно гэсэн үг. Монголын авто сургууль, курсуудын нэгдсэн холбоо ТББ-ынхны хүслээр, мөнгө төгрөг ихтэй хууль санаачлагчийн лообийд автан УИХ-ын гишүүд хуулийн төслийг дэмжиж баталчих юм бол уг хууль нь бусад хууль тогтоомжтой зөрчилдөнө. Жишээлбэл, Өрсөлдөөний тухай хуулийн есдүгээр зүйлд “Давамгай байдалтай хуулийн этгээдийн удирдлага өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдлагын албан тушаал хавсран ажиллахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчинө. Мөн Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуультай ч зөрчилдөнө гэсэн үг. Төрийн бус байгууллагынхан, хууль санаачлагчид жолоочийн мэргэжлийн шалгалт авах үйл ажиллагаанаас орох орлогыг л өөрсд өө олж авах гэсэн санаархлаас үүдэн удаа дараа Монголын нөхцөлд тохирохг үй хуулийн төсөл санаачилж байгаа бололтой.

Дэлхийн улс орнуудад жолоочийн мэргэжлийн шалгалт авахад төрлөөс нь хамаарч 15-35 ам.долларын хураамж авдаг юм билээ. Харин манайд 10000 төгрөг. Жилд дунджаар 350-400 мянган хүн жолоочийн мэргэжлийн шалгалт өгдөг гэж тооцвол 3-4 тэрбум төгр өгийн орлого олно гэсэн үг. Энэ 3-4 тэрбум төгрөгийг л өөрсдийнх өө халаасанд хийх явцуу эрх ашгийн төлөө дээрх төрийн бус байгууллагын тэргүүн, хууль санаачлагч УИХ-ын гишүүн улайрч байгаа гэхэд хилсдэхгүй. Улс орны эдийн засгийн чадавх дорой байгаа энэ цаг үед жолоочийн мэргэжлийн шалгалт авах үйл ажиллагааг төрийн, цагдаагийн байгууллагадаа үлдээснээр Төрийн санд жилд 3-4 тэрбум төгрөг төвлөрнө шүү дээ. Энэ 3-4 тэрбум төгрөг Улсын төс өв орсноор улс орны эдийн засагт хэрэг болно уу гэхээс гай болохгүй нь лавтай. Мөн орон нутагт ямар ч салбаргүй, зөвхөн Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан хөдөө орон нутгийн иргэдэд зардал, чирэгдэл л учруулахаас биш, үр дүн гэж гарахгүй л болов уу.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
180.149.78.29 энэ батхүү дандаа мөнгөний хойноос явах юм. Сайн үйлс нэг хийгээсээ

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд